“...Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр болох Их суудлын хуралдаанаараа дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр товлоод байна” гэжээ.
Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Нэргүй өчигдөр мэдээлэл ирүүлэв. Түүндээ “...Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр болох Их суудлын хуралдаанаараа дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр товлоод байна” гэжээ.
Энэ нь 2021 оны едсүгээр сарын 6-ны өдөр ЕТГ-аас мэдээлэл хийж “...Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд гаргасан хүсэлтээс татгалзлаа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлнэ. Энэ нь Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд саад болж байсан гацаа арилахад чухал нөлөө үзүүлнэ” гэсэнтэй холбоотой юм. Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийг томилох эрхээсээ татгалзаагүй. Харин хүсэлтэд дурдсанчлан “...Шүүхийн зарим томилгоо” буюу ШЕЗ, Шүүгчдийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд өөрийн нөлөөллийг оруулах боломжоо хадгалахаас татгалзсан байгаа юм.
Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан хүсэлтээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзаж байгаагаа олон нийтэд мэдэгдэж, Цэцэд бичгээр хүргүүлсэн. Гэвч Үндсэн хуулийн Цэц үүнийг авч үзэлгүй, хуралдаанаа үргэлжлүүлэх нь ээ. Ингэхээр Х.Баттулгын “нэхсэн” эрх мэдэл У.Хүрэлсүхэд үлдэх бололтой.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр өдөр Х.Баттулгын Ерөнхийлөгч байхдаа 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн Цэцэд гаргасан “...Шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” тухай хүсэлтээс татгалзсан юм. Х.Баттулга дээрх хүсэлтийг огноолсныхоо маргааш Үндсэн хуулийн Цэц дээр өөрийн биеэр очиж “…Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох асуудал орж ирсэн. Өнөөдөр УИХ бага ард түмэн биш болсон. УИХ-д олигархуудын буюу мөнгөтэй хүмүүсийн, ялангуяа уул уурхайн төлөөлөл олноор орж ирсэн. УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилно гэдэг нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна. Ийм учраас энэ хүсэлтийг өргөн барьж байна” гэж тайлбарласан.
Үндсэн хуулийн Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ хүсэлтийг хэлэлцээд “...Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж дүгнэлт гаргасан. Үүнийг УИХ 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх үлдээд байсан юм.
Тэгтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг хүсэлтээс татгалзсанаар энэ байдал ойлгомж муутай болж ирсэн. Энэ хооронд Үндсэн хуулийн Цэц таг байж байгаад өчигдөр ийн мэдээллээ. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18.4-т “...Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй” гэж заасан. Үүгээр Ерөнхийлөгч хүсэлтээсээ хэзээ ч татгалзах эрхтэй болж таарч байна.
Гэтэл Үндсэн хуулийн Цэц ингэж “...Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр болох Их суудлын хуралдаанаараа дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр товлоод байна” гэсэн нь хуулийн дээрх заалт, хүсэлт гаргагчийн эрхээс “татгалзсан” харагдаж байгаа юм.
Тэд Их суудлын хуралдаан товлосон нь, мөн “...дээрх хүсэлтгэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдээлсэн нь дээрх хуулийн 36.3-т заасан “...Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана” гэсэн, бас 36.4-т “...Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно” гэсэн шийдэл рүү явчих шиг боллоо.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Хүрэлсүх хятад хүнтэй ямар адилхан төрхтэй юм бэ? Хятадын эрлийз биш байгаа даа.
Хай мөн баа маньжу амбан мөн шоо
Нинь бу ши и шен. Нинь ши вэйхай фэн зы. Жи шэн фэн дэ яао .Сүнээ чень ши ёу дошао жень ганьжань лэ фэй дянь фэй янь?
Холион бантан Баттулга ерөнхийлөгчөөс буугаад ордноос салж чадахгүй нээ. Жонхуу ч самрана даа самрана.
Манан мафийн алуурчид хулгайчид луйварчдад 5 тэрбум доллороор худалдагдаж монголчуудаас урвасан сэг үхдэл хүүрэнсүх мөдхөн үхэж далдарна. Урвуулсан эзэддээ алагдаж булшлагддаг урвагчийн хуулиар хүүрэнсүх мөдхөн үхэж далдарна. Хүүрэнсэгийг алахаасаа өмнө манангийн алуурчид хүүрэнсүхийн гараар юу хийлгэх вэ. Манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын оффшорт нуусан 40 тэрбум доллорыг монголд буцааж оруулж ирүүлэхгүйн төлөө хүүрэнсүх ажиллах ёстой. Өөрийнхөө гөлөг болсон тэжээвэр пацааны засаг шиг ухаантай юмыг хөмөрч унагаад шоронгоос суллагдсан манангийн хулгайчдаар бүрдсэн шинэ засгийг гаргах. Короногаар далимдуулж монголчуудыг аль болох алж устгах.