sonin.mn
НЬЮ-ЙОРК. /WSJ/. Нью-Йоркийн хөрөнгийн бирж даваа гаргийн арилжааны явцад үнэт цаасных нь үнэ огцом унасны дараа “First Republic”, “PacWest Bancorp”, “Regions Financial”, “Zions Bancorporation” гэсэн дөрвөн банкны хувьцааны арилжааг зогсоожээ. 
 
“First Republic” банкны хувьцаа 76.76 хувиар, “PacWest Bancorp”-ынх 50.37 хувиар, “Regions Financial”-ынх 9.42 хувиар “Zions Bancorporation” банкных 27.81 хувиар унасан байна.
 
Активынхаа хэмжээгээр АНУ-д 16 дугаарт бичигддэг “Silicon Valley Bank” гуравдугаар сарын 11-нд дампуурлаа зарласан. Энэхүү зээлийн байгууллагын дампуурал нь 2008 оны хямралаас хойших хамгийн том дампуурал болсон байна. Үүний дараа системийн эрсдэлтэй холбоотойгоор Нью-Йорк муж улсын зохицуулагч байгууллага “Signature Bank”-ийг хаах шийдвэр гаргажээ. Америкийн хоёр том банк дампуурсан нь санхүүгийн хямралд орж болзошгүй гэсэн болгоомжлолыг үүсгэсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг