Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны аравдугаар сар хүртэл хэрэгжүүлсэн ажлын тайланг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Шадар сайд С.Амарсайханд өнөөдөр танилцууллаа.
Уг төсөл нь Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг. Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны 12 дугаар сард ОХУ-д албан ёсоор айлчлах үеэр Монгол Улсын Шадар сайд болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга нар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих боломжийг хамтран судлах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ныхуралдаанаар ОХУ-ын “Газпром” НХН-тэй “Эрмэлзлийн санамж бичиг”-ийн төслийн талаар оросын талтай хэлэлцээ хийж, гарын үсэг зурахыг Монгол Улсын Шадар сайдад зөвшөөрч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд “Эрдэнэс Газ” төслийн нэгж байгуулсан юм. Уг төсөл нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахуйц төсөл бөгөөд төслийн хууль эрх зүйн орчин, геодизийн болон хөрсний бусад нарийвчилсан судалгааны ажлыг хийж байна. “Эрдэнэс Монгол” ХХК, “Газпром” НХН-ийн удирдлагууд тогтмол цахим хурал хийж, ажлын уялдаагаа хангаж байгааг төслийн удирдагч Л.Амарсанаа Шадар сайдад мэдээллээ.
Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын нөхцөл байдал нь хийн хоолойн төслийн ажлыг удаашруулах нөхцөлийг үүсгэж болзошгүй хэдий ч Оросын талтай байнгын уялдаа холбоотой ажиллаж, цар тахлаас үл хамааран холбогдох ажлуудаа төлөвлөгөөний дагуу урагшлуулахад анхаарч ажиллахыг сануулж, ойрын хугацаанд “Газпром” НХН-ийн удирдлагуудтай цахимаар уулзалт хийх бэлтгэлийг хангахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл0
Амарсайхан найдвартай чадна. Тэр үнэхээр ажил хэрэгч.
Оросуудтай гэрээг бүх зүйлийг тооцож сайн хийхгүй бол маш аюултай. Төмөр зам, Эрдэнэтийн талыг манайх гээд л авчихдаг хүмүүс шүү дээ. Женкогоороо Хужаагийн танк гэж хашгируулж байгаад л Гашуун сухайтын замыг 13 жил саатуулж чадаж байгаа. Хужаагийн цариг гэж олон улсын царигийн стандартыг нэрлүүлж байгаад өөрийнхөө царигийг Монголд үлдээсэн.
орсын цариг олон улсын цариг юм орос ёвроп беринговын хоолойгоор алясктай өргөн төмөр замаар холбогдож олон улсын ачаа тээвэр шуурхай болно МОНГОЛЫН УРД ТАЛААС БАЙГУУЛЖ ЭХЭЛСЭН өргөн төмөр замыг хил дагуулан барисаар эрээн цаваар нөгөө үзүүр нь улаангом абакан кызыл гэж холбогдох ёстой Улаангомын ачаа новосибирскаар хоёр хоноод крым хүрнэ шүү дээ Монглын босоо хэвтээ төмөр замын БАМ-ыг монголд эхлүүлмээр байна