sonin.mn
Айл гэрийн амин эрдэнэ, эх орон, их хотын ирээдүй болсон эрхэм хүндэт хүүхэд, багачууд Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өнөөдөр бол хүүхэд багачуудын хувьд баяр, талархалд халгиж цалгисан баярын өдөр төдийгүй эрхээ хамгаалуулж, ирээдүйгээ баталгаажуулахын төлөө дуу хоолойгоо өргөх, хүсэл зорилгоо илэрхийлж, эрхээ тунхаглах өдөр юм.
 
Та бүхний эрх, Та бүхний ирээдүй нийт улаанбаатарчуудын хувьд эн тэргүүнд бичигдэх үүрэг хариуцлага бөгөөд нэг бүрчлэн хэрэгжүүлэх, биелүүлэх учиртай үүрэг даалгавар, үнэ цэн билээ. Иймд хүүхэд нэг бүрийн хөгжил болоод оролцоог дэмжиж, Та бүхний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, тэгш хүртээмжтэй хүргэхэд Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил чиглэх болно.
 
Хүүхэд бүрийн сэтгэл тэнүүн, ирээдүй дардан байж, энх торниж, өнөд жаргах болтугай. Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотыг хамтдаа бүтээцгээе.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн
 
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР