1. Соёлтой хүн гэж олон хүн Ю.Цэдэнбалыг тодорхойлжээ
Ю.Цэдэнбалыг сайн мэдэх хүмүүс түүнийг өндөр соёлтой хүн байсан тухай ямагт дурсчээ. Тэрээр Орос оронд олон жил суралцсан, ер нь европ маягийн соёлтой хүн байсан ажээ. Жирийн ардын дундаас төрсөн, дайн тулаан, сэргээн хөгжүүлэх хүнд үеийг туулсан, түүнчлэн эх, эцэг, ахан дүүсээ дуурайсан зэргээс төрөлхийн зөөлөн, хүлээцтэй, уур уцааргүй хүн байсан бөгөөд амьдралын сүүлч хүртлээ тийм л нэг зангаараа байжээ. Түүнийг олон жил сайн мэдэх хүмүүс энэ чанарыг өндөр үнэлж байлаа.
Ю.Цэдэнбалын нарийн бичгийн дарга байсан Т.Жунай: “Даргатай уулзахад соёлтой зөөлөн, аятайхан хүн байв. Хүнийг хүндэтгэдэг, үнэхээр сайхан хүн байсан”; комиссар байсан Д.Наваан: “Хүн загнадаггүй хүн байлаа. Олон янзын хүнтэй ярьж байхыг нь мэднэ. Уурлаж, загнаж, чичилж байхыг нь би үзээгүй. Ер нь л учирлаж ойлгуулж л ярьдаг хүн байсан”; Ю.Цэдэнбалын жолоочоор 30 жил ажилласан Т.Лувсанринчин: “Бидэнд тэгж элдэв янзаар хандаж байгаагүй. Манайхны бүх ажил ч хатуу цагтай, хэзээ, хаана, юу хийхээ хүн бүр мэддэг байсан болохоор юу гарах вэ? Гэхдээ л гучин жилийн дотор юм гарвал гарах байсан байлгүй. Тэгэхэд надад нэг ч уурлаж үзээгүй дээ хөөрхий” гэжээ.
Ю.Цэдэнбалын комиссар байсан Г.Отгон: “Цэдэнбал дарга соёлтой, найрсаг, боловсролтой сэхээтэн. Маш их ном, зохиол уншдаг, их чөлөөтэй тайван ярьдаг хүн байв. Бал дарга хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн ханддаг хүн байсан. Юманд их уужуу тайван ханддаг, нэг их уурлаж бухимддаггүй хүн байв. Дарга ер нь хөдөлмөрч, эрхэлсэн ажилдаа үнэнч, зарчимч, аливаа юмыг энэ тэр гэж хойш тавьдаггүй. Доод тушаалын албан хаагч байсан ч бүгдтэй нь эелдэг соёлтой харьцдаг ухаантай хүн байлаа”.
20 жил Ю.Цэдэнбалын комиссараар ажилласан Гэндэндаржаа: “Их дөлгөөн хүн. Нэг удаа хүүхдээ зандрахыг нь үзээгүй дээ. Их л дуугай бодлогоширсон хүн байдаг мөртлөө хөдөө гадаа явахаараа инээж хөхрөөд л дуу шуутай болчихдог юм” хэмээн дурсжээ.
Ю.Цэдэнбалын хамгаалалтын дарга байсан Л.Нанзад: “Би Цэдэнбал гуайг хүнийг загнаж, ширүүн дуугарч байхыг нэг ч удаа харж байсангүй. Энэ нь тэр хүний хэчнээн хүмүүнлэг, бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаддаг, гайхамшигтай хүн байсныг харуулж байгаа юм”, “Соёлтой харьцаатай, хүнд анхаарал халамж тавьдаг хүн байсан. Тун цэвэрч, нягт нямбай зантай, гараа үргэлж угаана. “Цоо шинэ цамц хүртэл шороонд дарагдсан байдаг юм, угааж индүүдээд өмсөж бай” гэж зөвлөнө. Дэг журам, сахилга сайтай. Эмч тийм байх ёстой л гэвэл үгийг нь яг л дагана. 1957 онд Хэнтий аймгаар явахад нь би эмчээр дагаж явсан. Төмөр-Очир дарга ч хамт явсан. Замд таарсан эзгүй байшинд эсгий дэвсээд, гал түлээд л шөнөжин хуучилцгааж байсан юм. Харин цэвэрч гэдэг тухайд бусадтай зүйрлэх аргагүй. Гутал гялалзаж, цамцны зах огт хиргүй байвал л хангалуун байдаг. Гэр нь ч тун цэвэр цэмцгэр байсан” тухай ярьжээ.
Ю.Цэдэнбалын хүүхдийн асрагч байсан В.Карпикова: “1959 он байлаа. Би эмнэлгийн сувилагч байлаа. Гадаад Яам дуудаж Цэдэнбалын хүүхдийн асрагч болох санал тавьж, 5 хоногийн дараа Цэдэнбалтай Монгол явсан. Онгоцонд түүнийг анх харсан. Хар үстэй, залуухан, цагаан царайтай, сайхан хүн байсан. Хэдэн жил хүүхэд харсан. Хэзээ ч, ганц ч удаа хэнд ч чанга дуугарч байгаагүй. Шөнөжин ажилладаг, Бага унтдаг хүн. Эхнэртэйгээ хоёул надад “Чамд байр өгнө, машин өгнө, морь өгнө, нөхөрт гаргана” гэдэг сэн. Москвад байсан сүүлийн 7 жил нь би хоол хүнсийг нь зөөдөг байв. Тэр хоёр амьдралын сүүлч хүртлээ нэг нэгэндээ үнэхээрийн хайртай байсан даа” хэмээн дурссан байна.
Ю.Цэдэнбалын туслах асан Л.Батцэнгэл: “Гүн ус дөлгөөн, гүн ухаантан тайван гэдэг шиг Цэдэнбал дарга усгал зөөлөн ааштай, уужуу тайван сэтгэлтэй, хэрцгий догшин, ихэмсэг дээрэнгүй авир зангүй, тэр чанараараа олонд хүндлэгдсэн хүн байсан. Өөрийнхөө ааш араншинг барьж чадна, өрөөл бусдынхыг тэвчиж чадна. “Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ?” гэгчээр тэвчээр алдрах нэг л өдөр Цэдэнбал даргад тохиолдсон юм. Тэгэхэд би олон жил үзээгүйгээ үзсэн. Монголын хөгжпийн хувь заяатай холбоотой нэгэн чухал бичгийг тухайн үед сайдын алба хашиж байсан нэгэн саатуулснаас болж Монголын гэсэн сэтгэлээр, Монголын төлөө өөрийгөө зориулж явдаг дарга маань уурлахад хүрсэн. Уурлахгүй байхын аргагүй юм болсон. Эл явдал 1971 онд хувьсгалын баяр наадмын 2 дахь өдөр болов. Тэр тусмаа хоёр орны засгийн газрын тэргүүн нарын уулзалт дээр гардуулах захидлыг бэлэн болгоогүй нь үнэхээр хариуцлагагүй явдал болсон доо” гэж 15 жил нэг дор ажиллахдаа уурлан бухимдахыг нь анх удаа, сүүлчийн удаа, ганц удаа харснаа онцлох сонин болгож бичиж үлдээжээ.
Ю.Цэдэнбалтай хамт ажиллаж байсан, алба ажлаар уулзаж байсан, түүний амьдрал үйл ажиллагааг судалсан хүмүүс ч энэ хүний харилцааны өндөр соёлын тухай дурджээ.
Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Г.Дугарсүрэн: “Далаад оны эхэн үед армийн тэргүүний офицеруудтай ажлын өрөөндөө уулзахад миний бие оролцож байв. Тэр үед үйлчлэгч бүсгүй бид бүхэнд цай хийж өгч байгаад барьц алдан Бал даргын өмдөн дээр өнөөх цайгаа асгачихсан юм. Тэгэхэд тэр их эрх мэдлийг өөртөө хуримтлуулсан хүн огт уурласан шинжгүйгээр “Зүгээр зүгээр” хэмээн инээмсэглэж байлаа. Долгионтсон их хэвлэг үстэй, дөлгөөхөн, найрсаг, цэмцгэр хүн байсан” тухай тэмдэглэжээ.
“Ундраа” төвийн захирал, доктор, профессор Занданшарав: “1979-1987 онд НТХ-нд ажиллаж байсан. Цэдэнбал гуай асар өндөр мэдлэгийг олон жилийн туршлагатай хослуулсан, гаднаас нь харахад ихээхэн гүн ухаан нэвчиж байгаа юм шиг боловсон хүчин байсан. Сэтгэлийн хөдөлгөөнөө маш их дардаг. Хэзээ ч өндөр дуу хүн рүү гаргахгүй. Их хүнлэг, түүхийн зүйлд маш хянамгай ханддаг, их алиа хүн байв” гэж дурссан бол, Судлаач Л.Лханям: “Ю.Цэдэнбал дарга зөвхөн сургамжлагч биш, уншиж гэгээрэхийг, ажиллаж бүтээхийг биеэрээ үлгэрлэдэг ахуйн болон харилцааны өндөр соёлтой хүн байжээ.” хэмээж, НТХ-ны ажилтан байсан Лувсанноров: “Өөрөө уургүй, маш их соёлтой, архи, тамхи хэрэглэхгүй, ажилсаг, ажлаа дуусахаас нааш унтдаггүй” хүн байсан гэжээ.
Ю.Цэдэнбалын комиссар байсан Д.Чүлтэмжамц: “Цэдэнбал дөлгөөн, уур уцааргүй, хөдөлмөрч, зүтгэлтэй хүн байсан. Ойр орчинд нь ажилласан хэдэн жилд тэр үеийн Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн үйлчилгээ аж ахуйн газрын дарга байсан Болд гуайг нэг өдөр ширүүхэн зэмлэснээс өөр бусдыг зандарч загнаж байхыг би л лав сонсоогүй. Нэг удаа унаа явуулж гэрт нь хүн авчрах байсныг хамгаалалтын ажилтан бид мартчихжээ.
Нөгөө хүн яасан бэ гэж асуухад нь гэнэт санаж, одоохон дарга аа, гэтэл: “Золигнууд аа түргэл гэм" хэмээснийг тун айхавтар зэмлэл хүлээсэнтэй адил гэмшицгээж билээ. Биднийг зэмлэж байсан өөр тохиолдлыг би санахгүй юм” хэмээн дурсжээ.
Ю.Цэдэнбалыг шүүмжлэх талаар алдаршсан зохиолч, сэтгүүлч Д.Дожоодорж: “1969 онд Халхын голын ялалтын 30 жилийн ойгоор нэг кино хийх болж Бал даргын зургыг авах юм болов. Тэгсэн өглөө очоод Бал даргын өрөөнд ороод зургыг нь авах гэсэн чинь дуу бичдэг аппарат эвдэрчихээд... бүх л өдөржингөө ноолсон. Цэдэнбал том удирдагч хүн бид мэтийн улсыг хөөгөөд гаргачих байх гэж айж л байсан. Тэгэхэд манай Жалан-Аажав дарга ч их айсан, одоо яана гээд л гүйгээд байсан. Техник юм чинь хэцүү, бүхэл өдөржингөө махарсан даа. Тэгээд би даргыг уур уцаар байхгүй, бухимддаггүй, сайхан зантай, тайван хүн юм аа гэж ойлгосон" тухайгаа тэмдэглэжээ.
Гавьяат жүжигчин Д.Даринчулуун: “Миний бодлоор маш амгалан тайван, жинхэнэ монгол эр хүн гэдэг л тийм байдаг байх даа... Тэр хүний байгаа байр байдал, хүмүүстэй харьцаж байгаа харьцаа, олны дунд биеэ авч яваа байдал зэрэг нь үнэхээр содон. Харилцааны асар их соёл нь миний хувьд намайг үнэхээр байлдан дагуулсан мэт санагдсан. Эцэст нь онцолж хэлэхэд би тэрхүү аугаа хүнтэй дөнгөж гар бариад өнгөрөхөд ийм сэтгэгдэлтэй болсон юм чинь бусад нь ойлгомжтой шүү дээ”86 гэж дурсчээ.
Архангайн төр, захиргааны ажилтан байсан Т.Халтар: “Би анх Цэдэнбал гуайг хараад үнэхээр их биширч, хүндэтгэсэн. Анх удаа оюутан байхдаа харахдаа яаж энэ хүн шиг болъё доо гэж бодсон. Биеэ авч явж байгаа байдал, хүнтэй харьцаж байгаагаас нь харахад ямар их боловсролтой бөгөөд соёлтой хүн нь шууд л харагдсан. Аргагүй л төрийн тэргүүнд ийм хүн байхаас яахав гэсэн бахархах сэтгэл төрж байсан. Зүгээр гаднаас нь харахад төлөв даруу, соёлтой хүн гэдэг нь харагддаг сан... Эргээд харахад Монголын түүхэнд Цэдэнбал гуайн үе шиг тийм хөдөлмөрч, цэцэглэн хөгжиж байсан үе байхгүй гэж хэлж болно” гэжээ. Нэрт яруу найрагч Ш.Дулмаа: “Цэдэнбал даргын үед залуучууд бид их юм хийж байсан. Жишээ нь залуучууд атар газрыг эзэмшсэн, олон шинэ САА, Дархан, Эрдэнэт шинэ хотуудыг байгуулсан... Би олон удаа сурвалжлага хийж явахдаа Цэдэнбал даргыг уурлаж бухимдаж байхыг хараагүй... Залуучуудад хэлдэг үгийн гол утга нь эх оронч сэтгэлгээ, баялаг сайхан нутгаа хайрлаж хамгаалах, бие биедээ туслах сэтгэлгээг хөгжүүлэх ёстой гэж үзэж байв... Цэдэнбал дарга хөдөө гадаа явахдаа малчидтай маш энгийн уулзаж, тэдний сэтгэгдлийг сонсдог байв. Мөн дагаж яваа сурвалжпагч нартаа анхаарал тавьдаг. Хоол унд, орон байр, мөн тэдний мэдээ дамжуулах боломжийг их анхаардаг байсан. Хүний хувьд их сайн хүн байсан юм. Маш өндөр боловсролтой, мэдлэг сайтай, өндөр соёлтой, зөв боловсон харилцаатай. Жинхэнэ ард түмнээ гэсэн сэтгэлтэй төрийн түшээ хүн байсан” гэж дурсан бичжээ.
ГЯЯ-ны ёслолын хэлтсийн дарга байсан, ахмад дипломатч Б.Нацагдорж: “Тэрээр Европ маягийн боловсрол, соёл эзэмшсэн анхдагч хүмүүсийн нэг байлаа. Хувь хүний хувьд маш өндөр соёлтой, бичиг үсгийн чадварын хувьд гарамгай нэгэн байв. Олон улсын харилцааны асуудалд нарийн хандаж, өөрийн орны гадаад харилцааг хөгжүүлэхэд их анхаарал тавьдаг байлаа” хэмээж, НАХЯ-ны тасаг, хэлтсийн дарга байсан Д.Оросоо: “Ю.Цэдэнбалаас залуу үе нь өвлөж авах зүйл гэвэл: Биеэ боловсруулахад гойд анхаардаг чанар, шударга, зарчимч, хөдөлмөрч байдал, агуу их соёлтой байдал, эрдэм боловсрол, холч ухаан, эелдэг боловсон харьцаа, Монгол улсынхаа төлөө гэсэн сэтгэл зэрэг болно” гэж тэмдэглэжээ.
Нам, төрийн ахмад зүтгэлтэн Т.Рагчаа: “Ажлын тал дээр уур уцааргүй. Би 28 жил хамт ажиллахдаа уурлаж байхыг нь үзээгүй. Уургүйгээр санаагаа илэрхийлчихдэг хүн. Даруухан зантай, Тэр даруу зан, уур уцааргүй байдал нь өндөр соёлтойг харуулдаг байсан” тухай онцлон тэмдэглэсэн бол, НТХ-ны дэргэдэх Нийгмийн Ухааны институтын захирал байсан, академич Б.Балдоо: “Цэдэнбал дарга бол аливаа асуудалд маш ухаалаг ханддаг, хүнтэй соёлтой сайхан харьцдаг, дэг журам сайтай хүн байсан... Ямар хүнтэй яаж харьцахаа сайн мэддэг, харьцааны аугаа хүнтэй дөнгөж гар бариад өнгөрөхөд ийм сэтгэгдэлтэй болсон юм чинь бусад нь ойлгомжтой шүү дээ” гэж дурсчээ.
Архангайн төр, захиргааны ажилтан байсан Т.Халтар: “Би анх Цэдэнбал гуайг хараад үнэхээр их биширч, хүндэтгэсэн. Анх удаа оюутан байхдаа харахдаа яаж энэ хүн шиг болъё доо гэж бодсон. Биеэ авч явж байгаа байдал, хүнтэй харьцаж байгаагаас нь харахад ямар их боловсролтой бөгөөд соёлтой хүн нь шууд л харагдсан. Аргагүй л төрийн тэргүүнд ийм хүн байхаас яахав гэсэн бахархах сэтгэл төрж байсан. Зүгээр гаднаас нь харахад төлөв даруу, соёлтой хүн гэдэг нь харагддаг сан... Эргээд харахад Монголын түүхэнд Цэдэнбал гуайн үе шиг тийм хөдөлмөрч, цэцэглэн хөгжиж байсан үе байхгүй гэж хэлж болно” гэжээ.
Нэрт яруу найрагч Ш.Дулмаа: “Цэдэнбал даргын үед залуучууд бид их юм хийж байсан. Жишээ нь залуучууд атар газрыг эзэмшсэн, олон шинэ САА, Дархан, Эрдэнэт шинэ хотуудыг байгуулсан... Би олон удаа сурвалжлага хийж явахдаа Цэдэнбал даргыг уурлаж бухимдаж байхыг хараагүй... Залуучуудад хэлдэг үгийн гол утга нь эх оронч сэтгэлгээ, баялаг сайхан нутгаа хайрлаж хамгаалах, бие биедээ туслах сэтгэлгээг хөгжүүлэх ёстой гэж үзэж байв...
Цэдэнбал дарга хөдөө гадаа явахдаа малчидтай маш энгийн уулзаж, тэдний сэтгэгдлийг сонсдог байв. Мөн дагаж яваа сурвалжпагч нартаа анхаарал тавьдаг. Хоол унд, орон байр, мөн тэдний мэдээ дамжуулах боломжийг их анхаардаг байсан. Хүний хувьд их сайн хүн байсан юм. Маш өндөр боловсролтой, мэдлэг сайтай, өндөр соёлтой, зөв боловсон харилцаатай. Жинхэнэ ард түмнээ гэсэн сэтгэлтэй төрийн түшээ хүн байсан” гэж дурсан бичжээ.
ГЯЯ-ны ёслолын хэлтсийн дарга байсан, ахмад дипломатч Б.Нацагдорж: “Тэрээр Европ маягийн боловсрол, соёл эзэмшсэн анхдагч хүмүүсийн нэг байлаа. Хувь хүний хувьд маш өндөр соёлтой, бичиг үсгийн чадварын хувьд гарамгай нэгэн байв. Олон улсын харилцааны асуудалд нарийн хандаж, өөрийн орны гадаад харилцааг хөгжүүлэхэд их анхаарал тавьдаг байлаа” хэмээж, НАХЯ-ны тасаг, хэлтсийн дарга байсан Д.Оросоо: “Ю.Цэдэнбалаас залуу үе нь өвлөж авах зүйл гэвэл: Биеэ боловсруулахад гойд анхаардаг чанар, шударга, зарчимч, хөдөлмөрч байдал, агуу их соёлтой байдал, эрдэм боловсрол, холч ухаан, эелдэг боловсон харьцаа, Монгол улсынхаа төлөө гэсэн сэтгэл зэрэг болно” гэж тэмдэглэжээ.
Нам, төрийн ахмад зүтгэлтэн Т.Рагчаа: “Ажлын тал дээр уур уцааргүй. Би 28 жил хамт ажиллахдаа уурлаж байхыг нь үзээгүй. Уургүйгээр санаагаа илэрхийлчихдэг хүн. Даруухан зантай, Тэр даруу зан, уур уцааргүй байдал нь өндөр соёлтойг харуулдаг байсан”91 тухай онцлон тэмдэглэсэн бол, НТХ-ны дэргэдэх Нийгмийн Ухааны институтын захирал байсан, академич Б.Балдоо: “Цэдэнбал дарга бол аливаа асуудалд маш ухаалаг ханддаг, хүнтэй соёлтой сайхан харьцдаг, дэг журам сайтай хүн байсан... Ямар хүнтэй яаж харьцахаа сайн мэддэг, харьцааны соёл маш өндөртэй хүн байв. Бидэнд даалгавар өгөхдөө илүү дутуу зүйл ярихгүй, даалгаврыг тодорхой хугацаа зааж өгдөг байсан. Сүүл рүүгээ архинд дуртай болсон сураг гарсан. Гэхдээ дарга хэзээ ч ажлын цагаар, ажил дээр янз бүрийн хүмүүсийн дэргэд архи уусан байхыг нь огт хараагүй. Цэдэнбал дарга бол түүхэн дэх том удирдагч хүн байсан” гэдгийг онцлон дурсчээ.
Соёл гэдэг нь өргөн ойлголт бөгөөд энд бид энэ хүний харилцааны төв түвшин байдал, ялангуяа хүнийг хүндэтгэдэг, ойлгодог, хайрладаг, хүнийг улаан цайм загнадаггүй, өршөөмтгий тэвчээртэй тэр талыг нь авч үзэв. Чухамдаа энэ чанар бол лидер хүнд зайлшгүй байх шинж бөгөөд ийм байснаар хүмүүсийг түлхдэггүй, харин татдаг, хайр хүндэтгэлийг нь хүлээдэг, байж болох доголдол дутагдлаа засах бололцоог өгдөг, хүнд итгэл хүлээлгэснээр тэр хүний итгэлийг хүлээж чаддаг ажээ. Лидер нь олон талаар хүмүүсийг татаж, өөрийгөө хүрээлүүлж байдаг бөгөөд түүний нэг шижим бол яриангүй зөөлөн ухаалаг байдал, аливааг дээрээс биш хажуунаас харж ойлгож, хүлээцтэй хандах чадвар, өндөр соёл юм гэдгийг бидний судалгаа харуулж байна.
МУИС-ийн профессор, доктор (Ph,Sc) Ц.Жамбалсүрэн
Сэтгэгдэл0
Хүн бүхэн багаасаа туйлын цэвэрч арвич хямгач байж социолист өмчийг нандигнан хамгаалахыг эрхэм зорилт болгоно Ю Цэдэнбал
Туйлын зөв уриалга байжээ. Одоогийн удирдагчид улсын өмчийг хулгайлж хувийн өмчөө арвижуулах ёроолгүй шуналын савнууд болсон.
"Хүн бүр бага балчираасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой." Ю.Цэдэнбал “Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандигнан хайрлаж, тахин шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч, хоёрдугаарт социалист өмчийг цогцлон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр мөн.” Ю.Цэдэнбал. Бадарч тахар дунд нь бантагнуулав?
боловсролгүй бүдүүлэг орос авгайтай байлаа
Энэ одоо аль эрт түүхийн хог дээр хаягдсан коммунизмийн бэлэг тэмдэгийг хэний захиалгаар гаргаж тавиад байгаам бэ
Хэрүүлч Орос авгайтөй биз дээ
ЦЭДЭНБАЛ БОЛ МОНГОЛ НУТГААС ОРОСД ТАСДАЖ ӨГСӨН ОРОСЫН ТАВИУЛ БУУНЫ НОХОЙ ТАГНУУЛ ТЭР ӨӨРИЙГ НЬ ӨӨД НЬ ТАТСАН ОРОС УЛС НЬ БУУЛГАЖ АВААД МОСКВАД ХОРИЖ ҮХҮҮЛСЭН ЯГ НОМООРОО Л БОЛСОН
Социалист емчтэй байхыг хvссэн хvмvvc хувийн машин, адуу мал, хувийн орон сууц за юу хувийн юу байдгийн татгалзаарай. Цагаан сар хийж болохгvй шvv, Чингис энэ тэр гээд солиороод байгаарай. Аан бас гадаад пасспортоо хураалгана шvv. Зевхен ОХУд цагаан хуудсаар зорчно шvv
Энэ бузар урвагч нохойн үхлээр үхсэн гэж найдья
Ийм сайхан удирдагчаа алдаад Монголчууд жинхэнэ амаараа шороо үмхсэн шүү. Чигээрээ явсан бол өдийд маниус дор хаяж л хужаа шиг хөгжсөн бх блаа гэж..
Гангаа гуай муучлах гэж хичээжээ.Гэвч соц үед хувийн машин, хувийн гэр сууц, хувийн мал, байхгүй байсан гэж та нотолж арай чадахгүй байх. Хадгаламжиндаа 2 сая төгрөг, тэр үеийн ханшаар 400 мянган доллартой зохиолч байж л байж. Цагаан сар тэмдэглэхийг хорьж байсан гэвэл гүтгэлэг болно. Соц орнуудад жил бүр Монголын паспортаа өвөртөлсөн 10 мянган хүүхэд залуус үнэ төлбөргүй, бүр тэтгэлэг авч сурч байсны нэг нь би байх юм.Чингис хааны тухайд сайхь төрийн зүтгэлтний хэлсэн үг хэвлэлд нийтлэгдэж л байсан. “Чингис хаан бол Монголын төрийн томоохон зүтгэлтэн, чадвартай жанжин, Монголын төрийн үндсийг тавьсан хүн болох нь маргаангүй”. Ю.Цэдэнбал. (-Түүхийн хүрд, 1991, ¹1) Монголд олон жил ажилласан Зөвлөлтийн дипломатч, доктор Ш.Г.Надиров: “Ю.Цэдэнбал Чингис хааны нэр алдарт нэн хүндэтгэлтэй хандаж, түүний Монгол овогтныг нэгтгэн, нэгдсэн хүчирхэг гүрэн байгуулахад гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлдэг байв. Олон талын авъяас билэгтэй их хаанаар бахархдагаа Цэдэнбал нуудаггүй байлаа. Чингисийн цуст байлдан дагууллын тухай яриа үүсгэхэд тэрээр энэ нь эзлэгдсэн орны хувь заяанд сөрөг нөлөө үзүүлсэн гэдгийг үгүйсгэдэггүй авч “цаг үе нь тийм харгис хатуу байсан юм чинь” гэдэг байв. Ю.Цэдэнбал Монголын түүхийн шинжлэх ухаанд Зөвлөлтийн түүхчдийн тулган хүлээлгэсэн албан ёсны үзлээс огт өөр үзэл бодолтой байсан юм.” (Ш.Г.Надиров. Ю.Цэдэнбал 1984.УБ, 1997, т.31)
Тухайн цаг үе нь түүхийн янз бүрийн үед өгөх дүгнэлтэнд нөлөөлж байсан. Монголын Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга, манай улсын анхны доктор, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Н.Жагварал 1950 онд “Шинжлэх ухаан” сэтгүүлд бичсэн өгүүлэлдээ: Манай сэхээтний зарим хэсэг “Монголын түүхийг зөвхөн Чингис тэргүүтэй хаадын байлдан дагууллын түүх болгож, Монголын ард түмний бүтээлч түүхэн ролийг үгүйсгэж байна”, “Чингис болон түүний дараах байлдан дагуулал бол Монголын ард түмний шим шүүсийг сорж, түүнийг дайны талбар дээр сөнөөж, улс орны эдийн засгийн хөгжлийг боож байсан. Гэтэл манай зарим хүмүүс Чингисийн булаан эзлэх явдал Монголын эдийн засгийг хөгжүүлж, Монголын түүхэнд их дэвшилттэй роль гүйцэтгэсэн мэтээр бичиж байна”, “Чингис ба түүний залгамжлагчдыг манай ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө “халуун амь бүлээн цусаан зориулсан “аугаа их эх орончид” байсан мэтээр бичиж байна” , “Чингис хааныхан Монголын ард түмний эрх ашгийн эсрэг шударга бус дайн хийж байсан” гэж үзэж байв. Олон ургальч үзэл, эрин цаг үеийнхээ уур амьсгалаар л хүмүүс амьдардаг, түүний дотор Ю.Цэдэнбал ч эрин цаг үеийнхээ бүтээгдхүүн байсан нь маргаангүй.
Монголын хамгийн мэдрэмжтэй улс төрчдийн нэг, академич, гүн ухааны доктор Д.Төмөр–Очир тухайн цаг үедээ Чингис хааны үйл ажиллагааг дүгнэх талаар мөн л хашир болгоомжтой бодлого баримталж байсан бөгөөд Монголын удирдлагад байсан олон жилд Чингис хааны талаарх бодол санаагаа өгүүлэл, илтгэл, албан ёсны баримт бичигт тодорхой илэрхийлж бичиж байсангүй. Харин Д.Төмөр–Очир тэр үед Төв аймагт болсон олон нийтийн цуглаан дээр: “Саявтар Монголын тулгар төрийг үндэслэн байгуулагч Чингисийн төрсний 800 жилийн ойг тэмдэглэсэн билээ. Гэтэл үүнийг манай зарим хүмүүс хэтрүүлж урвуулан Чингис хааны байгуулсан феодалын төрийн ангийн чанарыг бүрхэгдүүлэн, түүний байлдан дагууллыг шагшин магтаж, ид хөөр болгох зэргээр марксизм–ленинизм ба пролетарийн интернационализмд харш үндсэрхэх үзэл цухалзуулж байсныг анхаарах хэрэгтэй юм. Үзэл суртлын ажилтан бид иймэрхүү бэртэгчин, хойш чангаах үзэлтэй эвлэршгүй тэмцэж засан залруулах, учрыг ойлгуулах ёстой”(Үнэн, 1990.02.24.) гэж хэлж байжээ.
Хөөрхий, хөсөр хаягдсан даа. Хүн чанаргүй хүмүүс төр үймүүлж түмэн олныг басамжилж байна даа.
Битгий шаагаад байгаарай. Монгол соёл өв уламжлалыг уландаа гишгэж цагаан сараа ч тэмдэглэж чаддаггүй олон Монгол эрдэмтэд Б.Ринчин Ц.Дамдинсүрэн Г.Бадраа Ш.Ширэндэв олон хүнийг хэлмэгдүүлсэн новш.
цагаан сар бол нүүдэлчин малчдын баяр. хотын хүмүүст тохирохгүй гэдгийг аль хэдийн олоод харчихсан хүн байждээ.
Чи бол юу ч мэддэггүй, ойлгодоггүй хоосон толгойтнуудын нэг бололтой. Ямар ч мэдрэмжгүй, соёлгүй ийм хүн хааяа байдаг.
үнэн
Тэр агуу гээд байгаа Дамдансүрэн, ренчин хоёр чинь бие биенээ оросуудад матаад л гүйлдээд байдаг байсан юм биш үү
Za bolij uzeerei.
Орос школьтой гэх үү цэвэр орсжсон хүн байсан түүгээрээ их бахархдаг ,,, 1977 онд Намын төв хорооны бүгд хуралд тавьсан илтгэлдээ ,,, Чингэс хааныг цуст алуурчин гээд түүнийг сайнаар дурсаж хэрхэвч болохгүй гэж байсан мөн ... монгол үнэр гэж илтгэлдээ дурьдаж хүмүүсийн дургуйцлыг хүргэж байсан ... Монгол улсыг ЗХУн бүрэлдэхүүнд оруулж чадвал миний амьд явсаны хэрэг бүтнэ гэж байсан Энэ ЕВРОП соёл уу
Гоё хэллээ
Та цэвэр гүтгэлэг явуулжээ. Ийм үгтэй илтгэл ямарч хурлын материалд байхгүй.
Оросын тавиул шүү дэээ
Судлаачаа нийтлэл чинь ямар утгагүй юм байнаа хийх юмгүй байх чинь
Ганц хүн санаагаа бичсэнгүй. ХХ зууны түүхийн гэрч болсон олон сайхан хүний сэтгэлийн үнэлгээг сайн цуглуулж тавьжээ. Үнэмшилтэй болжээ.
Наадах чинь монгол хүн биш төрсөн газрха орост өгсөн адгын шаар
түүхээ мэдэхгүй чам шиг малууд хаанаас гардаг б/наа????
Соц үед монголчууд материалаг зүйлсээр их дутагдаж байсан үнэн ч хүмүүжил харьцааны соёл ёс суртахуун хүн хүнээ гэсэн хүнлэг сэтгэлээр дутаагүй учраас тэр үеийн улс төр нийгэм амар амгалан байсан. Харин одоо эсрэгээрээ материаллаг зүйлс элбэгшиж нийгэмд хүмүүжил харьцааны соёл ёс суртахуун хүн хүнээ гэсэн хүнлэг сэтгэл устсан байна. Өнөөгийн монголчууд зөвхөн материаллаг зүйлсээр аз жаргал сайн сайхан амьдралыг төсөөлдөг болсон нь харамсалтай. Материаллаг зүйлсээс илүү хүнлэг нийгэм сайхан.
Чамд хамаагүй хүн баян байна уу ядуу байна уу
Баян болохоор хордоод байна уу
202.21.107.32 Хар мал Улаан адгуус аа Чи авилгалчин Хулгайч Луйварчин Гарын усэгээ хахуулиар зардаг гэмт хэрэгтэн байгаа Чиний баян ч юу байхав Олигархуудын хуухэлдэй Угаадас шуурдэжй гуйж яваа хорчин
Яг үнэн. Баахан баян мөртлөө ямарч аз жаргалгүй, хагас галзуурчихсан хүмүүс.
Ороz соёл
ЦЭДЭНБАЛЫГ ХАРААСАН, ГУТААСАН ХУЖААГИЙН ҮР САД ТА НАР ЦЭДЭНБАЛЫН БАЙГАА ГАЗАР НЬ ОЧИЖ НААД ХЭРҮҮЛЭЭ ХИЙЦГЭЭ
яг зөв ,ийм малнууд зайлах болтугай
chedenbal bol tyhain chagtaa eh oron ard tymendee yyrgee byelyylsen agyy teriin ydirdagch bailaa,odoonii hazgai heltengyyded erdee ch hamaagyi hyn!!!!!
Урвагчид соёл хамаагүй
Жамбалсүрэн ч яахав Увсын хүн Цэдэнбалтай ойрхон төрлийн хүн МАНн Түүхийн багш байсан Их сургуульд ийм хүн яаж багш хийдэг байсан юм бол Жамбалсүрэн өнгөрөхөд Цэдэнбалын зохиомол түүх бичлэг дуусвар болно Залуучуудаас Цэдэнбал гэж ямар хүн байсан юм гэхэд мэдэхгүй л гээд байдаг. Зарим нь Орос авгайтай байсан бас нутгаа Орост зарсан гм ойрзуурын юм хэлдэг тэгээд ч залуучууд Орос улсын тухай бараг мэдэдгүй Пүтин гэж ерөнхийлэгтэй гэхээс цаашгүй Би үүнийг маш зөв гэж боддог
Монгол залуучууд юм уншдаггүй мулгуу т1 бгаасай л гэж хүсдийм биз дээ
20 боть ном бичигдсэн юм билээ. Өнөөдөр улс төржин нэгнээ муулж байгаа ч судалгааны бүтээл түүхэнд үлддэг.
Bal aigaa gui mun magtah yum daa
X zuund Tsedenbal baisan yum uu,Chingisees umnu.
Сайн хүн байсан ч байж магад. Үнэн юу вэ гэвэл оросууд 9 жил бэлдээд КГБ орос авгай нааж өгөөж авчирч тавьсан.Оросын бодлогыг тууштай хэрэгжүүлсэн.Хэрэгцээ нь дуусахаар буцаагаад аваад явсан. Тэндээ хорьж байгаад үхүүлсэн. Ийм л түүх.
Монголын хөгжилд Орос, Хятадын хүчин зүйлийг чадамгай ашигласан томоохон стратегич байждээ.
Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлж, 120 оронтой дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн болсон нь таны бодлоор буруу юу? Дэлхийд 18-д ордог том улсын хил тогтоож Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлсэн нь таныхаар буруу юу?, Эдийн засгийн сэргэн мандлын бартаат замаар тэвчээртэй мацаж, , эх орондоо 350 үйлдвэр байгуулсан нь бас л буруу юу? Соёлын салбарыг үндсээр нь өөрчлөгч реформатор байж, МУИС, ШУА-ийг үндэслэн байгуулсанд яагаад дургүй хүрээд байна?, 2.Ард түмнээ эрүүлжүүлэн яр тэмбүү, сүрьегээс салгаж, хүн амын тоог 3 дахин өсгөсөн ачтай буурлаа яагаад дургүйцээд байна? , Ядуурал гуйланчлалыг арилгаж, бүх иргэд нь хөдөлмөр эрхэлж, цалингаараа амьдардаг орныг бүтээгч суут гуманистыг яагаад үзэн ядаад байна? Авилгал хээл хахуульгүй, шудрага журамтай нийгэм цогцлон байгуулсанд нь яагаад жихүүрхээд байна? , Монголын төр, засаг,нийгмийг түүхэнд хамгийн олон жил ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдож, удирдсан ард түмний зүрх сэтгэлд уягдсан удирдагчаа хүндлэх монгол ёс жудаг таалагдахгүй байна уу?. Түүхээ хүндэтгэх, ахмад үеийн сайн үйлсийг ойлгох, үе үеийн эх орончдын гавьяат үйлсийг дээдлэн залгамжлах, хүний эрхийг сахих, жинхэнэ зөв зүйтэй ардчиллын зарчимд үнэнч байх, дотоод эв нэгдлээ хамгаалах сайн цаг үеийг л ард түмэн хүсэж байгаа нь яагаад танд таалагдахгүй байгаа нь сонин л юм. Ийм сайн цаг ирж байна.
Цэдэнбал бол "Оросын тавиул" байсан. өөр хэн ч биш шүү дээ
1990 оны ардчилсан хувьсгалын онол, номлолыг тэрлэгч, доктор П.Нэргүй: "Ер нь төрийг удирдахад, улсыг төвхнүүлэхэд их эзэн Чингис хааны хэлснээр зөөлөн аргыг, хүнлэг ёсыг дээдэлж хэрэглэх хэрэгтэй гэдгийг бид санах хэрэгтэй ... Ю.Цэдэнбал ийм улс төрийн бодлогыг мэддэг тийм удирдагч байсныг бид байнга санаж явах ёстой. Маршал Цэдэнбал үндэсний үзлийг нилээн өндөр зиндаанд мэдэрч явсныг нь анзаарсан. Би өөрийнхөө баримталдаг шалгууруудаар доктор Ю.Цэдэнбалыг агуу улс төрч гэдгийг дүгнэсэн. Доктор Ю.Цэдэнбал Монголын үндэсний үйлдвэрлэлийн асуудалд улс төрийн эдийн засгийн ухааны байр сууринаас, улс төрийн том бодлогын түвшингээс хандаж чаддаг тийм увдисыг нь бид Монгол түмэндээ харуулсан. Ю.Цэдэнбал хэд хэдэн давуу талтай байсныг сонордуулах нь зүйтэй. Юуны өмнө Цэдэнбал орос хэлийг төгс эзэмшсэнийхээ хүчинд марксизм – ленинизмыг Мао, бас Брежнев, Хрущёвоос ч илүү сайн мэдэж гэгээрсэн гэдгийг хэлбэл зохино. Үүнээс гадна доктор Ю.Цэдэнбал илүү соёлч, илүү хүнлэг чанартай , бас ямар нэгэн онгироо сагсуу зан байхгүй, тэгээд ч амбици багатай хүн байсан юм ... Бичгийн соёл өндөртэйгээс гадна илүү дутуу сул үг хэрэглэдэггүй, гол үзэл санаагаа цөөхөн оновчтой үгээр илэрхийлдэг ховор авьяастай хүн байсан”.
БНМАУ-ын Гарамгай Баатар, хурандаа Лодонгийн Дандар: “Цэдэнбал даргатай Халхын голд ч, Чөлөөлөх дайны үед ч зөндөө уулзаж учирч явсан. Чойбалсан гуайн дэргэд Цэдэнбал маш өндөр боловсролтой, соёлч харилцаатай, хүний үгнээс зөв бурууг салган авч дүгнэдэг, нам төрийн чадварлаг удирдагч. Хүнд муу санах нь бага, туслах дэмжих л гэсэн санаатай, соёлтой хүн. Чойбалсангийн үгнээс гаждаггүй ч, саналаа хэлж чаддаг хүн байв. Уурлаж уцаарлаж, хараахыг нь сонсоогүй. Хэт их өрөвчийг нь зарим хүмүүс ашиглаж, Цэдэнбал даргыг зовоодог болов уу гэсэн бодол надад цөөнгүй төрдөг байсан. Улс орны ажил алба гэж хувийн амьдралаа золиосолсон, ядахдаа эр хүний үүргийг ч мартсан гэмээр нэгэн”.
Өнөөдөр Путины гайгаар Орос гүрэн нуран унаж ,хань хамсаатан үгүй болов..аргаа барахдаа Африк, монгол, хойд солонгос 3 ыг л оролдож хажуудаа барихыг санаархаж байна..тиймээс оросыг ах гэж тахин шүтэх, цэдэнбалын үеийн нэг намын дарангуйлалыг сэргээх,ажиллагаа явагдаж ,настай хөгшидийг хэдэн төгрөгөөр хуурч элдэв юм бичшүүлж байна,,цэдэнбал бол кгб ийн агёнт,, оросын эрх ашгийг хамгаалах ёстой л хүн байв..социалист систем нийтдээ хөгжиж байсаны дагуу манай улс СЭВийн орнуудаас зээл авч хөгжиж байв..тэр зээлээр баригдсан обьёктуудыг оросууд бэлэглэсэн мэт буруу суртал ухуулга явуулах хэрэггуй..
Түүнийг би одоо гүнээ хүндэтгэдэг! Түүний зөв удирдлагаар Монгол дэлхийн соёл иргэншилд нэгдсэн юм гэдгийг их хожим ойлгосон. Залуу насандаа түүнд дургүй байсан тэнэг намайг бурхан гэж байдаг бол өршөөгөөрөй гэж гуйя!
Цэдэнбал дарга бол европ маягийн коммунист орос соёлтой хүн байсан түүнээс биш баруун европын дэвшилтэт тэргүүний соёл гэж тусдаа ялгагдах бас нэг өндөр соёл байна япон, өмнөт солонгос улсууд энэ соёлд зарим талаар хамрагдана гэж үздэг хүмүүс байх аж
Үхсэн хүнийг тайван орхи Жамбалдорж оо!!!
Хүнийг гүтгэж доромжилж болдог, сайн, мөнхийн үйлсийг нь дурсаж болохгүй юу?