БАКУ. /ВВС/. Салан тусгаарлагч арменичууд бууж өгснөөс хойш хэдэн цагийн дараа Уулын Карабахын нутаг дэвсгэрт манай улсын бүрэн эрхт байдлыг сэргээлээ гэж Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев лхагва гарагт мэдэгджээ. Албан ёсоор Азербайжаны нутаг дэвсгэрт харьяалагддаг Уулын Карабахад 120 мянга орчим армени үндэстэн амьдардаг.
Азербайжан улс тус бүс нутгийг бүрэн хяналтандаа авахаар төлөвлөж байна. Мягмар гарагт Азербайжаны зэвсэгт хүчин "терроризмын эсрэг" цэргийн ажиллагаа явуулж, Карабахын цэргүүдийг "хууль бус дэглэмээ" татан буулгаж бууж өгөхийг шаарджээ. Сүүлийн есөн сарын турш бүслэлтэд байсан армениуд удалгүй бууж өгчээ.
Арменийн эрх баригчдын гаргасан албан ёсны мэдээллээр, хамгийн цөөндөө 32 хүн, түүний дотор 7 энгийн иргэн амь эрсдэж, 200 гаруй хүн шархаджээ. Харин салан тусгаарласан бүс нутаг дахь хүний эрхийг хамгаалах албаныхны мэдээлснээр, 200 орчим хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн шархадсан байна.

Орон нутгийн цагаар лхагва гаргийн 13:00 цагаас эхлэн Оросын энхийг сахиулагчдын зуучилснаар байлдааны ажиллагааг бүрэн зогсоох тухай тохиролцоонд хүрсэн гэж хоёр тал мэдэгджээ. Үүнээс өмнө Азербайжаны арми Уулын Карабах дахь 90 гаруй байрлалыг эзэлсэн гэж мэдэгдсэн байна.
Азербайжан ба ОХУ-ын энхийг сахиулагчдын хооронд байгуулсан гал зогсоох тохиролцооны дагуу Уулын Карабахын цэргүүдийн зэвсгийг хураах ёстой. Түүнчлэн, Армени улс цэргээ эргүүлэн татах үүрэг хүлээж байгаа боловч Уулын Карабахад тус улсын цэрэг байхгүй гэж үгүйсгэдэг.
Азербайжаны Ерөнхийлөгчийн хэлснээр, албаны хүмүүс пүрэв гарагт Азербайжаны Евлах хотод Уулын Карабахын арменичуудын төлөөлөгчидтэй уулзаж "дахин нэгдэх асуудлаар" хэлэлцээ хийх ажээ. Евлах хот нь Карабахын нийслэл Ханкенди /арменичуудын нэрлэдгээр Степанакерт/ хотоос хойд зүгт 100 км зайд оршдог.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Армян Оросыг түлхэж АНУ-г налангуут шууд Азерууд дайрч эзэлж эхэлж байна. АНУ очсон газар дайн гарч, Орос очсон газар дайн зогсож байна.
Орос одоо Армянтай мантай ! Путин армянуудад гомдсон ! Одоо азёрууд дахиж дайраад Армян улсыг эзэлсэн ч Путин хөдлөхгүй тэр Нато нь туслаг гээд ! Үүнийг азёрийн Алиёв сайн ойлгосон !
нэг христ шашинтай гэж азеруудаас хамгаалж цэргээ хүртэл оруулаад байхад пашинян францын үгэнд орж карабах азерын нутаг гэж хүлээн зөвшөөрсөн,анустай нийлж цэргийн хээрийн сургууль хүртэл хийж оросыг доош нь хийсэн эгзэгтэй үеийг азерууд овжин ашиглаж карабахад бүрэн хяналтаа тогтоож,арментай шууд харилцах лачины коридорыг хааж арментай заавал бакугаар дамжин зорчих болгосон,үүнд хорссон арменчууд тусалсангүй гэж харуулаас бууж явсан цэргүүдийн машинд халдан буудаж хороосон бна.баруунтай сүжирч "томорсон" арменууд зохих шангаа хүртсэн нь энэ,уул нь ельцины үед арменчуудад оросууд булаан авч өгсөн газар нутаг юм шдээ,манай "no war"-ынхан жаахан хазаараа татаж хамаагүй солиорохоо боливол таарна ,армен, укрын жишээг хар,та нар анусын визээр эх орноо солиод яваад өгөхөд ард нь хоцрох бид хөөрхий болно шүү!!!
40jiliin omno angliin koloni enetheg tt zarlanguut hitad tuvdiig ezelj bilee