Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд эмэгтэйчүүд, охидыг хөгжлийн бодлогын төвд тавьж, Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилго болох жендэрийн тэгш байдлыг хангахыг дэмжин ажилладгийг тэмдэглэв.
Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахус Монгол Улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улс, бүс нутгийн түвшний олон уулзалт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.
Тэрбээр мөн Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд зохион байгуулах санаачилгыг дэмжиж буйгаа хэлж, чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл0
Уулзсан ч гэж дээ.Хуралд явж байгаад олон хүнтэй тааралдаад яваа юм биш үү? Түүнээс талийгаачтай уулздаг , хэл мэдэхгүй мангар харыг хэн тоохов дээ
Шаал ач холбогдолгүй эзэд нь ч өөрсдөө бхгүй юман бөөн сүр болж бүрэн бүрэлдэхүүнээрээ улсаас баахан зардал гаргаж очсон ч бх шиг.