Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцоллоо.
Тухайлбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурдлаа.
Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид “Оюу толгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид санууллаа. Мөн Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэлээ.
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь буюу 2020 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчийн хувиар “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар тухайн үед дөнгөж томилогдоод байсан Якоб Стаусхольмтой цахим уулзалт хийж, “Оюу толгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгээ илэрхийж байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар ч мөн байр сууриа нотлон хэллээ.
Одоо Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлан ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл0
Зөв. Байр сууриа баттай хамгаалаарай. Амжилт хүсье. Аьилгач нартайгаа тэмцэж чадвал монгол ёстой бар улс болох замдаа орно шүү
Манай ЗГ Бүтэн 2 жил нүдүүлж байж Ард түмэнд бууж өгч бна да. 34 хувийн өрийг тэглэх гол асуудоыг ярихгүй их зугтсан. ЗГ т бүр Солонго гэх РИО гийн тагнуулыг шуул даргаар томилоод бүхнийг мартагнуулах, бүрхэгдүүлэх гэх бүтэн 2 жил оролдоод барсаншүй дээээ!! Монголын засгийн газар өнөөдөр үнэнд гүйцэгдлээ!!!
34 биш татвар төлөхгүй ноогдол ашиг төлөхгүй нь асуудалтшүү дээ. Дубайн гэрээг цуцлаач. Оюунэрдэнэ нохлйн замаар орж бгаан бн доо
Сайханбалаг хаана байна, Монголд ирж Жангаа хүртэхийг нь харах юмсан
Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгээ илэрхийж - рио тинто бууж өгөхгүй гэж ирж хэлж байгаа юм байна, Монгол улс бууж өгч болохгүй шүү
ОТ-ын гэрээг РИО, Монгол хоёр 66:34 харьцаагаар хувааж санхүүжүүлж байгаа нь 2 юмгүй хүн компани байгуулаад эхэлж байгаа юм шиг болсон. Хамгийн сонин нь тэгвэл гаргаж байгаа баялагтаа ТУЛТАЛ нь дэлхийн жишгээр татвар авах ёстой байтал бүр эсрэгээр нь татвараа буулгаж анх 2.5 хувь одоо 5 хувь төлж байгаа нь мөнгөө төлчөөд дээр нь татвараа буулгаад баялгаа гадны компанид найр тавьсан явдал болсон. Үүнийг хэзээ засахын?
Манай ЗГ Бүтэн 2 жил нүдүүлж байж Ард түмэнд бууж өгч бна да. 34 хувийн өрийг тэглэх гол асуудоыг ярихгүй их зугтсан. ЗГ т бүр Солонго гэх РИО гийн тагнуулыг шуул даргаар томилоод бүхнийг мартагнуулах, бүрхэгдүүлэх гэх бүтэн 2 жил оролдоод барсаншүй дээээ!! Монголын засгийн газар өнөөдөр үнэнд гүйцэгдлээ!!!!!
Зүгээр эерэгээр хүлээгээд авхад яадаг байнаа заавал 1 хар бараан зүйл бичнэ
Sain baina
Захмргаадалт популист сэтгэлгээ арга барилаар асуудал зөв шийдэгдэхшүй үр дүн эргэлзээтэй
Mash ih ergelzeetei bolj ehlej b. Ouyk ch bur HUCHLEHEE bolij sularch bgaa um b. Hamag umaa navs aldsan uls Hariltsan Ashigtai Baiya gej yarij bolohgui, ehneesee l bayalagiin Ezen Uls bid Davuu Erhtei bh estoi gesen Janjin Shugamtai baih estoi bish uu. Iim mayagaar Urvalt Sharvalt Buult Sulralt Ouykaas l garna, tsag hugatsaanii l asuudal daa gej bodoj l baisan. 5 gishuunii Huvisgal anh garch baihad yamar ih itgej bailaa. Ouykiig tengert tultal demjij jaahan aldaa gargahad ni hurtel uuchildag blaa.Asar haramsch b. By now my Thrill is gone COMPLETELY. And IRREVERSIBLY. He must be removed immediately. Effective now.
Rio-iin sularsan, dahin oldoshgui ene ued ni l buulgaj avah heregtei. Er ni l Rio-iin Asar Tom Luivariin uchuuhen jijig hulgaig ni yariaad baisaniig anzaarch l bsn. Bid tsaashdiin ajilaa, Mongoliinhoo erh ashgaa ene Zasgiin oroltsoogui-geer shiideh Iim Tulgaltad Yaalt ch ugui Shahagdan orj b gej oilgoloo. Bid chadna.
Ard Tumen bidend 76 bn, Mongoldoo elegtei Euk bn. Say 76 maani "Shuugch bish gishuudiig" Ih Huralaar heleltsej songohod buruu ch, zuv ch Zasgiin Gazart Salaavch ugch chadaj baisan. 4 terbumiin hahuuliig ni avsan ch Uursdiin Bair Suurin Deeree bat zogsch bn lee. 4 bitgii hel 40 terbumaar ugjsan ch mungiig ni huurhun avchihaad siihgui CONFRONT hiichih zorig zurh haragdsan shuu.
Өнөөг хүртэл асуудлаа ойлгоогүй, хэлэлцээр гээд л хөөрцөглөөд байна. Оюунэрдэнэ удахгүй С.Баярцогтын өөрөөсөн болчихсон сууж байх вий...
Өмхий АНусны нүхнүүд л чамшиг бодох байх
Олон юм хуцалгүй Сайханбалагаа олоод ир, өмхий жорлон дотроос хуцаж гэнэ
Сайханбилэг саяхан нууцаар ирээд МАН ынхныг хошногодчихоод явсан сураг байна
Засгийн газрыг огцруулья гээд дайраад байсан этгээдүүд бол риотинтогийн гар хөлүүд бөгс долоогчид.
Яаг үнэн
Авилгачин сайдуудын авсан авилгыг монголын төрд буцаан төвлөрүүлэх хэрэгтэй. Авилга авсан сайдууд гадаадад байшин барилгатай, офшортой байгааг оруулж ирэх нь чухал шүү.
Москвагийн бүтээгдэхүүн Баяр Сайханбилэг хоёр хоёулаа толгойгоороо хариуцдаг нь орилоо орос буриад хийцийн шоу байжээ гэж.
энэ засгийн газар бүх засгийн гаруудаас хамгийн шударга нь-----
Манай улс тэр гайтай 34%-иасаа татгалзчихмаар юм! Бүх ачааг Рио үүрнэ гэсэн үг! Өөрсдөө ачаагаа үүрээд эхлэхээр тэд өөрсдөөсөө хулгайлахгүй ш дээ. Ботсвана улсыг хар л даа!
How do you steal from yourself ?
"Оюу Толгой" төслийн хөрөнгө оруулалтын 2009 ны Гэрээг УИХ-ын 2019 оны 92-р тогтоолын дагуу харилцан ашигтай нөхцөлөөр эрс шийдвэртэй өөрчлөн сайжруулах, Дубайн 2015 оны төлөвлөгөө, санамж бичиг гэгчийг хүчингүй болгох, гүний уурхайг ашиглалтад оруулах хугацааг Рио Тинто компанийн санал болгосноор хойшлужлах биш, харинч наашлуулах зэрэг тулгамдсан асуулуудын талаар бидний төлөвлөгч инженер-элийн засагч, Олон улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн мэргэшсэн судлаачдаас Засгийн газар, түүний Хэрэг эрхоэх газарт нэг биш удаа уламжилсан судалгаа, тоцоо, дүгнэлт, саналыг анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсэе. Ажлын амжилт, амжилт, бас дахин амжилт!
Популизмдялагдсан орон доо
Сайн ажиллаж бгаа засгийн газар риотой шийдэмгий сайн ярилцсан та бүхэндээ амжилт хүсье
Rio Tinto 1 Cent c "0" bolohgui.
Оюу толгойн баялаг бол Рио тинтогийнх ч биш, бас монголын ЗГынх ч биш зөвхөн монголын ард түмэн,монголчуудын өмч билээ.
Уул нь үнэн шүү, тэгээд энэ засаг төрд байгаа болон гадны дээрэмчин нөхдөөс яаж баялгаа авран хамгаалах билээ?
Үхсэнээ хийж манайхан анх 34% эзэмшинэ гэж гэрээнд оруулсан юм бэ?? Одоо ичихгүй тэр 34%-ийнхаа үнийг Рио-оор төлүүлэх юм яриад сууж байдаг!! Энгийн ойлгомжтой жишээ: Дорж, Дулмаа нар 2 гишүүнтэй ХХК байгуулахаар шийдэж, Дулмаа нь 66%, Дорж нь 34% эзэмшихээр тохирчээ. Дулмаа 66%-даа 66 сая₮ орон сууцаа оруулж, харин Дорж нь 34%-даа оруулах хөрөнгөгүй учир Дулмаас мөнгө зээлж компанид оруулжээ. Гэтэл мань хүн дараа нь зээлсэн мөнгөө тэглэ (бүү нэх!) гэдэг шаардлага тавьж гэнээ?!
Доржид Баялаг байгаа,Дулмаад хичнээн мөнгө байгаад ч Баялаг байхгүй юм чинь яаж ч чадахгүй,харинч зүй нь 100% зардлаа гаргая,бүх л гарсан зардлаа би даана,мөн 34%-н хувьцааг үнэгүй өгч ноогдол ашиг хувиарлах болно,дээр бүх татвараа төлөхөөс гадна,дагалдах мөнгө болон газрын ховор элемент бусад ашигт элементийг тооцно,зарах үнэ мөнгөө Монголд хийж ,Монгол банкаар үйлчлүүлнэ ийм байх ёстой
Амжилт хүсье!С.Баяр,С.Баярцогт,Ц.Элбэгдорж,Ч.Сайханбилэг мэтийн цөөхөн хулгайч нар идэх биш 3 сая монголчууд үр ашгийн хүртэх естой юм шүү
oiu tolgoin ord mongoliin turiin ard tumnii umch. hurunguu oruulaad esdlee uureed yavah n tedniiuureg. bidend 34 huviin ur bolon ezemshil gej baihgui. mongoliin 100 huviin umch. bidnii umnuus gereegeer ashiglaj huvia l hurteh n zuv.erunhii saiddaa amjilt husye
Тэглээд нэмэргуй,34 хувиа бутээгдэхуун хуваах болгоод татвараа аваад яв
Наад 34%-ийг чинь Нямдорж хийсэн шд. С.Баяр ЗГ тэргүүлж байхдаа засч чадаагүй. Зүгээр л 100% наад гадаадууддаа өгөөд өөрсдөө татвар роялти энэ тэрээ аваач дээ! Хангалттай 54%-ийг нь Монгол Улс авчихна.
Зочин 66.181.187.216 саяхан Доржид Баялаг байгаа,Дулмаад хичнээн мөнгө байгаад ч Баялаг байхгүй юм чинь яаж ч чадахгүй,харинч зүй нь 100% зардлаа гаргая,бүх л гарсан зардлаа би даана,мөн 34%-н хувьцааг үнэгүй өгч ноогдол ашиг хувиарлах болно,дээр бүх татвараа төлөхөөс гадна,дагалдах мөнгө болон газрын ховор элемент бусад ашигт элементийг тооцно,зарах үнэ мөнгөө Монголд хийж ,Монгол банкаар үйлчлүүлнэ гэж Гэрээний гол зарчим ийм байх ёстой,ингэж гэрээг эвдэхгүй бол хэдэн жилийн дараа дахиад л ӨР үүснэ(үндэсийг нь аваагүй юм чинь),дахиад л нэг ЗГ гавъяа байгуулж байгаа юм шиг өр байхгүй болгоно гэвч цаагуураа маш ихийг алдаж байх болно
Риоийнхон энэ ЗГ-г унагаах гэж Элбэгдоржтоны бүлгээс авхуулаад нөгөө мангар дуучин Жавхланг хүртэл хахуульдаж жагсаал хийлгэсэн дээ!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Baylagaa u eleech dee
Baylagaa uneleech dee