Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.
Ерөнхийлөгч НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснээ илэрхийлэв. Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр дэвшүүлсэн санаачилгаа бодит үр дүнд хүргэхийн төлөө НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотлов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, улс төр, эдийн засгийн хөгжил нь тогтвортой Монгол Улс энхийг эрхэмлэгч орны хувьд бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв.
Тухайлбал Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Сэтгэгдэл0
nogoo hen guai...
Одоо ирчихээд Кофи Анантай уулзсан гэх вий хажуудхууд нь нэр мэрийг сайн хэлж өгөөрэй
тэгээд дараа нь хэнтэй уулзлаа гэдэг билээ кк
Кофе Анан эрээд энэ удаа олсонгүй л дээ ! Эрт нэгэн удаа эрсээр байгаад олоод уулз чихсан билүү, кх кх кх
ta nar teriinhee erenhiilegchiig ingej helj bolohgyi ee!!!ter tembeger tersen bye ganz suu;teriig teleelej ajillaj baigaa hynd achaalal mas ikhe bii!!!yyniig harin Hyrelsyh erenhiilegch dabgyi abch yabaa syy....ta nariin ene helj baigaa ah zahgyi deerengyi yzegdel,Mongol yos syrtahyynd taarahgyi!!!!ene helj baigaa chini ardchilal bys?....hyniig doromjilj baina gej yzeh bolno....