ПАРИС. /RT/. Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал пүрэв гарагт дахин болж, нэг сая гаруй хүн оролцлоо гэж "Monde" сонин тус улсын Дотоод хэргийн яамнаас эш татан мэдээлэв.
Дотоод хэргийн яамны мэдээлснээр, энэ удаагийн жагсаалд гуравдугаар сарын 15-нд болсон өмнөх жагсаалын оролцогчдын тооноос (480 мянга) хоёр дахин их буюу 1.089 сая хүн оролцсон байна.
Харин Парис хотод 119 мянган хүн жагссан гэж эрх баригчид мэдээлсэн бол Бүх нийтийн хөдөлмөрийн холбооноос Францын нийслэлд болсон жагсаалд 800 мянга орчим хүн оролцлоо гэж мэдээлжээ. Үйлдвэрчний эвлэлийн төвийн мэдээлснээр, Франц даяар энэ удаад жагсагчдын тоо 3.5 саяд хүрсэн байна.
Парист жагсаал эхлээд тайван болж байсан боловч эсэргүүцлийн ажиллагаа хурдан хугацаанд даамжирч жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна.
Цагдаа нар руу шил, чулуу, шидсэн танхай этгээдүүдийг тараахын тулд хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий удаа дараа хэрэглэхэд хүрчээ. Францын нийслэлд 80 хүнийг саатуулсан байна. Түүнчлэн Дотоод хэргийн сайд Жеральд Дарманины хэлснээр, наад зах нь 123 цагдаа гэмтэж бэртжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(5)
Англи америк хоёр нийлж дүрвэгсэд, дайн, цөмийн зэвсэг гэсэн балай зүйлд жил бүр олон зуун тэрбум доллар хэдэн их наяд доллар зарцуулж, европыг хямрааж золионд гаргаж байна.
Азид муу,хар халтрауудад сайн Францыг европ Оросууд л шүтдэг. Түүнээс өөрийн улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан технологи гэж байхгүй Францыг Африкийн колониуд нь ч одоо авч хэлэлцдэггүй.Алжирт хүртэл сая Франц биш Англи хэл заахаар болсон.
51.158.65.127 чи францад очиж ажиллаж амьдарч азиудад муу харуудад сайн байгааг бодитоор харсан юмуу? Европод америкад азиуд харуудаас дорд үзэгддэг үү?
minii syygaa baryyn bryton hotod hyrtel echigder auyl bolloo suu!!!gydamjaar yabahiin talgyi ytaa byzar yum sataagaad baisan barilgiin yalanguya gredit bank bysad sanhyygiin gazaryydiin haalga chonhiig haga chohison egelgyi muuhai yum bolloo??????????
Энэ доор юм бичсэн хүиүүс Францууд шиг нийгмийн идэвхитэй зорилгодоо хүртлээ тэмцэж жагсаж чаддаг болчихоод олон юм яриач ….!!!!