Монголын шилдэг татвар төлөгч, Монголчуудыг цар тахлын хямралын үед авран хамгаалж буй “шидтэн”, Монголын үе үеийн улстөрчид, төр засгийнхны “саалийн үнээ" гээд сайнаар ч, саараар ч цоллуулж яваа компани бол “Эрдэнэс Тавантолгой" компани. Тэгвэл энэхүү компанид улстөрчид сүүлийн хоёр жилийн хугацаанд л эзний сэтгэлээр хандан тордож услаж, томруулж байна уу гэтэл үгүй ажээ. Учир нь тендер зувчуулдаг, хувааж иддэг, хууль бусаар наймаа хийдэг, хулгайн асуудал энэ компанийг тойрсонгүй. Үүнийг тодруулан та бүхэнд нэгэн баримтыг ил болгож байна.
2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр зарласан жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” тендер, энэ оны наймдугаар сард зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэсэн хоёр тендерт нэг компани ялжээ. Монгол Улсын цагаан дээр хараар бичсэн хуулийг ноцтой зөрчсөн Хятадын нэг компанид давуу байдал олгосон байна. Тухайлбал, ТЭЗҮ-г охин компани нь хийж, харин толгой групп нь барилгын зураг төслийг нь гарган барьж гүйцэтгэх тендерт ялсан нь хууль зөрчсөнөөс гадна тендерт тавигдах шаардлагаа ч хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1,5-д "Тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” тохиолдолд тендерт оролцогч нь ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ” гэсэн хуулийг ноцтой зөрчжээ.
Нөгөөтэйгүүр, Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны 4.2.5-д "Тендерт оролцогч (туслан гүйцэтгэгч бүрийг оролцуулан) нь бараа, ажил, үйлчилгээний зурагтөсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” бол өрөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ” хэмээн тусгасан байдаг.
Энэ тохиолдолд ТЭЗҮ боловсруулах тендерт ялсан БНХАУ-ын ‘‘Чайна Металлуржикал Инженеринг” XXX (China Metallurgical Engineering Co.,Ltd.) зураг төсөв боловсруулах барилга, угсралтын ажил гүйцэтгэх төсөлд ялсан “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd / нь хоёулаа төрийн хуулийн шалгуурыг давж чадахгүй бүдрэх байсан ч тэднийг хууль бусаар ялуулчихаж.
Дээрх хоёр компани ямар, ямар нотлох баримтаар охин болон толгой компанийн хамааралтай байгааг уншигч та сонирхож байгаа нь мэдээж. Бид ч баримтаа илүү нягтлах үүднээс “Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd-ийн албан ёсны вэб хуудас руу нь хандаж үзлээ.
Уншигч та ч http://mecc.sinosteel.com/En/aBorg.aspx холбоосоор нэвтрэн орж тус компанийн охин компаниудын мэдээлэлтэй танилцаж болно.
Тус хүснэгтийн “Байгуулсан компани ба хамтарсан үйлдвэр" хүснэгтийн долоодугаарт баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан “Чайна Металлуржикал Инженеринг” ХХК-ийн нэр зурайж байна. Үүнээс гадна энэхүү охин компани нь өөрийнхөө албан ёсны сайтад ч үүсгэн байгуулагчдын тухай мэдээлэлдээ зураг төсөв боловсруулах тендерт оролцсон “Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd”-ыг дурджээ. Өөрөөр хэлбэл, 1998 онд байгуулагдсан тус компанийн 63.33333 хувийг нь“Синостеел Экьюпмент Инженеринг групп” эзэмшдэг гэсэн үг. (эх сурвалж: БНХАУ-ын компаниудын албан ёсны мэдээллийг шалгадаг аппликэйшн)
ТЕНДЕРИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН КОМПАНИД “ХАМГИЙН САЙН” ГЭСЭН ҮНЭЛГЭЭ ӨГЧЭЭ
“Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын Төрийн өмчийн компани болох "Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd/ ялалт байгуулсан бөгөөд нийтдээ 954.182.113.500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгчээ. Тус тендерт БНХАУ-ын дөрвөн том компани хүсэлтээ ирүүлснээс тус группын үнийн санал нь дээрээсээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байжээ.
Үүнээс ч бага үнийн дүнгээр буюу 881.955.731.075 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжтой хэмээн “Power China BGTG Joint venture”-ээс үнийн саналаа ирүүлсэн тус компанийг үл тоож, хамгийн өндөр үнэтэйг сонгосон нь эрхгүй хардлага дагуулах ажээ. Өөрөөр хэлбэл, тендерийн журам дүрмээр бол хамгийн бага үнийн саналаар хамгийн чанартайг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ёстой ч өндөр үнэтэй хийж гүйцэтгэхээр саналаа ирүүлснийг нь сонгож, гэрээ байгуулах эрх олгох албан бичгээ хэдийнэ илгээжээ.
“Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd/ компани нь голчлон инженерийн гэрээ, төслийн менежмент, металлургийн инженерчлэл, тоног төхөөрөмжийн хяналт, технологийн хөгжил болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хэмээн танилцуулгадаа дурдсан байх юм. Ийнхүү Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж охин компаниараа ТЭЗҮ-гээ хийлгэж, өөрсдөө барилга барих эрхийг нь авсан компанид “Эрдэнэс Тавантолгой” компаний удирдлагууд мэдэхгүйгээсээ “хамгийн сайн” гэсэн үнэлгээ өгч, гэрээ байгуулах албан бичиг илгээсэн үү, эс бөгөөс мэдсээр байсан атлаа мэдэн будилав уу гэдэг нь сонирхолтой атлаа хариулт нэхсэн сэдэв болов.
Тиймээс авлига авч, албан тушаалын давуу байдлаа ашиглан энэхүү тендерт огтхон ч шалгарахгүй байсан хууль бус газарт давуу байдал олгосон эсэхийг АТГ-аас шалгах ёстой юм. Нэгдмэл сонирхолтой этгээд нэг үйлдвэрийг өрсөлдөгчгүйгээр ТЭЗҮ-г нь боловсруулж, дараа нь барилгын зураг төслийг гаргаж, угсрахаар болчихоод байхад төр хэдэн төгрөгийг энэ компаниас хэрхэн салгах вэ, хэнийг нь халж солих вэ, хэний хүнийг томилох вэ гэсэн жалга довны улс төртэй зууралдсаар суух аж. Харин төрийн хуулиа зөрчсөн тус компани цар тахлын дажин дундуур Хятад улсын нэг группт давуу байдал олгосон “хулгай"-гаа чимээгүйхэн нууж орхисныг дээрх баримтаас харж болно. Үүнийг шалгаж хянах газар нь шалгаж, нэг компанид давуу байдал олгрсон эзнийг ыь ояж хариуцлага тооцож. тендерийг хүчингүй болгоно гэж найдъя.
Б.БАТ
Сэтгэгдэл0
Нэг компанид давуу байдал олгосон эзэн ойлгомжтой Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нар мөн.
Тэр компаний чинь ард Голомт байгаа гэдэг шум яваад бнаа бас
Эрдэнэтэд бас МАН-ынхны хулгай дээрэм хирээс хэтрээд байна.
За тэр ч бөхтэй холбоотой байж магад шүү
500$ хүрч бгаа нүүрсийг 70$ оор зарж бгаа энэ Ганхуяг гэгч этгээд эрт орой нэг цагт харамсахад оройтох вий!
Төрийн өмчит Улаанбаатар дулааны сүлжээ компанийн захирал Д.Бямба-Очироос 87 ширхэг хувийн байр гарсан гэнэ..МАН-ын хулгайчууд ууж идэхийг үзүүлж өгч байна даа.
Тавантолгойгоос алдагдаж Хятад руу гарч зарагдсан 450 мянган тонн нүүрсний хулгай дээрмийн хэргийг хэзээ шалгаж дуусах вэ? Тухай үеийн хятадын элчин сайд хятадын хил гаалийн түшмэд холбоотой гэдэг шум гадуур их явж байна.
Улс төрийн оролцоогүйгээр улсын үйлдвэрийн газрууд ажил явуулж чадахаа байгаад удаж байгаа шүү дээ.Яагаал гэхээр улсын нэртэй компани удирдлагууд бүгд улс төрөөс хамааралтай болоод удаж байна. Энэ намууд улс орноо хөгжүүлэх биш хувийн эрх ашгаа урьтал болгодог шүү дээ!!!
Нэвт авилгадаад л гарах биз. Нөгөө АТГ нь нэг төрөгний ч юм уу нэг сая доторхи жижиг жараахай хөөцөлдөж ажил хийсэн болоод л сууж байгаа биз! Чоно үүрэндээ өлзийьэй гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш байх аа!
Энэ Ганхуяагт их ноо байгаа байхдаа.
Хүрэлсүх тавантолгойн томоохон хувьцаа эзэмшигч, хувьцаагаар ашиг хүртэх нь бага байгаа юм бна л даа. Хадгаламж банкны Чимэдцэрэнгийн зувчуулсан 14 тэрбумын барилга хотын төвд байдаг. Байшингийн эздэд энэ Ганхуяг бас түрээсийн мөнгө өгдөг. Бүгд л ил байна.
Хү Льяо Жан амбан ямар ч бизнес хийдэггүй мөртөө хаанаас ийм их мөнгө олж хувьцаа худалдаж авав? Хятадын коммунист намын мөнгө биш байгаа?
Яана даа бид чинь мөхөж бна бишүү Энэ ханаж цаддаггүй авилагч нарыг яах вэ
Та нар сайн бод Энэ бүх завхралын эхлэл 1990 онд тавигдсан юм аа 1990 оноос өмнө Төрд хулгай байгаагүй МАХН бол хулгай мэддэггүй нам байсан юм Яагаад ийм болов 1992 оны Үндсэн хуулинд Учир байгаа юм биш үү Байгалийн баялаг төрийн мэдэлд бна гэдэг нэг өгүүлбэр бна Энэ үг хамаг гайг тариад байгаа юм биш биз Түүнээс биш Улсаараа хүн бүр хулгайч болох ёсгүй дээ Нэг л буруу юм бна Энэ 1992 оны Үндсэн хууль бол гадныхан манай Монголыг самрах баялагийг нь зүгээр авах зорилгоор санаагаа шургуулсанг бид мэдээгүй 30 жил болсон Одоо яахаа бодох нэгдэх цоо шинэ Үндсэн хубль гаргах цаг болсон шүү Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг Хэрэв суурь буруу хазгай ба ол дээр нь орших бүх юм хазгай л бна
МОХ-ны нэр барьсан ардын намын тэжээвэр алан хядагчдын бүлэглэл очсон коспани
Хуулийн хувьд толгой компани охин компани хоёр нэг компани биш.Нөгөө талаар ТТ-н нүүрсийг Оросууд биш Хятадууд авдаг бизнесийн түншүүд.
нүүрс баяжуулах үйлдвэрээ орсоор бариулаяа хятад киргиз узбек таджикад казакстанд дандаа ийм юм хийгээд итгэлийг алдсанаас дахин бизнест оруулахгүй байгааш дээ таджикад нэг уулын оройд далан хийснээс янз бүрийн үлгэр домог шиг юм яригддаг болсон нэг төрийн зөвлөлийн эсвэл батлан хамгаалахын сайд ирээд нэг цахилгаан станц нэг шинэ үйлдвэрийн концессийн төсөл авна бүх бизнес хятад болоод байна монголын ард түмэн хүсээд тэнцвэртэй бодлого явуулаад байхад МАН-ыг гаргаад байхад улам гацаад байгаа юм уу ман цаазын ялыг бий болгохгүй худлаа юу хийгээд байгаа юм бэ гурван сая монголд хүний эрх гэж юу байнаа АРДЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРОО БАЙГУУЛЧИХААЧЭЭ
Хамгийн хямд үнээр хамгийн чанартай юм хийнэ гэдэг лоозонг социализмын үед 50,60 жил хэрэглээд үр дүн нь эсрэгээрээ гардаг байлаа. Манайхан гадаадад очоод худалдаа хийхдээ үнийг нь тэдэн хувь буулга, төдөн хувь хямдруул гэж мангартдаг. Нөгөө тал нь зөвшөөрсөн дүр гаргаад ямар нэг эвдрэлтэй юмуу доголдолтой бараагаа өгдаг. Үүнийг нь бид мэдэхгүй маш сайн чанарын барааг маш хямд авчихсан гээд маасайтлаа инээж, гайхуулна. Цагаан цайлган, гэнэн, мангардуу зан гэж үүнийг хэлдэг юм. Хамгийн хямдыг нь харж шалгаруулаад байвал хэдхэн жилийн дараа хэлхээтэй төмөр, хэмхэрхий байр сав л үлдэнэдээ. Үргэлжлүүлээд бай, үргэлжлүүлээд бай.
Сино стийлийн ард Голомт Баясаа байгаа
Ганхуягт их но би . Шалгах хэрэгтэй байхаа
МАН бол хэзээ з засрашгүй мафижсан бүлэглэл болоод удаж байна. Гагцхүү ухаангүй сонгогч нэртэй оркууд хэдэн халтар зоосоор саналаа худалдаж мафийг төрийн толгойд байлгаж улс орны ирээдүйг балласаар л байна
Tegeed yynii tsaana hen bga ? Dandaa hiisver um bicheed bh yum. Hen garyn yseg zursan.? Hen hariuzaj bsn?
өдөрт цаг сайн байхад 1000 гаран машин нүүрс гарахад түүнийг нь 2 дахин буулгаж тоолдог маш хүчирхэг мафийн сүлжээг МАН бий болгосон байсан
Sonin ym.Barimt ba;gaa ymu >