sonin.mn
Өчигдөр Ц.Тувааны даргалж буй гэх Ардчилсан Нам АН-ын даргын сонгуулийг албан ёсоор эхлүүлж, нэр дэвшигчидээ бүртгэлээ. Ардчилсан Намын даргад нэр дэвшихээ
1. УИХ-ын гишүүний зөвлөх асан Ш.Жандос
2. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин 
3. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
4. АЗХ-ы Ерөнхийлөгч С.Эрдэнэболд
5. Өвөрхангай аймгийн АН-ын дарга О.Алтангэрэл
6. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
7."Глобал удирдагч" дээд сургуулийн захирал Б.Отгонбат 
8. НИТХ-ын төлөөлөлөгч, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа
9. УИХ-ын гишүүн  Ж.Батсуурь 
10. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат
11. АН-ын Шинэчлэлийн Хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв
12. АН-ын гишүүн М.Чимэддорж 
13. АН-ын гишүүн П.Мөнхтулга
14.  АН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
15. УИХ-ын гишүүн асан, МоАХ-ы дарга асан С.Билэгсайхан
16. Ардчилсан Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж
17.АН-ын гишүүн М.Амарсайхан
18. АН-ын гишүүн Т.Энхсайхан нар  илэрхийлж, холбогдох материалаа хүлээлгэн өгсөн юм.
Ц.Тувааны гэгдэх АН уг үйл ажиллагаандаа итгэлтэй байж, АН-ын гишүүд ч фракц хамааралгүй намын даргад нэрээ дэвшүүлж идэвхтэй оролцсон шалтгаан нь үйл явцыг АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны дарга И.Мөнхжаргал удирдан зохион байгуулсан явдал байлаа.
 
Гэвч "Эрдэнийн АН" уг үйл ажиллагааг мөн л дүрмийн бус гэж үзэж буй аж. Учир нь "Эрдэнийн АН"-ын ҮБХ хуралдан, 4 жил болж бүрэн эрхийн хугацаа нь дууссан АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны бүрэлдэхүүн, удирдлагыг өөрчилсөн байна.
 
Ингэснээр И.Мөнхжаргал огцорсон атлаа АН-ын даргын сонгуулийн бүртгэлийг хийсэн болж таарчээ. 
Энэ тухай С.Эрдэнэ : "Өчигдөр АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид гээд нөхдүүд бүрэн эрхийн хугацаа нь дууссан ДоСХ-ны зарим нөхдүүдийн хийсэн дүрмийн бус бүртгэлд бүртгүүлснийг хараад АН-ыг маань хэн хаанаас самарч үймүүлж хувааж өмчлөхийг санаархаж байгааг сайн ойлголоо.  Бүү горьдоцгоо!!" гэжээ.
"С.Эрдэнийн АН" шинээр бүрэлдсэн АН-ын Дотоод Сонгуулийн Хороогоороо дамжуулж, АН-ын даргын сонгуулийг 4-р сард шинээр явуулж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн, өрсөлдүүлэх юм байна.
 
Э.Мягмар