Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, Дээд шүүхэд хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн захирамжийг та хэрхэн дүгнэж байна?
-Захирамж буюу эрх зүйн акт гаргасан байсан. Ерөнхийлөгчид олгох тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Ерөнхийлөгчид улс төрийн намын талаар тодорхой бүрэн эрх Үндсэн хуулиар олгоогүй тул уг захирамжийг хууль бус гэж үзэж болно. Ер нь шулуухан хэлэхэд төрийн эрх мэдлийн бүх түвшинд, дээр, дооргүй Үндсэн хууль, бусад хуулийг илт зөрчдөг, дураараа авирладаг явдал гаарлаа. Хуульгүй төр, хууль зөрчдөг албан тушаалтнууд энэ улс орныг анархизм, эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа. Тэдэнд улс төрийн болон хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд хаа хаанаа эрх ашгийн эрэмбэ дараагаа мэддэг баймаар байна.
-Одоогийн түвшинд эрх баригч намыг татан буулгах асуудал хууль эрх зүйн хүрээнд боломжтой юу?
-Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т заасны дагуу Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргадаг.
Үндэслэл нь улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн байх юм. Энэ хуулийн заалт үндэслэлийг хангаж байвал хэдэн ч нам татан буугдаж болно. Гэхдээ гол нь хуулийн хүрээнд, хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Түүнээс биш Ерөнхийлөгч болон өөр хэн нэгэн өндөр албан тушаалтан улс төрийн тэмцэлдээ ашигладаг, өрсөлдөгчөө намнадаг, дардаг зүйл хуулийн заалт байх учиргүй. Дараа, дараагийн Ерөнхийлөгч өрсөлдөгч намаа татан буулгана гэдэг жишиг тогтвол яах вэ. Ардчилсан төр, зарчимд нийцэх үү. Бид долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар болгоомжтой хандах ёстой.
-Өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй хэмээн шийдвэрлэсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчид нэр дэвших шаардлагыг хангасан бол хэн ч нэр дэвшиж болно, хангаагүй бол хэн ч байсан нэр дэвших боломжгүй юм. Энэ мэт энгийн зүйлсийг ойлгомоор байна. Гэнэт ухаан орж, зарчим ярьдаг байж таарахгүй. Ярих цагт нь ярьж, авах цагт нь арга хэмжээ авдаг байх хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн захирамж нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхэнд халдахыг завдсан үйлдэл боллоо гэж зарим хүн дүгнэж байна. Энэ талаар?
-Хэтрүүлж ярих, үнэлэх хэрэггүй юм. Төр, намын ажил тусдаа. УИХ, Засгийн газар, шүүх, орон нутгийн ИТХ, Засаг дарга гээд бүх байгууллага Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна. Дээр хэлсэнчлэн Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрх эдэлж, намыг тараах талаар захирамж, эрх зүйн акт гаргасан нь хууль бус. Ерөнхийлөгчийн хууль бус эрх зүйн акт, шийдвэрийг хэн, хэрхэн хүчингүй болгодог билээ, УИХ тэр ажлаа хуулийн дагуу хийх хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн уг захирамжийн хариуд МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Энэ талаар?
-Ер нь нэг их сүржигнэх хэрэггүй гэж бодож байна. Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн гаргасан эрх зүйн актыг хүчингүй болгоход л болно. Манай Үндсэн хуульд төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийн зарчим, зааг, ялгааг бат суулгасан байдаг. Үндсэн хуулийн 34, 35-р зүйлд заасны дагуу Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцдаг бол УИХ Үндсэн хуулийн 25.1-д заасны дагуу төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг хэлэлцэх бүрэн эрхтэй. Үндсэн хуульд заасан төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болохын хувьд УИХ бүрэн эрхийнхээ дагуу байх ёстой байранд л тавих хэрэгтэй дээ.
-Түүнчлэн Ерөнхийлөгчийг импичмент хийх асуудал яригдах боллоо. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх бол. Та хэрхэн харж байна вэ?
-Бүрэн эрх нь нэг сар хагасын дараа дуусгавар болох гэж байгаа тохиолдолд шаардлагагүй гэж үзэж байна. Lame duck буюу хазгар нугас гэсэн улс төрийн хэллэг, ойлголт байдаг. Энэ нь бүрэн эрх нь дуусгавар болж буй улстөрч, албан тушаалтны хэлдэг. Дахин нэр дэвшихгүй, сонгогдохгүй нь тодорхой болсон улстөрч үр дагаврыг нь нарийн тооцох,тооцохгүйгээр улстөржсөн шийдвэр гаргах нь бий. Тийм л явдал боллоо. Гаргасан эрх зүйн актыг нь Үндсэн хуулийн дагуу хүчингүй болгох арга хэмжээ авахад болно.
-Дээд шүүхээс энэ асуудалд хэрхэн хандах бол?
-Улсын дээд шүүх төрийн эрх мэдлийн салаа мөчрийн хувьд Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хэнээс нь ч хараат бусаар, бие даан үйл ажиллагаа явуулах учиртай. Хуулийн хүрээнд ажиллах байлгүй дээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хүрэлээгийн тоть
Саяхан дагаар орсон. Илүү бурж оноо авахгүй бол болохгүй ккк
Нээрээ, УИХ \ энэ удаагийн \ МАН ынхаас бусад юуг намнаж хүчирхийлж чадаж байгаа шүү , УДШ - д нэхэмжилсэн ерөнхийлөгчийн \ ер нь өндөр албан тушаалтны \ ч бай , жирийн иргэний ч бай хүсэлтийг замаас нь шүүрч аваад хүчирхийлчихэж болно гэсэн санаа юм уу даа ...
МАН бол фашист
Тэгэхээр энэ яриагаар бол сонгуульт хугацаа нь дуусах дөхөж буй манай еөк монголоор бол ганц ч болсон шүдгүй арслан юм шив дээ.
Энэ нөхөр өөрөө broken duck болох вий
Маанаг Мөнх Эрдэнэ
Ард иргэдийн хүсэл эрмэлзлэл хаачих болж байна... Дээд шүүх авч хэлэлцээд , УИХ- д шилжүүлэх байлгүй. Өөрөөсөө холдуулах нь шүүхийн зан. Тэгээд цаашаа...
Эцэг нь их тулхтай төрийн түшээ байсан. Дэмбэрэлцэрэн гуайн энэ хүү нилээд талчигнасан, МАН-ыхаа хүчинд эрдсэн бацаан байна даа
Юм мэддэг царайлсан ийм новшнууд монголд минь гай болж бна
Хуульч нэртэй баахан юм чоно борооноор гэгчээр асуудлыг бүхэлд авч үзэхгүйгээр зөвхөн өөрт хэрэгтэйгээ л сугалж аваад тайлбарлан аядах юм
Яг үнэн
МАН одоогийн УДШ -ийн гишүүдэд утсан хүүхэлдэйнүүдээрээ САНУУЛГА хүргүүлж байна ...
Хульч л гэх юм. Монголд хуульч бэлддэг юмуу? Эрх зуйч нэртэй хууль цээжлэгч л бэлддэг байх.
Эгэ мөнхэрдэнэ гэгч бас л хов хоосон толгой юм. Ерөнхийлөгч болон монголчууд намыг тараах гээгүй, МАН нэртэй гэмт хэргийн томоохон бүлэглэлийг тараах гээд байгаа юмаа. Хоосон усан тархитангууд аа.
МОНГЛЫН ХУУЛИЙГ ЯАЖ Ч ТАЙЛБАРЛАЖ БОЛОХ ЦОНХТОЙ. АЛБААР ТЭГЖ ТОГТООСОН ЮМ УУ,ЭСВЭЛ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ НЬ ДУТМАГААС БОЛСОН ЮМ УУ? НЭГЭНТ ИЙМ ХУУЛЬТАЙ УЧИР ХЭН ЭРХ МЭДЭЛТЭЙ НЬ ТЭР ЦООРХОЙ ХУЛИЙНХАА ХУУЛИЙН ДАГУУ ЯЛДАГ БОЛЖ. ХУУЛЬЧ ГЭДЭГ ЧИНЬ МАШ ТОМ БОЛОСРОЛ МЭДЛЭГ,ОЮУН УХААН, ТУРШЛАГА ШААРДСАН ЗҮЙЛ ЯМАР НЭГ ХҮСНЭГ ХАРААД ЭНЭ ТААРЧ БАЙНА ГЭЖ ОДОО ЦУНК БАРЬСАН НУСГАЙ ЗАЛУУЧУУД ГАРЫН ТОГЛОМ БИШ
МАН аар дүүрэн МААНАГУУД
Эцгийн нэрийг баастаад байгаарай. Тэнгэрээс харж л байгаа шүү
МАН төрийн бүх ажиллагаа, бүүр шүүхэд хүртэл оролцож байна. Нам төрийн дээр гарчаад байхад дээд шүүх санаачлагаараа татан буулгаж чадах уу? Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд захирамж гаргаж, саналаа хүргүүлж байна. Харин татан буулгахыг Дээд шүүх мэднэ. Юу ч мэдэхгүй бацаанууд бүүр гаарлаа.
Ардчилсан нийгэмд хуулиар хориглоогүй бол хийж болно гэж бодож байна
tulhtai huulich zuv helsen bna.
УИХ бүрэн эрхийнхээ дагуу уг захирамжийг хүчингүй болгох юм уу огцоруулах л үлдэж.Сургамж болгох арга хэмжээ авахгүй бол Дараагийн eрөнхийлөгч болох нөхөд хууль зөрчөөд дураар авирлаад байх жишиг тогтоно
Jonhuu Battulga bol hulgaich luivarchin adgiin shaar
Энэ залууг гайгүй гэж бодоод горьдоод сонгуулиар дэмжсэн юмсан. Эцгийг нь ч их нуруутай хүн гэж сонсож байсан юм. Худалдагдаж дээ, хөөрхий. ингээд хоёрын хооронд юм яриад ихэрээрээ биш болж байгаа юм. Баттулгыг дэмжсэндээ ч биш, улс орон сүйрлээ шүү дээ, ямар гарц байгааг л яримаар байна. Ингэж эхий нь эцээхгүй тугалыг тураахгүй юм ярьсан юмнууд зайлаад өгөөсөй.
Цэцийн бүдүүн Ш.Солонгын бөгс залуу юу ярьж байгаагаа ч өөрөө ойлгох мэдлэг чадваргүй ичмээр амьтан.
Шүүхийг МАН авчихсан шүү дээ.
Энэ бандийг згр л хошногодоноо
за хуульд бас ерөнхийөгч намын талаар шийдвэр гаргаж болохгүй гэсэн заалт байхгүй, гаргаж болно гэсэн заалт ч байхгүй тэгэхээр хуулиар заагаагүй бүх зүйл нээлттэй шүүдээ. Хамгийн ол нь дээд шүүх ерөнхийлөгчийн захирамжид дурдсан бүх асуудал нэг өщбүрийшг хянаж үнэн мөнийг тогтоогоод шийдвэр гаргаж болно. Үндэсний эрх ашгийн эсрэг хэн ч буруу үйлдэл хийсэн бол иргэн чбай ерөнхийлөгч ч бай асуудалыг шүүхэд тавих эрхтэй.Түүнийг нь шүүх хянаж шийдэх эрх үүрэгтэй
Мөнхэрдэнэ чи хуульч санаатай юм бол хуульд заагаагүй бүхэн нээлттэй гэдгийг ухаардаггүй тэнэг үү?
Хазгар нугасыг шарж идье..
ЭНЭ НАМУУДЫГ УСТГАЯ. ИРГЭН ХҮН ӨӨРӨӨ НЭР ДЭВШИЖ БАЙЯ. НАМ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ. ЭЦСИЙН ЗОРИЛГО БОЛ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ УЧРААС НАМЫН ТОГТОЛЦОО ХЭРЭГГҮЙ ШТЭЭ. ИРГЭД ЯМАР Ч ТӨРЛИЙН СОНГУУЛЬ, ЯМАР Ч АЖИЛ АЛБАНД ИРГЭН ГЭДЭГ ХУВИАРАА НЭР ДЭВШИЖ БАЙХАД БОЛНО . ТЭГЖ БАЙЖ ХУВЬ ХҮН НЬ ӨӨРӨӨ ДАНГААРАА ХЭН БЭ ГЭДЭГ НЬ ЯЛГАРЧ ТОДОРХОЙ ХАРАГДАХ БОЛНО. ТЭГЭХГҮЙ БоЛ БҮЛЭГлэЛҮҮД БОЛОХГҮЙ ХҮМҮҮСЭЭ ДАНДАА ДЭМЖИЖ ТӨРИЙГ ЗАВХРУУЛЖ БАЙДАГ
Урвагч Хүкийн гар хөл чи Үндсэн хуулиа дага. Битгий өөрийгөө толгойгоо алд
ИДСЭН УУСАН УЛС ИЛЭРХИЙ ШИЙТГЭГДДЭГГҮЙ НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛЫГ ТАРААЯ!!! ҮГҮЙ БОЛ БОСЦГООЁ !!!
Бас нэг феодалын үр хүүхэд үү , хамгаалаад байх хэрэггүй , та нарын хөшигний цаана хор найруулж явдаг , наанаа худлаа ярьдаг чинь байнга ил болдог , засаад цэвэрлээд явахгү бгаа биз дээ , 60 тэрбум , ждү , банкаар казиноодсон ......хаанас санхүүжиж хэнд үылчилдэг в, ардтүмэнд лав угаадсаа өгдөг
Цүнх баригч нэг төдий