УИХ, Засгийн Газрын гишүүн, Монгол Ардын Намын Даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин сүүлийн 30 жилийн улс төрийн үйл явдлын тухай ном бичиж байгаа аж. Уг номын хэсгээс цувралаар нийтэлж байна.
“Ардын эрх” сонинд сурвалжлагч байх үеэс би тэр хүнийг таньдаг байсан. Нэг удаа түүнтэй ярилцлага хийгээд сонинд хэвлүүлэхийнхээ өмнө гар нооргоо өөрт нь үзүүлсэн. Хэвлүүлэхийн өмнө заавал үзүүлэхийг П.Дамдин дарга хүссэн юм л даа. Ажил нь зогсчихоод байсан “Чингис” зочид буудлын барилгыг дуусгах үүрэг авч хэрхэн ажилласан талаар голлон ярьсан санагддаг. Би ярилцлагаа “Заазуур П.Дамдинг зөв ажилд тавьжээ” гээд гарчигласан байв. Маргааш өглөө нь П.Дамдин дарга өнөөх нооргийг маань барьчихсан нилээн сүртэй орж ирснээ:
-“Хүү минь, чи юун заазуур маазуур гэж бичээд байна. Хүнд хамаагүй нэр, хоч өгч болохгүй шүү” гэв.
-Таныг би бурууд хатуу, дутагдалтай эвлэрдэггүй, хатуу шаардлагатай хүн тул Төв хорооныхон “Заазуур” гэдэг байсан гэж сонссон. Тэгээд л .... гэтэл
-“Тэр чинь өөр Дамдин байхгүй юу. Завханы Дамдин гэж байсан юм” гэж тайлбарлав.
-За би ойлголоо. Алдаагаа засъя гээд гарчгийг өөрчилсөн.
1994 онд Аж үйлдвэрийн Комбинат байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан том хүлээн авалт “Улаанбаатар” ресторанд болоход би сурвалжлахаар очсон. Тэнд тухайн үеийн томчуул бүгд байсан санагдана. Гэтэл гол зочид болсон хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд, төрийн соёрхолтнууд, ударникууд тэргүүлсэн 300 гаруй ахмад настан бүгд босч маш урт дараалал үүсгэн П.Дамдин гуай дээр очиж золгохыг нь хараад ажилчин ангийнхны дунд аргагүй нэр хүндтэй хүн юм байна гэдгийг ойлгосон билээ.
1998 онд П.Дамдин гуайг Бээжингийн “Найрамдал” эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очсон. Бие нь маш хүнд байгаа бололтой, юм ярьж чадахгүй, жижиг самбар дээр гар нь чичирхийлэн байж “Их баярлалаа” гэсэн 2 үг л бичсэн. Дахиад уулзахгүй юм байна даа гэсэн бодол надад төрсөн, Дамдин гуай ч бас тэгж бодсон юм билээ. Хожим энэ тухай ярьсан. Хятад эмч нарын буянаар Дамдин гуай босоод ирсэн.
Түүнээс хойш бид үе үе уулздаг байв. Сүүлчийн уулзалтуудыг яагаад ч юм бэ Ө.Дорждэрэм гуай зохион байгуулсан санагдана.
Дамдин гуай бодсоноо шууд, заримдаа бүр хатуухан хэлнэ. Нэг удаа МАН-ын удирдлагууд намын баярыг тохиолдуулан өмнө нь хариуцлагатай ажил хийж байсан хэсэг ахмадыг үдийн хоолонд урьж саналыг сонсов. Хүмүүс ихэвчлэн талархсанаа хэлж, дарга нарт амжилт хүсч байв. Гэтэл П.Дамдин гуай гэнэт “Би нэг зүйлийг ойлгохоо байлаа. Манай нам, төрийн удирдлагууд нэг л их шашин, шүтлэг ярьсан, уул овоо тахисан, Гандан, сүм хийдэд мөргөл хийсэн хүмүүс болж. Улсын өч төчнөөн хөрөнгийг элдэв бурхан, суварга босгоход зарцуулж байна. Хайран хөрөнгө. Тийм ч бурхан шидтэй, хүчтэй гээд л том шавар зуурч тавьчхаад бүгдээрээ духаа цоортол мөргөж байна. Мөргөхөд мэлмий нээгддэг ч гэх шиг. Тийм л юм бол аль хэдийн төрийн мэлмий нэвт нээгдээд Монгол Улс тасраад хөгжчихгүй яасан юм. Балба, Бутаны араас явах гээд байгаа юм уу. Эрдэм мэдлэг, авьяас чадвар, ажлын туршлага, нэр хүндээр бусдыг дагуулдаг болохоос мухар сүсгээр удирддаггүй юм” гэхчлэн ярьж сүүлдээ бүр бухимдах маягтай болов. Хүмүүс хариу юу ч хэлсэнгүй, дарга нар ч арга хэмжээгээ өндөрлөх нь зүйтэй гэж үзсэн бололтой, жижиг бэлэг дурсгалын зүйл бүгдэд нь гардуулав. Уулзалт үндсэндээ П.Дамдин гуайн үгээр өндөрлөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсных нь дараахан бас нэг удаа уулзав. Энэ нь бид хоёрын сүүлчийн уулзалт байв. Тэр үед нэг сонин зүйл ярив. Тэрбээр: 1990 оны эхээр ардчилсан хүчнийхэн Сүхбаатарын талбай дээр “Улс төрийн товчоо огцор” гэж суулт, өлсгөлөн жагсаал хийж байсан шүү дээ. Тэгсэн нэг өдөр жагсагчид шаардлагаа гэнэт өөрчилж “Ж.Батмөнхийг дэмжье” гэсэн лоозон бариад жагсаж эхлэв. Их гайхав. Удалгүй Төв хорооны бүгд хурал боллоо. Шийдвэрийн төслийг тараасан байв. Бүгд хурлын гишүүд ямар шийдвэр гаргах гэж байгааг урьдчилаад мэдсэн учир ерөнхийдөө идэвх муутай, хайнгадуу байв. Гэтэл С.Удвал гуай “Алив, би нэг үг хэлье” гээд босоод ирэв. Хүмүүс С.Удвал гуайг хүндэтгэдэг учир үгийг нь их анхаарч сонсов. С.Удвал гуай “За байз, бүгд хурлын шийдвэрийн төсөлтэй танилцлаа. Улс төрийн товчооны гишүүд, орлогч гишүүд огцорно гэжээ. За тийм байдаг байж. Улс төрийн товчоо гэдэг байгууллага байхгүй болох юм байна. Гэтэл энд нэг сонин юм байна. Сайд нарын зөвлөлийнхөн яах юм бэ?, Ажлаа хийгээд үлдэх юм уу? Эсхүл жагсагчидтай тохирсон юм уу? Огцорвол бүгдээрээ явах ёстой биш үү. Нам талаа золиосонд гаргаад Ардын Их хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийнхөн үлдэх гэж байна уу” гэв. Гишүүд бүгд сэрсэн юм шиг төслийг сүрхий уншицгаав. “Нээрээ тийм байна” гээд шийдвэрт өөрчлөлт оруулж байсан. Нам буух нь тодорхой учир ядахдаа Ардын Их хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлөө хэсэг зуур ч гэсэн аваад үлдэе гэсэн бодол Ж.Батмөнх даргад байсан юм болов уу гэж ярив. Би энэ тухай тодруулахаар Б.Даш-Ёндон даргаас асуув. Б.Даш-Ёндон дарга “би сайн санахгүй байна. Лав л улс төрийн товчооны гишүүн Ц.Намсрай нэг бүгд хурал дээр “Та нар нэг хэсэг нөхдөө зайлуулаад, зарим нь үлдэнэ гэж байхгүй шүү” гэж хэлж байсныг санаж байна гэв. За нэг ийм тэмдэглэл надад үлджээ.
Үргэлжлэл бий...
Өлзийсайханы Энхтүвшин
Сэтгэгдэл0
Faint memories. Poor vocabulary. No analyzes. Just an impression. Weak work.
I like the way it is. This is history. There is nothing that would demonstrate it as weak. And it is well written. Your English is poor. Many mistakes. Sorry for you. Try to put your thoughts in your mother tongue next time if you can
It doesn't matter if you make a mistake or not, it will improve automatically
Энхтүвшин намынхаа даргыг шантаажилж, жигүүр байгуулна гэж айлгаж байгаад Боловсролын сайд болж байсныг санаж байна. Дараа нь эхнэртэйгээ нийлж Саруул захыг өөрийн болгож авсан. Толгой хоосон мөртлөө баяжих эрмүүн хүсэлтэй, манай махны зах зээлийг хятадуудад өгсөн буруутай, бүр давраад хятадуудыг визгүй оруулах хууль санаачилж байсан хүн. Одоо хүүгээ дэ сайд болгож өөрөө элчин болсон. Мэдлэг, гадаад хэл 0.
Бөхчүүд, дуучид, сэтгүүлчид улс төрөөс хол байгаасай, тэд улс төрд үргэлж гай тарьдаг. Тэдний оронд инженер, эдийн засагчид улс орныг хөгжүүлдэг юм.
Харин тийм. Сүүлийн 30 жил Монгол улсыг сэтгүүлчид удирдлаа.Сүүлдээ хулхины, авьяасгүй яруу найрагчид төрд орлоо. Монголчууд хүн танихгүй, зүс үзсэн малнуудаа төрд гаргачих юм. Тэгээд л араас нь хараагаад. Үнэн тэнэг
Материал баялаг үйлдвэрлэгч эн тэргүүнд байх ёстой. Зөв,зөв
ТЭР ЁСТОЙ ҮНЭН ШҮҮ ЭНЭ ЭНХТҮВШИН, ЭБИ, ЭНХБАЯР, САЙХАНБИЛЭГ, БАЯР, АЛТАЙ, ОЮУНЭРДЭНЭ. ЕР НЬ МАШ ОЛОН УИХ-ЫН ТЭНХИМД БОЛ БҮҮР Ч ОЛОН. ДАНДАА ПОПРСОН СЭТГҮҮЛЧИД Л УДИРДАЖ ИРЛЭЭ ДЭЭ.
" ПОЛИТБЮРО " - ?? Энэ нөхөр , ЕС бодсоор байгаад жаахан " юм " - тай \ хавар , бас тэгээд ийм эгзэгтэй үед ер нь гэмтэй л дээ \ болчихжээ дээ ... Оросын түүхээс юм болов уу гэсэн монгол хүмүүсийн нэрс бичээд , эсвэл МА \х\Н - аа алсаас гөвөх гээд байна уу ....
Хэн нэгнийг хүн яаж дүгнэж байгаагаар чухамхүү өөрөө хэн бэ гэдэг нь харагддаг, ойлглгддог Хүнийг үгийн муухайгаар доромжилсноор өөрийгөө л илчилж байгаа шүү. Дэндүү өрөвдмөөр.
1. Ард иргэдийн улс төр-үзэл суртлын талцал хуваагдал, хийрхэл, бие биенээ үзэн ядалт буюу Улс төрийн намын хатуу гишүүнчлэл 2. Аймаг сумаараа талцаж хуваагдаж өөр нутгийнхныг гадуурхсан нутгархаг жалга довын үзэл буюуНутгийн зөвлөл 3. Шинжлэх ухааныг үл тоож, төр нь хүртэл татвар төлөгчдийн мөнгөөр уул овоо тахиж үргүй зардал гаргаж түүнийг нь дагаж олон түмэн дагаж хамаг мөнгө итгэл үнэмшлээ хйи хоосон хйимэл шүтээнд даатгаж намирдаг байдал буюу Мухар сүсэг. энэ гурав л сүүлийн 31 жилд баллаж байна даа. Ард түмний амьдарал МУУ байх тусмаа эрх баригчдад ялангуяа МАН-ынханд САЙН байдаг.Яагаад гэвэл шинжлэх ухаанч бус мухар сүсэгт итгэдэг.Өөрсдөө хүч хөдөлмөр оюун ухаанаа зарж амьдарч амжилтыг хүрэх бус мэдлэггүй боловсролгүй мэргэжилгүй байх тусам тэднийг Гадаадаас өр зээл тавьж байж авсан мөнгөөрөө халамж, хүүхдийн мөнгө, хүнсний талоноор худалдан авч засгийн эрхийг авч өөрсөддөө зориулж ял шийтгэлээс мултарсан хууль гаргаж шүүх цагдааг эрхэнд байлгаж өрсөлдөж сөргөлдсөн хэнбуйгай
НИЙГМИЙН АМЬДРАЛЫН ХУВЬД БИД ИХИЙГ ОЛСОН ГЭЖ БОДДОГ ХҮМҮҮС БОЛ ИХ Л ЭНДҮҮРЧ БАЙНА ДАА!!! БИД УЛС ТӨР Ч Л БОЛ ОЛОН ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ НЬ ХЭВИЙН ГЭЖ БОДДОГ, САРЫН НЭГ САЯ т.е ЖИЛД 12 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИХ ХУРАЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХҮН 4 ЖИЛИЙН ДАРАА ОЛОН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨТЭЙ БОЛОХ НЬ ЗҮВ ЗҮГЭЭР АСУУДАЛ МЭТ БОДДОГ БОЛТЛОО ДОРОЙТОЖ ДЭЭ!!!
Улс төрийн товчоо нь Ардын Их хурал, Сайд нарын зөвлөлийн ажилд оролцдоггүй байсан санагдаж байна.
Тэр үед хамгийн хязгааргүй эрх мэдэлтэй байсан хүмүүс бол тэд.Ард түмэн гадаа өлсөж үмх мах балга сүү авах гэж очерлож байхад тэд болон тэдний тойрон хүрээлэгчид, дагалдан баясагчид тусгай дэлгүүрээр үйлчлүүлж очерлохгүйгээр тарган махыг шилээд авдаг байсан.Нийтээрээ дагаж мөрдөж аливаа захиргааны хэм хэмжээний акт тэдний гараар орохгүй гарна гэж гонж. Тухайн үед нам нь төрийн дээр гарсан байсан учраас гүйцэтгэх засаглал болох засгийн газар буюу Сайд нарын зөвлөлийн тогтоол урдаа заавал МАХН-ын Төв хороо гэж үг орж тэдэнтэй хамтарч гаргадаг байсан.Онц чухал маш нууцын зэрэглэлтэй шийдвэрийг Засаг биш Улс төрийн товчоо гаргадаг байсан шүү. Одоо эргээд тэр цаг руу орж байна. МАН-ын Удирдах зөвлөлгүйгээр шийдэж байгаа юм байна уу? ЭНэ бол дарангуйлал ирж байгаагийн дохио. Ардчилалаа хамгаалцгаая.Ардчилалаа хамгаалснаар та бид эрх чөлөөгөө хамгаалсан болно.
Хамгийн ихээр оролцдог. Ерөнхий чиглүүдэгч
Түүх чамаас хариу нэхэх байх. Яагаад гэвэл, чамайг Монголд короно вирус оруулж ирсэн буруутан гэж олон хүн боддог. Одоохондоо чи Политбюро энэ тэр гээд далдганаж л бай.
Хүнд сайн үг хэлж тэвчихгүй бол мөрөөрөө байгаач... Хаврын улирал гэж ойлгрж байна
Ene nuhriin tyyh bichne gej yu bhav , muu shantaajchin
1990-ээд оны гахайнууд л хэрэггүй гэдгийг ойлго. Одоо тэд ч цөөрлөөдөө
tuuh gedeg bol hamgiin chuhal zuil shuudee ta buhen ene ter nam gej tuilshrahiin orond bichsen zuiliig togtoj unshval sonirholtoi bna
Монгол хөгжсөн нь хаана бна Энхтүвшин гуай дээдэс баян тарган доодос ядуу
цаашид яаж хөгжүүлэх вэ?
Энхтүвшин аргагүй л ийм юм бичих хүндээ товч тодорхой логик сайтай сонирхолтой бна дараагийн дугааруудыг тэсч ядан хүлээж сууна
Kkk
Тийм шүү Энхтүвшин гуайг мэднээ тэр хүнтэй хэд ахин уулзаж байлаа дүү нараас нь ганц нэг рүн танина хэрвээ идэж уудаг ах дүүгээ дээш татдаг хүн байсан бол өдийд дүү нар нь бүгд л том жижиг ямар нэгэн компаний захирал хийх байсан байх тэгвэл тэдэнд тийм юм байхгүй гэр хороололд хоёр дүү нь энгийн л амьдардаг энэ бол үнэн шүү
Майдар бурхан,бөхчүүд,урлаг спортоор генералууд,алтангадастангууд,шагнал авдгаараа бол Монгол улс хөгжлийн дээд цэгт хүрсэн баймаар
ЮУНЫ НЬ СОНИРХОЛТОЙ БАЙХ ВЭДЭЭ. 75 ЖИЛ БУДАА ТЭЭЛГЭЭД ТЭГЭЭС ЭХЛҮҮЛСЭН МУУХАЙ ЛАЛАРУУД
Mongoliig neg delhiin bembercheg sig sanabal ene ta nariin muulaad baigaa sasin syrtahyyn byrhan bol hegjiliin yos syrtahyyniii hynii itgel ynemsiliin neg heseg ni yum,yygeer bas hegjiliin ilerhiilel bolson ydaatai,ychir ni yuch ygyi boltol syitgeed echneen techneen lam nar sanbaartan deedseen hynii tysaalaar aluulsan emgeneltei uil yabdal bas bii!!!!odoo harin hegjiliin ender tybsin yarij baigaa chagt delhiin byh ylas yndestengyyd byrhan sasinii yil baigaa ted harin byrhanaa hynii dotood ertenziig muulaad baidaggyi yum syy!!!!ychir ni ter myylah geed oroldood baigaa sasinii zan yil ni hynii gegeeryyleh ychir saltgaaniig oilgyylah toiryy zamaar setgeliig ni negtgej dorbitoi byasalgaj chadbal gegeereld hyrdeg yum!yygeeree byrhaniig delhiin soyolt ylas yndestengyyd myylaj baihiig yzsengyi ee!!harin Mongold l ikhe myylah oroldlogo garch yu ynsij baigaagaan medehgyi lam Mongoliig doroityylsan tyhaid egyyldeg ene bol byryy bysarmag echyyhen bodolltnii yaria eeriigee tanin medej chadaagyi hynii yg gej helmeer baina.hynd hezyy chagaas ene ylas orniig abch irsen saltgaan ni harin ch sasinii buyanaar eneeg hyrsen ch baij medeh taltai?....teheer bygdiig ter dyndaa sasinii myylahaan aznaarai!!!debsilt hyn terlehten sasingyigeer orsin togtnoh argagyi bilee!!Hegjil debsil gedegt chini hynii oyun sanaa orolzdog yum!tiimees eerryygee dairaad ebeg ezegryygee doromjloliin yg yrsgaad hereggyi ee!!!zaluu ye yhamsartai tal byriin medlegtei hegjil debsileen oloh boltygai!!!
Sonirholtoi bna tanii nom hezee duusah ve urgeljleliig unshmaar bna
Ёстой сайхан ном гарахнээ хурдхан л унших юмсан, таньд эрүүл энх сайн сайхныг хүсие ээ
Энэ муулсан сэтгэгдэл бичиж байгаа малнууд жоохонч гэсэн юм уншиж тархиндаа салхи оруулж чадахгүй байж жингэр гичий шиг л гийнцгаах юм, болсог явдалыг болсоноор л бичсэн түүхийн үнэтэй мэдээлэлүүд бхад, өмхий унгастай хөнжилдөө мансуурж босоол л хүн муулах юм
чи л харин мал байна даа.МАН-даа мадлуулсан бэлэнчлэх сэтгэлгээтэй эцэгтэй эцэггүй олон золбин хүүхэд цувуулж тэднийхээ мөнгөөр голоо зогоодог, архичин нөхөртөө зодуулдаг ажил хйих сонирхолгүй арчаагүй болоод л инэгж байгаа юм.Хэнд хэрэгтэй юм тэр улс төрийн товчоо чинь.
Гоё ном байна гэхээр л сэтгэгдэл устгаад байх юм, тэгээд дан муулсаныг нь тавиад байх юм яадаг муу исда вэ энэ сонин.мн
Сайхан ном бичиж бвйнаа... амьдрал урсан өнгөрдөг архив сүндэрлэн үлдэнэ гэдэг. Туулж өнгөрүүлсэн он жилүүдээ тэр л үеийхээр нь гаргажээ. Хамтран ажиллаж байсан олон хүн бодит дурсамжийг сэрээнэ дээ. Баярлалаа. Номыг нь сурсан хүн бичихээс ч аргагүй
чам шиг хувхай коммунизмаа улин дурсдаг нэг бол авлигачин эсвэл арчаагүй залхууд л сайхан ном байх.
Зүгээр л "Улс төрийн товчооны томчууд" гэж бичихэд юу нь болохгүй байнаа. Одооны залуучууд оросоор юу ч ойлгохгүй.
saihan egyylel baigaa syy!tasaraltgyi ynsihsan hemeen hicheej daraa daraagiinh ni hemeen hardag bolloo?....ene olon jil ylas toroor yabaad Mongoliinhoo niigem ylas toriin tyhai dorbitoi nom zohiosond bayar hyrgye!hyn bygded genen tohioldol baih yum!odoonoos manai zaluus ene meteer syralzaj hoisdoo ireedyideen yneniig egyylej syraasai bilee!!!
Одоонийн Монгол орны дарга нар соц үеийнхээс улам дордсон шүү.
Ene hun tuuhch uls turch ungursun niigmiin talaar boditoi zuiliig uguulj bn.Bidnii ur huuhed, ach zee,zaluus mongoliinhoo tuuh tuulj unguruulsen amidraliig medej oilgohod mash ih heregtei saihan nom bolj baigaan baina bayar hurgie.Suruh zuil bichij baigaa humuus eldev uls turjij namchirhaj baihaar tolgoidoo tuuh gedeg talaas ni bolgooj oilgoj bolohgui yu. Hunii hiisen hudulmur buteeliig unelj oilgoj suraach.Nuguu l neg heruul ataa jutuu tuilshral uldeh ur huuhdee bas l ene zamaar yavuulhuu
Одоо цагт ажил хийсэн хүн нийгэмд ад үзэгддэг болж дээ
ЭНХТҮВШИН ГЭЖ АЛИА САЛБАДАЙ МОНГОЛД ХИЙСЭН ЮМ ЮУ Ч ҮГҮЙ ШИМЭГЧИЛЖ АМЬДАРСААР ӨДИЙ ХҮРЛЭЭ. ОДОО ЭНЭ НӨХӨР УГААДСАНДАА ЦАДАЖ ХИЙ ЮМ ДОНГОСОЖ УЙДАЖ СУУЖ БАЙХ ШИГ БНА. ХАР ХЯТАДЫГ ШҮТЭГЧ УРВАГЧ ШИМЭГЧ ЭНЭ ЭТГЭЭД МОНГОЛД КОРОНО АНХ ОРУУЛЖ ИРСЭН ХҮН. БАС ТЭР 800 ХЯТАДЫН АРД ЭНЭ ЭНХ ТҮВШИН БАЙСАН ГЭДЭГ. УДАХГҮЙ АРД ТҮМЭН ЧАМАЙГ ШҮҮХ БОЛНОО
Duujleh bolnoo gedeg bolsonshdee!
Санал солилцох боломжтой бол FB хаягаа дараагийн цуврал дээр өгнө үү?
Наад пялдагдсан дурсанмжиндаа хуугээ ардын хуухдуудийн дээгуур гатчин хэрхэн хэлэлгуй сэм ирээд яаж аавдаа хэлэлгуй дэд сайд болсон булайгаа бичиж оруулаарай. Хамаг евчлел тархах ажлыг хурэлсухийн емдний тэлээ ботокс сарангэрэлтэй хамтран хийснээ бас бичээрэй.
Уучилаарай , Би сайд байхад нь бага зэрэг мэднэ Бид залуучууд дандаа гадаад гутал емсдег байлаа нэг едер Дамдин сайд уйлдвэр дээр ирж доор инженеруудийг дуудсан тэгээд та нар емс гутал аа хар данда гадаад яагаад еерийнхее хийсэн гутал аа емсехгуй байна гэж , бид тэрнээс хойш хийсэн гуталаа емсдег ,уйлдвэрийн чанарт анхаартай , маш зев хун дээ
ажлаа сайн хийж ирсэн гэж Намын эргэлтийн бүгд хурал дээр хэлсэн нэг л Төв Хорооны нарийн бичгиын дарга хүн байсан байхаа
Аятайхан найруулгатай сонирхолтой юм, үргэлжлэлийг хүлээж байна
Ө.Энхтүвшин гэдэг энэ шар царайтай агуу шантаажчин хүний бодит дүр төрхийг Н.Багабанди дарга нүдэнд харагдтал тодорхойлсон юм гэж хүмүүс ярьдаг юм билээ. Товчхон хэлэхэд албан тушаалын хэнээтэн, үл бүтэх хүн. Т.Аюурсайхан чуулган дээр энэ хүнийг хэн бэ гэдгийг бас зоригтой хэлж байсан.
Энхтүвшин намынхаа даргыг шантаажилж, жигүүр байгуулна гэж айлгаж байгаад Боловсролын сайд болж байсныг санаж байна. Дараа нь эхнэртэйгээ нийлж Саруул захыг өөрийн болгож авсан. Толгой хоосон мөртлөө баяжих эрмүүн хүсэлтэй, манай махны зах зээлийг хятадуудад өгсөн буруутай, бүр давраад хятадуудыг визгүй оруулах хууль санаачилж байсан хүн. Одоо хүүгээ дэ сайд болгож өөрөө элчин болсон. Мэдлэг, гадаад хэл 0.
Намаа заналтайгаар шантаачилж жигүүр байгуулж явсны хүчинд Боловсролын сайд болоод жигүүрээ татан буулгасан асар их шуналтай хүн. Намын дарга байж намын дотоод сонгуулиар бөхчин Б.Бат-Эрдэнэд ялагдаж ерөнхийлөгчид дэвшиж чадалгүй уначихаад залуучуудаа дарамталж байсан мөн хандивын маш их мөнгийг хувьдаа завшсан гэж хүмүүс ярьдаг.
с.баярын номонд нөхрийг юу гэсэн байлаа даа?
Яг үнэн.Намынхнаа зайлуулаад,засгийнхны 2-р ээлж хоолондоо орж,алтан хараацайнуудтай хуйвалдан,эх орны өөдтэй бүхнийг хувааж авсан.60 жилийн ой гэдэг чинь АҮК.-г 60 насан дээр нь устгасан цайллага байх нь.Хөөрхий энэ буурай Сү.Батболдын Чингэс з/б.-г бариулахаар цаг наргүй зүтгэж явсан байна.Сү дарга мундаг эр,монголын хамгийн том з/б-г шийр заан авч,алтан хараацайнуудын аазгайг хөдөлгөж,яльгүй дээрлхэсэн байна.
"Политбюро"-гийн томчууд гэж улстөрийн товчоо гэж оросоор яагаад бичсэн юм бол??? Оросын дагуул улс гэдэг утгаар юм болов уу. эсвэл Оросыг дуурайж бичив үү??? Монголчууд тэр үед улстөрийн товчоо гэдэг байсан. Бичиж байгаа нь сайн хэрэг. Одоогийн улстөрчдөөс ялгадгах сайн, муу талыг нь гаргаж зохих дүгнэлттэй бичвэл сонирхолтой болох байх.
Энхтүвшин гэдэг хүнийг маш эртнээс мэднэ Таны бичиж байгаа ном маш сонирхолтой бзтээл болно гэдэгт гүнээ итгэлтэй байна Та бол өнөөдөрийг хүртэл бүлэг фракц байгуулж элдэв тендер тусгай зөвшөөрөл албан тушаалын наймаа гэх мэт муу зүйлүүдэд хутгалдаагүй өпий 30 гаруйжил улс төрд явна гэдэг маш том чанар гэж бодож байна Магадгүй энэ цагт таныг сайн муу аль аль нь дагана хожим таньд түүх дүн тавина баярлалаа
Өнгөрсөн яах вэ , ирээдүйдээ санаа тавь , ингэж ардчлалыг өөриын тоглоомын хэрэгсэлд ашиглаж блохгүй байхаа
Энхтүвшин гуайг мэднээ тэр хүнтэй хэд ахин уулзаж байлаа мэдлэг сайтай яриа хөөрөө энгийн л нэгэн, би дүү нараас нь ганц нэг хүн танина хэрвээ идэж уудаг ах дүүгээ дээш татдаг хүн байсан бол өдийд дүү нар нь бүгд л том жижиг ямар нэгэн компаний захирал хийх байсан байх тэгвэл тэдэнд тийм юм байхгүй гэр хороололд хэд хэдэн дүү нь энгийн л ажил хийж амьдардаг энэ бол үнэн шүү
ок