sonin.mn
Нийслэлийн Засаг Даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн” багийн ахлах Инчул Хвантай уулзлаа.
 
Энэхүү төслийн хүрээнд 2020-2023 онд нийт 11 цэцэрлэг, 4 сургууль, 13 орон сууцны барилгыг дулаалсан байна. Мөн төрийн өмчит 7 байгууллагын халаалтын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулааны системд холбосноор агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулсан ажээ.
Нийслэл дээр хэрэгжиж байгаа гадаадын төсөл хөтөлбөрүүдээс хамгийн их үр дүн гарсан, сайн төслүүдийн нэг нь уг төсөл юм. 
 
С.Сарнай