ТОКИО. /Kyodo/. Тайванийн чип үйлдвэрлэгч “TSMC” компани Японы Күмамото мужид 8.6 тэрбум ам.долларын өртөг бүхий шинэ үйлдвэрээ байгуулсныхаа дараа тус улсад хоёр дахь чипийн үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж байна гэж компанийн гүйцэтгэх захирал Ч.Ч.Вэй пүрэв гарагт мэдэгджээ.
“TSMC” мөн Европт үйлдвэрээ байгуулах боломжийг судалж байгаа талаар тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Японд хоёр дахь үйлдвэрээ байгуулах шийдвэрт Засгийн газрын дэмжлэг, хэрэглэгчдийн хүсэлт зэрэг нь голлох хүчин зүйл болсон гэдгийг тэрбээр онцолжээ.
Дэлхийн гэрээт чип үйлдвэрлэгч хамгийн том компани болох “TSMC” 5G сүлжээний тоног төхөөрөмж, суурин компьютеруудад чипийнх нь эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2022 онд түүхэндээ хамгийн их орлого олсон талаараа мөн пүрэв гарагт мэдээлсэн байна.
Тодруулбал, өнгөрсөн онд компанийн цэвэр орлогын хэмжээ 2021 оныхоос даруй 70.4 хувиар өсөж, 1.02 их наяд тайвань.долларт /33.5 тэрбум ам.доллар/, мөн борлуулалт 42.6 хувиар өсөж, 2.26 их наяд тайвань.доллар болсноор тус тус түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
Күмамото мужид байгуулж буй “TSMC”-гийн үйлдвэр ойролцоогоор 1700 хүнийг ажлын байраар хангах төлөвтэй байна. Ч.Ч.Вэй энэхүү үйлдвэрт 2024 оны 12 дугаар сараас үйлдвэрлэл явуулж эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн ч хоёр дахь үйлдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлөг
Сэтгэгдэл(3)
Гамингууд мундаг байна. Хиагтад 450 монголчуудад хиар цохиулж байсан гамингууд өнөөдөр тсмси үйлдвэрээ америк японд их үнэлэгдэж гуйлгаж байж барььж байна. Цаг хугацаа санаанд ормгүй өөрчлөгдөх юмдаа.
Тайван чинь Хятад улсаасаа зугтаж гарсныхаа ачаар АНУ тэргүүтэй барууны орны тус дэмжлэг, хөрөнгө оруулалтаар хөгжчихсөн юм биш үү? Одоо ямар ч нөхцөлд хөл алдахгүй орон болчихсон бололтой?! Өндөр хөгжилтэй Япон оронд үйлдвэр байгуулж байна шүү дээ! Гэтэл Монгол оронд тийм чухал үйлдвэр байгуулчих ганц ч орон алга! Хөрөнгө оруулалт хийх сонирхол ч байдаггүй бололтой! Ганц нэг хүн хөрөнгө оруулалт хийж, ажиллах гэвэл манайхан хуйвалдаад дээрэмдчихдэг бололтой! Тэгэхлээр манайд яаж хөрөнгө оруулалт хийн, үйлдвэр байгуулах вэ дээ?! Монголчууд-бид чинь их аюултай хүмүүс бололтой!!!
Taiwaniih bish bhgui yu?Dain yalagdaad argaa barhdaa Taiwan Unud Solongoschuudiig bayn bolhod tuslsan Daraagiinh ni Vietnam mphilphine Thailand .Anhnaasaa yoponiih.Hytaduud Soviet union unaad uchraa olohgui bhd ajilsan .Yopon mundag bish Munhue Mongoliin eliteuudiin horongo