НЬЮ-ЙОРК. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль лхагва гарагт Умард Солонгос, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагаатай холбогдуулан хатуу анхааруулга өгч, тус хоёр улсын хооронд зэвсгийн наймаа хийх нь Өмнөд Солонгос руу чиглэсэн “шууд өдөөн хатгалга” болно гэдгийг мэдэгдлээ.
Тэрбээр Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож үг хэлэхдээ, Оросын Алс Дорнодод өнгөрсөн долоо хоногт болсон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгост үйлдвэрлэсэн сум хэрэгслийг Оросын зэвсгийн технологиор солилцохоор тохиролцсон тухайд дурдсан байна.
“Дэлхийн энх тайвныг сахиулагч хэмээн итгэмжлэгдсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс өөр нэгэн тусгаар тогтносон улс руу довтлон дайн дэгдээж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илэрхий зөрчиж буй улсаас зэвсэг, сум худалдан авах нь байж болшгүй үйлдэл мөн” гэж Юн Сог Ёль хэлжээ.
“Хэрэв Умард Солонгосын тал Оросыг ердийн зэвсгээр дэмжсэнийхээ хариуд үй олноор хөнөөх зэвсгийн хүчин чадлаа бэхжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, технологийг олж авбал энэ хэлцэл нь Украин төдийгүй БНСУ-ын энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн шууд өдөөн хатгалга болно” гэж тэрбээр анхааруулан дурдаад “Умард Солонгос Оросоос дэмжлэг авбал БНСУ холбоотон, түншүүдийнхээ хамтаар гар хумхин суухгүй” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Түүнээс гадна, Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ, дижитал хүртээмж зэрэг асуудлаар дэлхий дахинд үүссэн ялгаатай байдлыг бууруулахын тулд Өмнөд Солонгосын зүгээс ирээдүйд оруулах хувь нэмрийн талаар дурдлаа.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хаа хамаагүй юманд дэмий донгсоод
өөрсдөө украйнд олон тэрбумын зэвсэг нийлүүлчихээд..
Энэ нэг сүржин хөөрүү эр өөрийгөө Азийн зеленский гээд бодчихож. Солонгос өөрсдийнхөө л асуудлыг зохицуулах хэрэгтэй.Бусад улс чамаар огт заалгахгүй. Чамд бас гаднаас тэг гээд заавал жаа гээд дагах уу.АНУ,Япон хоёртой Азийн Нато байгуулсан биш үү. Энэ одоо тэгээд яаж байгаа юм.
Baruuniihan bugdeeree niilj baigaa denkhiig barchihna gej ikh om tom baah yumaa. Ednees l hamgiin hogiin sanaa garna