Улсын Их Хурлын чуулганы 5-р сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа.УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар уг тогтоолыг дэмжихээс татгалзсан билээ. Ингэснээр УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй болж буй ба УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна.УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэж Үндсэн хуулинд туслаа.
Энэ өөрчлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хүчин төгөлдөр болох тул дараагийн сонгууль энэ зарчмаар явагдана гэсэн үг.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсантай холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт олон үр дүн өгөх бөгөөд маргаашаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэнэ. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай, түүний чуулганы хуралдааны дэгийн тухай, улс төрийн намын, сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийгдэнэ. Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна. Төр иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, парламентын ардчиллыг мохоож буй гадаад, дотоодын шунахай бүлэглэлүүдэд тэдний буруу булхайг илчилж байгаа явдал таалагдахгүй байгаа. Монголын төр тэрхүү шударга бусын хариуг өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныхаа нэгэн адил шийдвэртэй үзүүлж, тод томруун харуулах ёстой” гэв.
Харин Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Үндсэн хуульд оруулж байгаа сонгуулийн тогтолцооны асуудал нь нэг өгүүлбэр боловч суурь шинэчлэл хийгдэж байна гэж ойлгож байна. Энэ бол шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх тоглоомын шинэ дүрэм. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсөддөө зориулсан сонгуулийн дүрэм хийдэг асуудал эцэс боллоо. Энэ дүрмээр дараа дараагийн сонгуульд оролцдог байх агуулга явж байна. Нэг гишүүнд оногддог хэт их эрх мэдэл өнөөдрийн санал хураалтаар эцэс болж байна. Нэг гишүүн хоёр, гурван байнгын хороонд давхар ордог, хууль хяналтгүй гардаг асуудал түүх болж үлдэж байна. Байнгын хороо илүү мэргэшсэн, нэг гишүүн нэг байнгын хороонд харьяалагддаг байх реформ хийгдэж байна. Эрх мэдлийн төвлөрөл задарч байгаа учраас УИХ-ын гишүүн байх нь өөртөө давуу байдал үүсгэх нь эцэслэгдлээ Өнөөдөр энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хийсэн түүхэн шинэчлэл энэ болж үлдэнэ. Жендерт маш том дэвшил ирнэ. Жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу Монгол Улс өнөөдрөөс эхлээд орж байна. Зөвхөн нутаг дэвсгэр, тойрог руу хандсан биш нийгмийн сегмент рүү хандсан том өөрчлөлтүүд гарна. Гадаад байгаа монголчуудын төлөөлөл парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх боломж бүрдэж байна. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн төлөөлөл парламентад орж ирэх боломж бүрдлээ” гэсэн юм.
Монголчууд нийтээрээ баярладаг 6-р сарын 1-ний өмнө ийнхүү яаран сандран хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямар аугаа гайхамшигтай сайхан дэвшил авчрах тухай ярихад эрт байна. Харин ямар аргаар энэ өөрчлөлтийг хийв гэдгийг яривал дэндүү харамсалтай дүгнэлтэнд хүрнэ.
Товчхондоо бол МАН-ынхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг болчихжээ. Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал анх эхлэхдээ л давын өмнө иргэдийнхээ санаа бодлыг сонсож, түүнийгээ тусгах тухай асуудлыг гол зарчим болгоно хэмээн мэдэгдэж байв. Үнэхээр ч УИХ-ын гишүүнд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан. Гэвч иргэдийн хатуу эсэргүүцэлтэй тулгарсан ба 152 байтугай нэгээр ч нэмэхийг огт дэмжээгүй. Гэтэл МАН-ынхан гэнэт л иргэд 152 болгохыг дэмжээгүй ч 126 болгохыг зөвшөөрч байна лээ гэх ямар ч үндэслэлгүй тайлбар хийн, “хүчиндчихэв”. Угтаа бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн нотолж буйгаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдийн хэдэн хувь нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэн, эс дэмжсэн тухай тоо баримт ч нэгтгэгдэж амжаагүй байгаа. Гэхдээ энэ нь үнэндээ эрх баригчдад огт хамаагүй болжээ. Учир нь иргэдийн санал МАН-ынханд нохой хуцсаны л дайтай юм байна гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал харууллаа.
Э.Мягмар
Сэтгэгдэл(45)
Уг олон улсын жишгээр хуул хэрэгждэг улс оронд бол олон байх ньзөв. Гэтэл манайх шал өөр. Хууль нь гууль болсон газарт олон бүтэхгүй. Хулгайч, авилгачдын тоо л нэмэгдэнэ.
Улс төрчид хүн ардад нь ёс суртахуун ёс зүй байдаггүйтэй холбоотой.
Үгүй л дээ. Осоржамаагаас өөр юм үзэж, судал л даа. Гишүүдийн тоог нэмэхдээ авлигач, хулгайчдыг оруулахгүй байх хуулийн хаалтаа Ерөнхий сайд 05 сарын 04-нд УИХ-д өргөн барьчихсан л даа. Юу ч мэдэхгүй, уншихгүй хар масс гэж ийм юмыг л хэлээд байгаа шүү. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтиийг дагаж өөрчлөгдөх хуулиудын нэг нь энэ хууль. Хэрэв энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүн болох гэж хэдэн тэрбум зарцуулж, тэрийгээ дараа нь хэд нугалаад авчихдаг байдал алга болно. Гишүүн гэдэг бол ямар ч ашиггүй зүйл болж хувирна, бизнесмэнүүд их хурал руу орж ирэх ямар ч шаардлагагүй болно гээд Ерөнхий сайд сая чуулган дээр хэлээд байгаа чинь ийм учиртай. 2023.05.04 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгалаа. Энэхүү хуулийн төсөлд дээр дурдагдсан албан тушаалтнуудаас гадна Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно.
Хулгайч, луйварчдын тоо нэмэгдэнэ. Монгол улс өөдлөхгүй боллоо.
САНАЛАА 20 МЯНГААР ЗАРЧИХААД ОДОО БИТГИЙ ГОНШИГНООД БАЙ ЗА МАЛУУД АА
Нэмэх нь болсон цаг хугацаа бодит байдал нийц нь АН ынхан гэж балай нөхдүүд дандаа худалаа ард түмнийг самарна
МАН үндсэн хуулийг МАН ын дүрэм мэт ашиглав.Уул нь монгол улсын үндсэн хууль шүү дээ.3 жилд 2 удаа ҮХНӨ хийв.
Ингэх байсан юм бол иргэдээс санал аваад ажил удаад хэрэггүй байлаа Занданшатараа.....бүх гишүүд иргэд дэмжихгүй байна гэж яриад л байсан .санал өгөхдөө бүгд дэмжлээ энэ арай сохор тэнэг гэдэг явдал болсон.2хүн л эсрэг санал өглөө.Мөдхөн сонг уйл боллоо тэр үед л дүнгээ тавих болно.....
АТГА ГУРИЛААР ХҮНСНИЙ ТОЛОНООР САНАЛАА ЗАРЧИХААД ХУЦААД БАЙХ ЧИНЬ ВЭ ЭНЭ МАЛУУД АЙН ККК
ТИЙМ ЮМ БАЙНА , ТЭГЛЭЭ ... ГОРЫГ НЬ ЯАЖ АМСАХ БОЛ ... ???
Иргэдээс санал аьах огт хэрэггүй байсан юм, Сарандаваагаар л ганц хэлүүлэхэд л ард түмэн 152-ыг вандан тас байсан !
76 н хулгайчдаа хянаад тэмцэж чхдахгүй ард түмнийг одоо 126 уулаа маанагтуулж өгнө л дөө бараг ихэнхийг нь ч танихгүй 4 жил дарлуулна тэгээд ахиад сонгоно !гүйцээ крнец!!
33 jiliin tursh mongolchuudiig tohuurhan doromjilj, mongoliig tonon deeremdej tsusalsan MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchid Deeremchid hoorondoo alaltsan 76-laa tsusaldag baisan bol odoo hel amgyi heryyl temtselgyi hamtran ev nairtaigaar tsusalj mongoliig gadaad ezeddee belegleheer huivaldaj tohirloo. Orondoo barigdaj otond idegden, tyvdismd tylegdsen mankuur navsgar guilgachin mongolchuud odoo 126 shirher huuliar allaga yarga hulgai luivaraa hamgaaluulsan aluurchid hulgaichdiig gadaad ezedtei ni tejeene
Яг боловсролтой, юм гадарладаг хэсэг нь бол 126 байтугай шууд зоригтой 152 болгоод цалин хангамж, хамаарал бүхий этгээд нь төрийн тендер, худалдан авалтад оролцохгүй байх, зөвхөн хуулиа баталдаг хүмүүс нь тэнд очиж ажиллах хуулийн зохицуулалтаа хийгээд явсан нь парламентын сонгодог зарчим гж ярьцгааж байгаа нь анзаарагдсан. Үнэндээ ч хаа байсан 92 оны Үндсэн хууль шд. 31 жилийн өмнөх нийгмийн амьдрал, одоогийнх хоёр тэнгэр газар шиг ялгаатай л даа. тэгээд ч 39 гишүүний 20 нь ирсэн байхад л ердийн олонхоор бидний амьдралыг шийддэг хуулиудыг батлаад явж ирсэн нь үнэхээр чамлалттай. УИХ-ын гишүүн бол дарга биш, бидний л төлөөлөл байх ёстой гээд бодохоор арай өөр дүр зураг харагдана. Энд бичсэн байгаа зүйл бол мааш өнгөцхөн дүгнэлт байна. харин ч Оюун-Эрдэнэ сайд энэ өөрчлөлтийг хийж чадсан нь түүхэн гавьяа шүүү. Үр дүн нь цаг хугацаа өнгөрөх тусам тодорч, мэдэрч харагдана дөө.
Hahaha ene gishuuud uursdiinhuu estreg huuliig hezeech bur hezeech 66 laaaa irged eserguutsseer bhad hvrtel demjihguildeeee
Ард түмний санал бодлыг 243.42.241.151. Чи тайлбарлах өмнөөс нь ярих эрх чамд байхгүй.Мал малуудаа дагадаг гэдгийг.чи мэдэх үү.МАН ын цэцэрлэгийн хэдэн хүүхдүүд засаг төрөөр тоглоод дуусах нь ээ.
Orondoo barigdaj otond idegden, tyvdismd tylegdsen navsgar guilgachin mongold nam nertei manan mafiin Aluurchid hulgaichid deeremchid luivarchid mongoliig tonoj tsusalj baigaa tsagt ulsiin ih hulgaichdiin hurald 76, 152, 300, 1000 hulgaich, aluurchdiig songood nemer garahgyi….. Malaa chi 1 umiig oilgosongyi. Dangaaraa 1 nam tonoj tsuslajaar tonoj deeremdej tsuslah bolomjoo aldsan aluurchid hulgaichid ni delhii toirch uilagnan gonginon mongoliin nereer guilgachilj hel am tatlaad baigaa bolohloor hel amgyi, heryyl shuugiangyi hamtarch tsuslahaar hoorondoo tohirloo…. Mal chi odor honogiig guilgaar ongorooj gadaad dotood huvalzuudiinhaa bogsiig gyalaital doloosoor ugaadsaa goridsoor boolooroo yldene
Соён гэгээрсэн сонгогчид өөрийнхөө саналыг тархин дотороо нууцхан хадгалчихсан байгаа.Цөөн тооны троллууд бүх ард түмэн гэж цээжээ дэлдэж л байг.
Энэ бүх ард түмэн гэж хашгичаад байгаа хүмүүсийг яс тоолох юм бол магадгүй 05% хүрч магадгүй юм шүү.
АН-н Женкогийн ард байдаг шоучин Орос Буриад архичдад л малчин Монголчуудын санал нохой хуцсан дайтай байх.
МАНАН гэх 2 намын хугацаагүй мэт дарангуйлалыг халж болох боломж гаргасан хууль гэж харан баясаж сууна. Баярлалаа гишүүдээ. Гэхдээ та нарын ихэнх нь дахин сонгогдохгүй нь харамсалтай
Иргэдийн олонхийн санал бол нэмэх биш харин цөөлөөд 56 болгох байсан ! Гэвч Хүүк Данх хоёрын хүслээр 126 болголоо ! 128 шилдэг бөх Ёрөнхийлөгчийн цомын төлөө барилдаг юм ! 128 болгочихоод Ёрөнхийлөгчийн суудлын төлөө тэмцэлддэг байхаар хийх байсан юм да ! 2 хон тоо нэмчихгүй !
Лаларууд хуцаж л байг. Аливаа шийдвэр хууль хүн бүхний таашаалд нийцэх албагүй. Тэтгэврийг нэмэх гэж байгааг жирийн иргэд, ахмад настнуудын дийлэнхи нь ухаалаг хүлээн авч байна. Луйварчид харин олон жил ард түмний халаасанд орох мөнгийг хулгайлж байсныг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зоригтой илрүүлсэнд ард иргэд талархан дэмжиж байна.
Олонхийн саналаар явж болохоо байсан бол дарангуйллын нийгэм байгуулж байгаа юм байна Ийм нийгэмд та нар юутай тулгарна гээч зэвсэгт мөргөлдөөн
үнэн шүү , МАН-ын дандаа л ингэж хор найруулж өөрсөндөө ашигтай юм хийж байдаг, ард түмний саналын хүлээж авч хүндэлнэ гэж байхгүй ээ ... энэ намыг тараах ёстой
Нээрээ л Осоржамаа ч юм уу , элиирэгч эрлийз Уянга ч юмуу , арван хувийн Даваацэрэн ч юм уу, шантаажчин сэтгүүлж Өнөрөө юм уу хүмүүсийн орилсноор ч болохгүй л дээ эрдэмтэн судлаачнар улс төрийн ухааны мэргэдийгхээ үгийг дагалгүй яахав одоо л улс орон маань гайгүй хөгжих байх хурай хурай
uneheer tiim yum bolloo.126 tejeemeltei dolloo.
Aluurchdiin ardchilsan nam gedeg omhii jorlongiinhon, hyn namiin daravgar pizza’s geed nam nertei manan mafiin Aluurchid hulgaichid Bas jamt hyivaldaj ulsiin ih aluurchid hulgaichdiig 126 bolgoson…… Mongoliig tonoj tsusalj chadaagyi nam nertei manan mafiin aluurchid hulgaichid ni songogdoj hulgai deermee hiij chadahgyi bolohloor horvoo delhiigeer guilgachlan tenyychilj mongoliin nereer guilgaa amjuulj kommunist namiin Aluurchid mongoliig barij alj yargallaa geed olon ulsiin baiguullagaar gyideg bolohloor ardiin namiin Aluurchid hulgaichid hel am tatlahaas aij hamtdaa hel amgyi, heryyl shuigiangyigeer mongoliig tonoj deeremdetsgeei gej shiidjee. 10 say hyntei uls ornuud 200 orchim gishyyntei baihad navsgar guilgachin mongolchuud 126 aluurchid hulgaichdiig tejeeh bolloo
novshiin lalruud!!! jungaad bugsuu ugsun erguu maluud
Хулгайч, авилгачдын энэ нам удахгүй сүйрнээ. Ард түмэн хүчтэйг та нар харах л болно.
Бүх тойрогт ард түмэн эсрэг санал өгч дэмжээгүй байхад МАН яаж галзуурч байнаа? Бусад наманцар ч яахав хүний тоо олон болвол манай 1-2 хүн орж гэнэ гэж горьдож дэмжсэн байх. Халтар жаалын ХҮН нам бол бүр илүү горьдож байгаа. Гэхдээ ард түмэн та нарыг дэмжихгүй ээ.
УИХ-ын гишүүдэд ширээ хэрэггүй, өрөө огт хэрэггүй. Харин хууль унших, санаачлах номын сан хэрэгтэй.
УИХ-ын гишүүдэд ширээ хэрэггүй, өрөө огт хэрэггүй. Харин хууль унших, санаачлах номын сан хэрэгтэй.
УИХ-ын гишүүдэд ширээ хэрэггүй, өрөө огт хэрэггүй. Харин хууль унших, санаачлах номын сан хэрэгтэй.
ман нам зуун жлийн өмнөх нам болтугай ард түмэн ман-ын талд бүгд байна шудрага социалист тэгшитгэл явагдаж мэрэгжлийн дагнасан байнгын хороодтой болно
Хохь чинь үхэр Монголчууд ах… багаар нь дэмжигч баялагтаа эзэн цахим үндэстэн ТА нар л буруутай…!!!!!!
Сохор, дүлий, элий балай, оюуны чадамжгүй сүгнүүд засаглахаар ийм болдог юм байна шүү ард түмэн мигь ээ.
Энэ шийдвэр зөв байж болно. Ганцхан Ард түмний санал асуулга нь л илүүц болчих шиг. УИХ бол ард түмний л төлөөллийн баййгууллага бөгөөд том эрх мэдэл олгочихсон болохоор шийдвэр гаргачихсан байхад хэн хүчингүй болгох юм бэ ойлгомжтой. УИХ шийдвэр гаргах гээд гишүүдийн санал тэнцээд байвал харин ард түмнийхээ саналыг сонсох хэрэгтэй болно. Харин ингэж шоудах нь аюул тарьж мэднэ.
ingej heleed ene nam ryy dairaad ardchilsan nam sanal abah tyhaid ardyyd bid saitar oilgoj baina?...Tanai nam bol sanal abah bolomjgyi ,yildel chini byryy ta nar ylas eh orniihoo telee yu hiib ee!!!!Godilyyd aa!!!hii l hardsan serdsen manyyhainyyd hydal medeelel chachsan saarnyyd yabchgaaj baigaa biz dee!!!tanai nam manai ylasiig delhiin hersnees salgah sahsanaa saitar sanaj yab!!!tyynees hois ene MAN-saintai ch muutai ch ikhe yum hiij bidnii nyd chih bolj eneeg hyrlee!!!!zail tanai ardchilsan nam nertei tynia muutai godilyyd aa!!!
Бүх аймаг сумдад ИХ ХУРЛЫН гишүүдийн тоог нэмэхийг эсргүүцсэн. 330 СУМАА ЖАГСААЖ МЭДЭЭЛЖ БОЛОХ БАЙСАН
Олон удаа сонгогдсон дахин сонгогдох боломжгүй,намын том толгой дарга нарыг намын жагсаалтаар ИХ ХУРАЛД оруулаад авчихна.Тэд Улсаасаа хулгайлсан тэрбумаас намын санхүүжилтэнд харамгүй өгнө.Нам нь ард иргэдээс санлыг нь худалдаж авна.Цэвэр наймаа.
76 хулгайч, дээр нь 26 нэмэгдээд 26 хулгайч, 26 туслах, 26 гар утасны зардал, 26 бензины зардал, 26 томилолтын зардал, 26 цалин хөлс, нэмэлт орлогууд, ёо ёо боож үхэх минь
монголчууд худалч хулгайч худалч завхай эмсийн яриагаар хагас зуун жил парламент гээч хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагын золиос болж байна!!! Урд хойд хоршууд тэр далайн цаана байгаа Америк ногоо ондор хогжилтэй европ азийн барууд яагаад парламентаар улс орноо удирдуулахгуй байгаа юм!!! дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ хэзээ ч олохгуй гэж УИХ гээч хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Энэ үйлдэл нь 1932- 1937 оны үеийг санагдуулж байна.
Бараг л тийм болж байх шиг байна.Иргэд олон түмэн мөнч их эсэргүүцэх шиг болсон боловч түүнийг МАН,АН хоёр тоосонгүй.Одоо цаашид асуудал хэр өрнөхийг харах л үлдлээ.