ТОКИО. /TASS/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх Африк тивийн төлөөллийг өргөжүүлэх, түүнчлэн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа Японы Ерөнхий сайд Кишида Фүмио илэрхийллээ.
“Дэлхий ертөнц эрс өөрчлөгдөж байна. Бидэнд өнөөгийн дэлхий ертөнцийг илэрхийлэн тусгасан Аюулгүйн Зөвлөл хэрэгтэй байна. Япон улс Африк тивийн төлөөллийг өргөжүүлэхийг дэмжиж байна. Бид Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүнчлэлийг өргөжүүлэх хэрэгтэй" гэж тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ мэдэгдэв.
НҮБ-ын бүтцийг шинэчлэх, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх улс орнуудын төлөөллийг өргөжүүлэхийг Япон улс тууштай дэмждэг. Тус улс Бразил, Герман, Энэтхэгийн хамтаар "G4" гэж нэрлэгддэг бүлэгт багтдаг бөгөөд тус бүлгийн гишүүд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход харилцан бие биенээ дэмжих үүрэг амлалт авчээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0