ЛОНДОН. /TASS/. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар хамтарсан мэдэгдэл гаргаж, "ОХУ-ны эрчим хүчний эх үүсвэрээс дэлхийн хараат байдлыг бууруулах зорилгоор” эрчим хүчний салбарт шинэ түншлэл байгуулснаа мэдэгджээ.
“Европ тив Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хараат байдлаа бууруулж байгаа энэ үед АНУ, Их Британи холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр дэлхий даяар эрчим хүчний салбарын аюулгүй, тогтвортой, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэж байна” гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
“Бидний ойрын нийтлэг зорилго бол эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах, эрэлтийг бууруулж, нийлүүлэлтийн аюулгүй байдлыг богино хугацаанд хангах явдал бөгөөд энэ нь 2050 он гэхэд цэвэр, тэг ялгаруулалт руу чиглэсэн эрчим хүчний тогтвортой шилжилтийг дэмжих урт хугацааны зорилгод тулгуурласан нь манай эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх болно" гэж удирдагчид онцолсон байна.
Р.Сунак гэрээний талаар тайлбар хийхдээ, “энэхүү түншлэл нь Их Британийн хэрэглэгчдэд үнийг бууруулж, Оросын эрчим хүчний нөөцөөс хараат байдлыг нэгмөсөн эцэс болгоход тусална” гэжээ.
"Эрчим хүчний аюулгүй байдал ба эрчим хүчний хүртээмжийн төлөөх Их Британи, АНУ-ын шинэ түншлэл"-ийн хүрээнд хоёр улс Оросын эрчим хүчний эх үүсвэрийн экспортоос дэлхийн хараат байдлыг бууруулах, эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх аж. Энэхүү санаачилгыг Их Британийн Засгийн газар болон Цагаан ордны өндөр албан тушаалтнуудаар ахлуулсан шинэ хамтарсан ажлын хэсэг удирдан явуулах юм.
Ирэх онд АНУ Их Британид хамгийн багадаа 9-10 тэрбум шоо метр шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа нь Лондон 3.9 тэрбум шоо метр Америкийн хийг худалдаж авч байсан 2021 оныхтой харьцуулахад 2-2.5 дахин их байгааг мэдэгдэлд онцолжээ.
Урьдчилсан тооцоогоор, 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл Их Британи АНУ-аас 9.7 тэрбум шоо метр шингэрүүлсэн байгалийн хий импортолсон нь шингэрүүлсэн байгалийн хийн нийт импортын 40 гаруй хувийг эзэлж байна. АНУ-аас импортын хэмжээгээ нэмэгдүүлэх нь ОХУ-аас алдагдсан хангамжийг нөхөх ёстой юм. Өнгөрсөн онд Их Британи ОХУ-аас 3.1 тэрбум шоо метр шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авсан байна. Тус улсын хийн хэрэглээний жилийн дундаж хэмжээ нь 75 орчим тэрбум шоо метр боловч энэ өвөл хийн эрэлт 8 хувиар буурах төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
АНУ-ын холбооны нөөцийн сан нэртэй доллар хэвлэдэг жүүд эзэдтэй санхүүгийн хувийн байгууллага байдаг юм. Энэ холбооны нөөцийн сан нь доллар хэвлэж АНУ-ын засгийн газарт хүүтэй зээлдэг юм. АНУ-ын засгийн газар мөнгөгүй болох үедээ холбооны нөөцийн сан руу утасдаж хэдэн зуун тэрбум доллар, хэдэн их наяд доллар зээлээч гэсэн хүсэлт тавьж холбооны нөөцийн сангаас асар их хүүтэй зээл авдаг. Энэ хэрээр АНУ-ын өр жил бүр хэдэн их наяд доллараар өсч байдаг. АНУ-д инфляци өсөхөд олон улс орнуудад дагаад инфляци өсч буй шалтгаан нь дэлхийн бүх орнууд худалдаагаа зөвхөн америк доллараар хийж, америк доллараас хэт хамааралтай болсонтой холбоотой юм. Европын орнууд нэгдэж АНУ-ын засгийн газартай бид гадаад худалдаагаа доллараар биш, европын үндэсний мөнгөн тэмдэгтүүдээр хийх болно гэсэн хатуу болзол тавьж, бас бид хууль бус цагаач дүрвэгсдийг хүлээн авахгүй гэсэн хатуу болзолыг тавих юм бол европын орнууд инфляцийн өсөлтөнд нэрвэгдэх магадлал багасч, европыг чиглэх хууль бус дүрвэгсэд эрс буурна.
АНУ еропын орнуудтай эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болсон юм бол европын сансрын агентлагийн сансараас дэлхий рүү утасгүй эрчим хүч дамжуулах төслийг дэмжиж санхүүжүүлээч. Европын инженерүүдийн сансараас дэлхий рүү утасгүй эрчим хүч дамжуулах бүтээн байгуулалт амжилттай болчихвол байгаль орчныг бохирдуулж уур амьсгалд өөрчлөлт оруулж байгаа нүүрс шатааж эрчим хүч гаргадаг станцаас дэлхий нийтээрээ салах болно.