sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Япон улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамнаас мягмар гарагт гаргасан тайланд дурдсанаар, ОХУ, Украины дайн нь тэжээл, үр тариа зэрэг импортын бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж, иргэдийн насжилтын асуудал нь дотоодод ажиллах хүчний хомсдол үүсгэж, нөлөө үзүүлэхүйц “эрсдэл”-ийг бий болгожээ. Тус яам ОХУ, Украины дайн болон бусад хүчин зүйлийг харгалзан дотоодын хүнсний тогтвортой нийлүүлэлттэй холбоотой эрсдэлийн үнэлгээг хийсэн ба үүнийг хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх бодлогод тусгана.
 
Украины хямралын нөлөөгөөр улаан буудай, тэжээл, эрдэнэ шишийн үнэ олон улсад өсөж, импортын үнэ нэмэгдсэн байна. Мөн түүхий газрын тосны үнэ өндөр байгаа нь тээвэрлэлтийн зардлыг нэмэгдүүлж, иенийн ханш унасан нь үнэ өсөх гол шалтгаан болжээ.
 
Японы тэжээлийн эрдэнэ шишийн нийлүүлэлт бараг бүхэлдээ импортоос хамааралтай бөгөөд олон үр тариа мөн импортоос ихээхэн хамааралтай байдаг. Тухайлбал, рапс 100 хувь, шар буурцаг 94 хувь, улаан буудай 85 хувийг тус тус импортоор авдаг байна.  
 
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг