Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, авлигагүй шударга нийгмийн тухай “бөөс ний” үлгэр шиг ярьдаг Ардчилсан намын дэвшүүлсэн З.Энхболд “Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэг ногдлоо...” гэсэн үгээр Үндсэн хууль болон Монгол Улсын бусад хуулийг уландаа гишгэх эрхгүй.
Ардчилсан намыг муйхар улстөрчидтэй ардчилалгүй улстөрийн хүчин болохыг З.Энхболд УИХ-ын даргын тамаг авснаараа тунхаглав. Монгол Ардын Намын 30 шахам суудалд саналаа өгсөн сонгогчдын эрхийг үл хайхарснаараа хүний эрх, эрх чөлөөний тухай худал чалчдаг болохоо Ардчилсан нам батлав.
Авлигачдын “загалмайлсан эцэг” хэмээн шонд өлгөхөөр олс бэлдсэн Н.Энхбаяртайгаа хамтарч, бөөлжсөө буцааж долоон Засгийн газар байгуулахаар яарснаараа авлигатай тэмцэхгүй, шударга бус нам болохоо илчлэв.
Хамгийн гол нь, тулгамдсан асуудал олон ч энэ үг Ардчилсан намынхны хууль зөрчих шалтгаан байж болохгүй. Парламентын засаглалтай орны сонгуулийн ялалт буюу олонхи цөөнх, төрийн эрх баригч болон тэднийг сөрөгчдийн ялгаа зааг гэгч нь хэд гуравхан суудлаар дүгнэгддэггүй юм.
Тэртэй, тэргүй Ардчилсан намын санал авсан суудлын тоо 39 хүрээгүй. Монгол Ардын Намын санал авсан суудлын тоо ч Ардчилсан намын олонхид хүрээгүй тооноос бас хол зөрүүгүй.
Ийм тохиолдлыг дэлхийн жишгээр бол гурав, дөрвийн тоогоор тоолох биш харьцангуйгаар үнэлдэг. Тэр хувилсан, харьцангуй үнэлгээгээр бол өнөө жилийн сонгуулийн дүнд олонхийн тухай яриа байхгүй. Чухамдаа Монгол Ардын Нам, Ардчилсан нам хоёр ижил, тэнцүү суудал авсан.
Уг нь хамгийн муу хувилбараар бодоход Монгол Ардын Нам олонхи болох эрхийн босго болж байгаа 39 суудал авдаггүй юмаа гэхэд ямар ч л байсан Ардчилсан намаас гурав, дөрвөн суудлаар илүү буюу 36, 37 гишүүнтэй байх ёстойг автомат машин хулгайлсан. Тэр автомат машин Ардчилсан намынх юм.
Гэсэн ч Монгол Ардын Нам хэзээд хүлээцтэй, тулхтай байдгаараа саналын хуудсыг гараар тоолуулах ёстой байсан хэд, хэдэн тойргийн тухай дуугаралгүй орхиж, илтэд ялчихсан тойргоо дахин хууль, хүчнийхээр хянуулах Ардчилсан намын аяглалыг тэвчин байж тангараг өргөн, шинэ УИХ-ыг хөдөлгөсөн. Хулгайлж гаршаад амташсан Ардчилсан нам өнөөдөр Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын дарга баталлаа.
Ардчилсан намын өнөөдрийн үйлдлүүд улс, эх орны тогтвортой хөгжлийн төлөө яарсандаа хийж байгаа алхам гэж харагдахгүй байна. УИХын тал хувийн суудал авсан, Монгол Улсын бүх цаг үеийн түүхийг бүтээсэн, хүнд хэцүү цагийг бодлого, чадвараараа даван туулсан Монгол Ардын Намыг Бага хурлаа хийж байх үеэр хулгайч нохой шиг эзгүйчилж, чуулган хуралдуулан даргаа баталлаа.
Энэ эх захгүй, гаж үйлдлийн ял зэм, гэм буруу нь тэдний намын хэдэн лидерт мэдээж тусахгүй нь харамсалтай. Хор, горыг нь хожмоо дахиад Монголын ард түмэн амсана. Учир нь, Ардчилсан нам 1996-2000 онд дөрвөн Засгийн газар “хоолонд оруулсан” шигээ одоо найман ч Засгийн газар “хооллож” чадахаар ёс зүй, хүсэл шуналтайгаа илэрхийлж байна. Шүлсээ гүд гүдхийлгэн залгилаад яарч байна.
Ирэх дөрвөн жилд “Шударга ёс” эвсэлтэй тогтвортой Засгийн газраа хадгална гэсэн тунхаг бол Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл Н.Энхбаяраар тоглох ноорог цаас. Үүнийг “Шударга ёс” эвслийн нүүр, магнайд яваа Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар мэдэж байгаа ч итгэхийг хүсэхгүй байна. Яг чанартаа тэдэнд ирсэн Н.Энхбаярын амь нас, улстөр биш хувийн улстөрийн зам налдаа үлдсэн ганцхан тасалбар болсон дөрвөн жилийн хугацаанд эвтэйхэн байгаад арилах хүсэл бий.
Иймэрхүү ашиг сонирхолтой улстөрийн хог, шааруудыг Ардчилсан нам яаж л бол яаж тонгороод энэ парламентын жилүүдэд найм биш гэхэд лав өмнөх дөрвөөсөө илүү ядаж зургаан Засгийн газар “хооллоод” гаргалгүй хаачихав. Ардчилал халхавчтай ангуучдын хөлд чирэгдсэн ард түмний амьдралын доройтол, эдийн засаг нийгмийн задрал сарнилыг даван туулж, тогтвортой хөгжил, өсөлттэй эдийн засаг, хүний хөгжлийн нийгмийн баттай үндсийг хөгжүүлэхийн төлөө Монгол Ардын Нам өнгөрсөн 12 жилийг зарцуулсан юм. “Ухаан дагаж тэвчээр. Тэвчээр дагаж жаргал” хэмээдэг монголчуудын үгийн эсрэгээр мулгуу, тэвчээргүй Ардчилсан намынхны тарьж ургуулсан зовлон зүдгүүрийг ард түмэн нуруундаа үүрдэг нь л түүхийн үнэн.
Гишүүн болон тангараг өргөгсдийн хамгийн ахмад нь УИХ-ын даргаа батлах хурлыг удирдах ёстойг Үндсэн хуульд заасан. Тэр ахмад настан татгалзвал дараагийн ахмад настнаар чуулганыг удирдуулна гэсэн хуулийн заалт байхгүй. Гэтэл Ардчилсан намынхан Д.Дэмбэрэлийг биш бол Р.Гончигдоржоороо ч хурал удирдуулна хэмээн ярих болсонд нь арай л итгэхгүй, тоглоом шоглоом гэж бодож явсан юмсан.
Төдөлгүй, юм үзээгүйгээрээ Л.Цог хурал удирдан, ичгүүр сонжуургүйгээрээ З.Энхболд УИХ-ын даргын тамаг гардав. Үгүй мөн их дур хүсэл ээ. 76 гишүүн байх ёстой УИХ-ын хүчин төгөлдөр 30 шахам суудалгүйгээр УИХ-ын дарга гэсэн нэр зүүхээсээ З.Энхболд ичсэнгүй. Үеэ өнгөрөөсөн Л.Цог ч яахав, 20 минут ч болов УИХ-ын даргын суудалд сандайлахыг бүх насаараа мөрөөдөж явсантай мөрийцсөн ч алдахгүй.
Ядахад “ардчилсан” Ерөнхийлөгч хүртэл З.Энхболдтой юун яаруу, сандруу уулзаж, хөл цөөрцөг болох юм бэ дээ. Үндсэн хуулийг зөрчиж буйг хөхиүлэн дэмжсэн Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчын үүргээ нэг муу намын даргын ажлаар сольж ард түмэн, сонгогч олныг доромжлов.
УИХ-ын ээлжит сонгуулийн 76 суудлаас 30 шахам суудалд Монгол Ардын Намыг сонгосон ард түмний төлөөлөлгүйгээр УИХ-ын шинэ даргыг сонгон дур зоргоороо “айл гэр болон тоглохыг” сайшаан, хэвийн үзэгдэл мэтээр өрнүүлэн хөгжөөх Ц.Элбэгдорж үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг бус үндэсний эв нэгдлийг бусниулагч байлаа.
Улстөр бол увайгүйдэлт. Гэхдээ ямартай ч, сүүлийн 12 жилийн хугацаанд тэрхүү увайгүйтлийн өрнөлд үүрэг гүйцэтгэгчдийн дийлэнх олонхи нь Монгол Ардын Намын сэтгэл, зүтгэлтэй хүмүүс байсан болохоор Монгол Улс өнөөдөр эдийн засгийн өсөлтийн, хөгжлийн торгон заагт ирсэн юм.
2004 оноос хойш үргэлж ард түмэнд гологдож, үзэн ядагдсан Ардчилсан нам 2012 оны зургадугаар сарын 28-ныг хүртэл Монгол Ардын Намын урилгаар эвслийн Засгийн газарт толгой дээгүүр “амьдарсан”.
Тэр нам өнөө жил олдож байгаа сүүлчийн боломжоо ганц хоног ч хий үрэлгүй ашиглахын тулд Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг сонгосон ард түмний тал хувийг Монгол Улсын иргэн гэж тоолгүй дур зоргоороо аашилж байна. Үүгээр тогтохгүй УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагийн дотор намуудын бүлэг байгуулагдах учиртай хуулийг мөрдүүлнэ хэмээн Монгол Ардын Намыг УИХ-д бүлэггүй болгоно гэж ч үзэх санаатай гэнэ.
Авлигатай тэмцэх газрын даргыг загасны уурга авсан хэмээн аж ахуйн тооцоо хийж хэрэлддэг нэг муу жижиг гарын улстөрч З.Энхболд ямар замаар, хэний гараас УИХын даргын тамаг авч буйгаа ч ойлгохгүй яваа. Тиймээс ичихийн тухай түүнтэй яриад ч хэрэггүй.
Гудамжны улстөрч Г.Уянга хүртэл “Д.Дэмбэрэл дарга болон Монгол Ардын Намыг эзгүйд УИХ-ын даргаа батлах нь зөв үү...” гэжээ. Засгийн газарт нь хамтрах эвслийн гишүүн хүртэл хуулийг гууль болгож буйг нь мэдэж байхад Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нар хүч хэрэглэн Монголын төрөөр тоглож байна.
Энэ “сохор” хоёр үл бүтэх нөхөд тэргүүтнээр урд, хойноо хамгаалалт болгон гупертэй машин унах гэсэн З.Энхболд гэдэг хүү хэтэрхий яарч байна. УИХ-ын даргын ширээнээс модон алх тогших гэж яарсан шигээ тэр удахгүй даарахвий.
Б.ЭСЭН
Эх сурвалж: unen.mn
Сэтгэгдэл0
Б.Эсэн гэж хэнийг мэдэхгүй байна. Захиалгат бичилт байна. Хэн нь ч байсан ард иргэдээс ИХ ХУРАЛД сууж, төрийн ажлыг явуулах үүрэгтэй сонгогдсноос бус МАН-н хурал хийж, өмнөх эрх ашиг, бялуу хуваах эрхээ санагалзан их хурлын үйл ажиллагааг тасалдуулан дураараа аашлан хуулийг өөрсдийн эрх ашгийн үүднээс тайлбарлан гэдийж байгаа нь хэний төлөө вэ. Лав л ард иргэдийн төлөө биш гь ойлгомжтой. Үүргээ ухамсарлан хуралдаа сууж, хэлэх ярих юмаа хурал дээрээ л хэлж залруулах ёстой болхоос ажлаа таслаад ,гаднаас нь турхираад байж болохгүй биз дээ.
Эсэн гэдэг нөхөр ч ойрд яг л ард түмний зүрх сэтгэлд хүрсэн ҮНЭН ҮГ яриаад байна. Энэ УЙХ мордохын хазгай гэгч үнэн болж байна, яаж дуусахын бол доо!!!! Хазгари мордсон гар ч морьноосоо унаад түүнээсээ эс юм болдог доо!!! Монголын төр гэж үнэхэээр ДОРОЙ, ёстой л олз хайсан, юу ч хийхээс буцахгүй луйварчидын цуглуулга юм даа!!
huraldaa orj ireed heleltseh l bsan bhgui u daa. uursduu ajlaa tasalchaad olon yum yariad bh hereg bgaamu? MAN-han uursduu ard irgedee hundleh heregtei sh dee
ингэж яарах хэрэг байсан юм уу даа, 4 хоног хүлээж болсон юм, 1-2 хоног хүлээчихэд асуудалгүй л байсан, гадуур хүмүүс ингэж л ярьж байна шүү дээ. Үнэхээр түрэмгийлж, хууль бусаар, бүдүүлэг байдлаар авч байгаа мэт харагдаж байна. Улс төрийн соёл хэрэгтэй. УИХ-ин гишүүн Уянга бол харин ч зөв байр суурьтай байсан.
ингэж яарах хэрэг байсан юм уу даа, 4 хоног хүлээж болсон юм, 1-2 хоног хүлээчихэд асуудалгүй л байсан, гадуур хүмүүс ингэж л ярьж байна шүү дээ. Үнэхээр түрэмгийлж, хууль бусаар, бүдүүлэг байдлаар авч байгаа мэт харагдаж байна. Улс төрийн соёл хэрэгтэй. УИХ-ин гишүүн Уянга бол харин ч зөв байр суурьтай байсан.
Энэ Эсэн гэгч өөрөө гудамжны сэтгүүлч байна. Бичсэнийг уншихаар бөөлжис цутгах юм. Ийм тэнэг юм яаж бодож олдог байнаа. Намын ажил Монголын нийт ард түмний эрх ашиг болсон Төрийн ажлаас нь дээгүүр тавигдсан МАН-ыг монголчууд нийтээр жигшин харж байна.
Эсэн гэдэг нөхөр ч ойрд яг л ард түмний зүрх сэтгэлд хүрсэн ҮНЭН ҮГ яриаад байна. Энэ УЙХ мордохын хазгай гэгч үнэн болж байна, яаж дуусахын бол доо!!!! Хазгари мордсон гар ч морьноосоо унаад түүнээсээ эс юм болдог доо!!! Монголын төр гэж үнэхэээр ДОРОЙ, ёстой л олз хайсан, юу ч хийхээс буцахгүй луйварчидын цуглуулга юм даа!!
Ene Gonchigdorj gej buur alag bumbug shig hachin yumiig yahaaraa Arhangainhan songodog yum ene chini Elbegee ed nar hamtarch Enhbayartai niilj Undsen huulid zasgiin gazriin gishuun UIH-iin gishuun baij bolno gej balai zaalt oruulj irsen nuhduud sh dee ard tumneesee asuuhguigeer hiicheed odoo bolohoor dur zorgooroo huuli tailbarladag bolj baina uu. Huuliig deed shuuh tailbarladag bolohoos neg muu UIH-iin gishuun tailbarlaad baival yu boloh uu bi tegvel bas huuli tailbarlaya l daa.
Ene Gonchigdorj gej buur alag bumbug shig hachin yumiig yahaaraa Arhangainhan songodog yum ene chini Elbegee ed nar hamtarch Enhbayartai niilj Undsen huulid zasgiin gazriin gishuun UIH-iin gishuun baij bolno gej balai zaalt oruulj irsen nuhduud sh dee ard tumneesee asuuhguigeer hiicheed odoo bolohoor dur zorgooroo huuli tailbarladag bolj baina uu. Huuliig deed shuuh tailbarladag bolohoos neg muu UIH-iin gishuun tailbarlaad baival yu boloh uu bi tegvel bas huuli tailbarlaya l daa
Монголчууд АН-ыг дандаа илүү сонгож байсан ч хуучин МАН дандаа л луйвардаж гарсаар байсан ч энэ жил машинаар тоолсон дүн харууллаа. Хүн луйвардахаас машин луйварддаггүй юм байна. Монголчууд АН-ыг МАН-аас илүүтэй үзэж ирсэн шүү. Тийм учраас 1990 онд өөрчилж чадсан юм. Гэвч хууйин коммунистууд намаа дээгүүр тавьж луйврын аргаар монголын хөгжлийг зуун жилээр арагш татаж чадсаныг бодохоор зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна
ha ha ha chinii AN nam MONGOL-g mon hogjvvlene dee ha ha ha.
MAN namiinkhan oorsdiigee songoson ard tumenee hundlelgyi ikh urald haanaas songogdsonoo umartaj zobkhon ooriin namiig deeguurt tabin huraldaj ondor nastan niz oliggyigee ard tumendee haruullaa dandaa l buruu um hiigeed baidag bolj dee neg buderkheer 7 budrene gdeg bolj dee
MAN muhuj bgaa nam
daarahguieeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee.
МАН нээрээ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг ямар их уйлж, нус нулимсандаа холилдоод... л, одоо насанд хүрсэн хүн шиг байлдаа!!! Та нар засгийн эрх барьж байхад юу хийж ямар юм ярьж байсан билээ?!!! АН -д МАХН тай нэгдэхээс өөр арга байгаагүй тэгээд яах юм вэ, нэгдэхгүй гээд энэ худлаа үнэн ч гэсэн улс юм болохоор цаашаа ажил хэргээ явуулах л хэрэгтэй биш билүү? Н.Энхбаярыг бас та нар дэмжиж өдий хүргэсэн, та нар ч бас Энхбаяртай хамт хариуцлага хүлээх ёстой! Шударга ёс, шударга нийгэм байгуулах гээд байгай юм бол эхлээд сонгуульдаа шударга оролцоод, сонгуулийн булхиа хийсэн нөхдүүдийнхээ өмнөөс уулчлалт гуйгаад, дараа нь эрх баригчаа шударгаар шүүмжилж сур, Хамаг шударга бус үйлдэл нь улаан цайн илт, бүрэн батлах баримттай гараад байхад үгүй гээд л бид шударга гэж зүтгээд байх явдалгүй, одоо тэгээд сонгогдож гарчихаад ажилаа хий!!!! олонхио шударга шүүмжилж сур л даа, энэ дээрх бичлэг мэт, ер нь МАН -ын бичиж хэлж байгаа зүйл нь хэрүүлч авгайн уурссан уваагүй үгс дандаа сонсогдож байна, юмыг "энэ нээрээ бас зөв байж магадгүй шүү гэж бодогдтол, аргументтэй шүүмжилж сур" одоо сурах цаг чинь ирсэн. Мөн ялж ялагдаж сур, шударга ёс яриад л шударга бус үйлдэл хийдэгээ боль, эхлээд өөрөө шударга байж дараа нь бусдаас шударга байхыг шаард!!! Ард түмний өмнө хийсэн үүргээ гүйцэтгэж, тэр хийх ёстой ажил УИХ-даа суу гэдгийг хатуу анхааруулж байна!!!!
eo eo teneg xorchin xaraalch z enxbold darga boloxdoo yaxav dee he he yg ni bayasgalangiin nuxur uix d baisan bol batbayar arai l deer dee z enxboldoos. boovoo saadag enxboldoo gej
unen zuil bichsen bn.bodson chin buur buuljis tsygachlaa! AN han yasan myyhai bolchimgui aashilj bnaa
Yag unen yum bichsen bn
Gonchigoo,altankhuyag,enkhbold nar chini khuuchin Sots-dekuud baikh shuu.2 tiishee kholiborson uzeltenguud
Ýä õºðºíãº, ýðõ ÿìáàíû ñóâäàã øóíàëòàé ÀÍ-í àâèëãà÷èä àà ,òà íàð íààä óðò ¿ñòýé,óõààí áîãèíîòîé "øàð" Óÿíãààñ ñóðàëöàà÷.Òýð á¿ñã¿é òàíàé íàìûí áàÿðöîãò,ñàéõàíáýëýã ìýòèéí ýðõ òóøààë ãîðèëñîí øààð øàâõðóóíóóäààñ õîë èë¿¿ óëñ òºðèéí áîëîâñðîë,õóâü õ¿íèé óõààí áîäîëòîé áàéíà ø¿¿. Òàíàé íàìûí øààð øàâõðóóíóóä áîäîõäîî ñîíãóóëüä ÿëñàí áîëîõîîð ñºðºã õ¿÷íýý ÿàæ ÷ äàðàíãóéëæ áîëíî ãýýä áîä÷èõîæ.¯ã¿é ø¿¿. Áèä 1990 îíä áèø õàðèí æààë æààõàí þì ñîíñîæ äóóëñàí,óíøèæ îéëãîñîí 2012 îíä àìüäàð÷ áàéíà. Àðä÷èëñàí íèéãýìä õóóëü ¸ñûã çºð÷èõã¿é áàéõ íü ýðõýì ÷óõàë. Õýí íýãíèéã äàðãà áîëãîæ äóðààð íü äóðãèóëàõ ãýæ,ýðõ òóøààëàà àøèãëàæ àðäûí ºì÷èéã òîíîõ áîëîìæ îëãîõ ãýæ ÓÈÕ-ä ñîíãîñîí þì áèø.ÓÈÕ-í ãèø¿¿ä ººðñ人 õóóëèà ìºðäºæ áàéãààãàà àðä îëîíä õàðóóëæ áàéæ ñàÿ õóóëü ¸ñûã ñàõèí ìºðäºõèéã àðä ò¿ìíýýñ øààðäàíà óóó ãýõýýñ ººðñ人 õóóëü ¸ñûã çºð÷÷èõººä îëîí þì äîíãîñíî ãýâýë õîë î÷èæ õóöààðàé,"àðä÷èëñàí" àâèëãà÷èä àà.Òàíàé íàì ÷ ,ÌÀÍ ÷ àäèëõàí ýð¿¿ãèéí ýëåìåíò¿¿ä ø¿ãëý÷èõñýí ºìõèé æîðëîí ø¿¿ äýý.Àðèóí æîðëîí ãýæ ººðñäèé㺺 ýíä¿¿ðýýã¿é áèç.
Esen gedeg khund bayar khurgie.Sanal yag niilj bna;Jinkhene uneniig khelsen bna;Mongoliin ard tumen songoson Mongol Ardyn Namaa Zasgiin gazar baiguulakhad orolchuulakh kheregtei.Altankhuyag gej teneg tsaraitai mal,Gonchigdorj gej goomoi tasaritai mangar 2 iig kharakhaar shijig torood bdag yum.B
Эсэн гэдэг нөхөр ч ойрд яг л ард түмний зүрх сэтгэлд хүрсэн ҮНЭН ҮГ яриаад байна. Энэ УЙХ мордохын хазгай гэгч үнэн болж байна, яаж дуусахын бол доо!!!! Хазгари мордсон гар ч морьноосоо унаад түүнээсээ эс юм болдог доо!!! Монголын төр гэж үнэхэээр ДОРОЙ, ёстой л олз хайсан, юу ч хийхээс буцахгүй луйварчидын цуглуулга юм даа!!
Mash uneniig bichjee.Bayarlalaa.Amjilt husie.
Neree nuuj bichsen uchraas MAN -iin zakhiaalgaar bichsen zugeer l neg SHAR KHEVLELIIN NIITLEL. Meddeg khamag muukhai khorjin ugee khereglej, teglee geed uuruu buzartakhaas busdad khalgui. ENKHBOLD-d TOMOOS TOM AMJILT KHUSIE!!!!!!!!!!!!!!!!!
Ene hunii bichsen zuiliig amtarhan unshij bna... Yag goliig ni olj helsen bna...Bi A N iig demjdeg...Gehdee ene deerh humuus joohon bolomjindoo bayarlaad...yaraad... Ard tumnii itgeliig ulandaa geshgeed baih shig bna
20 heden jil MANAN-g harsan, uudluugui. 2, 3 honog huleegeed zuvshiltsuhud yu ni hetsuu baisiim be, AH uursduu MAH-g uduun turhirch baina
Mash unen jm bichjee, huulia meddeggui erunhiilugch bolon dagaldan baysagch deesh garahiig sanaarhagchid yg tolgoigui hun shig AN, gehdee bugd bish harin H.Battulga shig,zorilgotoi,zorigtoi buteeh baiguulahiin tuluu temtcegch lider heh hed bval hugjild nemer bolno. zuvhun suudal avsnaar buh jm butehgui gedegiig oilgoh heregtei
ҮНЭН
зөв сайн бичсэн байна, үнэн ш дээ элбэгдорж улсын ерөнхийлөгч байж хүүхдүүдээ хооронд нь хэрэлдүүлдэг эцэг шиг байж таарахгүй үнэхээр ичмээр юм болж байна уих чинь нэг л айл юм байгаа биз дээ
УИХ-ын гишүүдийг төрийн ажлыг явуул гэж ард түмэн сонгосон юм биш үү? Хурадлаа оролцохгүй төрийн ажлыг гацааж байгаа нь сонгосон ард түмнийхээ эрхийг хөсөрдүүлж, доромжилж байгаа хэрэг гэдгийг хүмүүс ойлгож байгаа биз дээ