sonin.mn

КАНН, 2025 оны тавдугаар сарын 13 /AP/. Каннын кино наадмын улаан хивсний ёслол хатуу хяналтын дор явагдах гэж байна. Учир нь, наадмын үеэр хэт задгай хувцаслахыг хоригложээ. 


Тодруулбал, Каннын кино наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын өмнөхөн хувцаслах дэг жаягийг шинэчилж, “Улаан хивсний ёслолын үеэр болон наадмын бусад арга хэмжээний үеэр нүцгэн биеэ ил гаргахыг хориглоно” гэж мэдэгдсэн байна.


“Цамцгүй бол үйлчилгээ үзүүлэхгүй” гэх бодлого нь Каннтай харьцуулахад хээнцэр бус газруудад хэвийн стандарт боловч нэвт харагддаг хувцасны сүүлийн үеийн чиг хандлагаас үүдэн олны анхаарлыг татах болжээ.


Каннын хэвлэлийн ажилтнууд хэлэхдээ, “урт удаан хугацааны турш мөрдөгдөж ирсэн наадмын дүрэм журамд энэ талаар тодорхой тусгасан” гэж хариулжээ. 


Үүний зорилго нь хувцаслалтыг дангаар нь зохицуулах бус харин наадмын дүрэм журам, Францын хууль тогтоомжийн дагуу улаан хивсний ёслолын үеэр нүцгэлэхийг хориглох явдал ажээ. Мөн “зочид нааш цааш явах, суудалдаа суухад саад учруулахуйц нүсэр хувцас өмсөхийг хориглоно” гэдгийг онцолсон байна.


Каннын кино наадам мягмар гарагт эхэлнэ.


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг