sonin.mn
ЦЮРИХ. /RT/. Хямралын байдалд байгаа Швейцарын “Credit Suisse” банкийг тус улсын томоохон банк болох “UBS” худалдаж авахаар болсон байна. Энэ талаар Швейцарын Үндэсний банк мэдээлжээ. 
 
"Credit Suisse"-ийг худалдан авснаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах, онцгой энэ нөхцөл байдалд Швейцарын эдийн засгийг хамгаалах шийдэл олдлоо" гэж Үндэсний банк онцлон тэмдэглэсэн байна. 
Хэлэлцээнд оролцогч талуудын мэдээлснээр, “Credit Suisse”-ийг худалдан авах хэлцэл 3.24 тэрбум ам.доллар болжээ
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг