МОСКВА. /TASS/. ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлийг тэнцвэржүүлэх, дээд үзүүлэлтдээ хүрээд байгаа шатахууны үнийг бууруулах зорилгоор шатахуун, дизель түлшний экспортыг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ.
Эл шийдвэрр есдүгээр сарын 21-ний пүрэв гаргаас хэрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ уг хязгаарлалтад ОХУ-аас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд, Өмнөд Осет, Абхаз руу нийлүүлдэг шатахуун түлш, мөн засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд нийлүүлж буй шатахуун хамаарахгүй байна. Түүнчлэн иргэд хилээр гаргахдаа авч яваа бензин шатахуунд хамаарахгүй аж.
Оросын Эрчим хүчний яамнаас сэтгүүлчдэд мэдэгдсэнээр, экспортын хязгаарлалт нь "саарал" экспортыг дарах, дотоодын зах зээлийг дүүргэх, мөн үнийн өсөлтийг бууруулахад чиглэгдсэн байна.
Орост автомашины шатахуун, дизель түлшний биржийн үнэ сүүлийн саруудад дээд түвшинд хүрч өссөн боловч энэ долоо хоногоос буурч эхэлжээ. Үнэ ийнхүү өсөх болсон нь нефть, нефтийн бүтээгдэхүүн зэрэг экспортын бараа бүтээгдэхүүнд нөлөөлсөн рублийн ханшийн уналт, түүнчлэн дэлхий даяар, ялангуяа Европт дизель түлшний хомсдол үүссэн зэрэг шалтгаануудаас үүдэлтэй гэж эрх баригчид тодорхойлжээ.
Түүнээс гадна, Оросын түлшний зах зээлийн зохицуулалтад демпфермийн механизм гол үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал, шатахуун, түлшний экспортын үнэ дотоодынхоос өндөр байгаа тохиолдолд төрөөс үйлдвэрлэгчдэд үнийн зөрүүний тодорхой хэсгийг нөхөн төлдөг бол газрын тосны компаниуд ашгийнхаа тодорхой хэсгийг төсөвт шилжүүлдэг аж. Энэ механизмд есдүгээр сарын 1-нд тохируулга хийснээр түлшний демпферийн төлбөр 50 хувиар буурчээ. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дотоодын зах зээлд шатахуун болон бусад бүтээгдэхүүн нийлүүлэх нь ашиггүй болж, дотоодын үнэ өссөнөөр орон нутагт шатахууны хомсдол үүссэн байна. Энэ шалтгаанаар экспортыг түр хязгаарласан ажээ. Дээрх шийдвэрийг зарласны дараа бирж дээр шатахууны үнэ 4.0-5.7 хувь, дизель түлш 2 гаруй хувиар буурсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Түлнший үйлдвэрээ хурдан барихгүй бол монголчууд ивануудын бөгс долоогоод бж дээ
Нефтьний үйлдвэр бариад ашиглалтанд өгсөн ч түүхий нефтээ тодорхой хэмжээгээр ОРОСООС л авна.Манай улсад ажиллаж буй газрын тосны үйлдвэр нь дотоодын хэрэгцээний 55% ийг хангах хүчин чадалтай. Тэгээд ч газрын тос хэрэгцээ монголд явж буй текник технологи улам ихсэнэ. Бүү туйлшир ,
хэрэв манайх засгийн газрын төвшинд гэрээлсэн бол үүнд хамаарахгүй,цаад зорилго нь гадаадад бинзенээ гаргаж ашиг олдог нөхдүүдийг хазаарлах арга хэмжээ,мөн ургац хураалтын үед дизель түлшний хямрал үүссэн учир авсан арга хэмжээ,мөн гадаад зах зээлд түлшний үнэ өсгөхөөр саудуудтай тохирч нефть олдворлолтоо 2уулаа бууруулсан байгаа цогц арга хэмжээ гэж ойлгогдож бна даа
А 92 А 95 хоёр хоригт орсон байх Володиныг маргааш ирэхээр дахиад л гуйж дэ ! Ардчилсан намын Ээбээ Үүл Со мэтийн амьтад төр барьж байсан бол аль хэдийн Оростойгоо муудаад шанд нь бёнзингүй тоггүй сууж байх байлаа ямар азаар МАН нь ялаа вэ !