Бодрол
Яах вэ, бас ч дэлхий дахинд түүний дотор социалист гэх ертөнцөд үүссэн их давалгаа, өөрчлөлтийн ачаар 40 жилийн өмнөхөөс илүү сайхан амьдарч байна, цөөхөн Монголчууд маань. Ямарч гэсэн унах унаатай, идэх хоолтой гэх үү дээ.
Засгийн эрхийг шунал тачъяалдаа автсан 5 Ерөнхийлөгч, яахаас ч буцахгүй МАНАН бүлэглэл бариагүйсэн бол байдал арай өөр байх байлаа.
Хууль дээдэлсэн, хүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн чинь тэр нь зөвхөн эрх баригчдад үйлчилдэг, хувь хүн ардад падлийгүй болж таарав.
Яахав хөөрхий ЖДҮ хөгжүүлье гэсэн сайхан санаа гаргаж, тэрбумаар хөрөнгө цацсан боловч тэр нь Долоон буудлын Долгор хүүхэнд ноогдсонгүй. Оёдлын цех байгуулах гэсэн хүүхний мөрөөдөл талаар боллоо. Оронд нь харин Ордны том даргын хадам ээж хоёр гурван тэрбумыг авч үйлдвэр үйлэнд биш банкны хадгаламжид хийжээ. Бүр тэр бүү хэл сайд дарга сэтэртэн хүртэл олон тэрбумаар завшсан байна.
Хөгжлийн банк гадаадын их зээлийн мөнгөөр байгуулж, хийж бүтээе гэсэн арддаа туслах гэтэл тэр их хөрөнгийг том томоор 30 жил залгисан хувийн том компаниуд, дарга сайдын саалийн үнээнүүд 100 зуун тэрбумаар хусаад дашийн шог. Зарим нь төлөхгүй хуцав аа чи хэмээн Засгийн газар, хуулийн байгууллагад салаавч гаргаад додигор, яасан ч үгүй.
Өвөрхангайн Уянга сумын малчин Дондовын маш сайн сурлагатай хүүгийн гадаадад сурах Сургалтын зээлд очих ёстой 35 мянган доллар, мөн бусдад ноогдох хэдэн зуун сая долларын зээлийг Боловсролын сайдын дүү, бас бусад дарга нарын хүүхдүүд, бүр авгай нар нь завшаад эргэж сохор зоос төлсөнгүй.
За тэгээд тариалан эрхлэлтээс эхлээд тахир дутуугийн сан хүртэл 200, 300 сангийн хэдэн тэрбум бүр хэдэн их наяд төгрөг зүгээр л эрх мэдэлтнүүдийн гарын салаагаар савирч байна.
Хэдхэн жишээ шүү дээ. Ийм байхад тэртэй тэргүй хүрэлцдэггүй цалин мөнгө нь боловсрол, эрүүл мэнддээ зарцуулаад тэгээд бор ходоодоо тэжээж хэзээч чадахгүй.
Залуус харийн оронд боолын хөдөлмөр эрхэлж, 3 хан сая иргэнээ тэжээж үл чадах чадал тэнхэлгүй, мафийн төр тэр саарал байшинд гэдсээ илэн, дараагийн сонгуулийн луйвар боловсруулан амар амгалан оршин байна.
Ямар ард түмэн байна, тийм төр оршдог гэх юм. Монгол түмэн бүр иймдээ хүрчээ.
За ямарч гэсэн бусдын боломжийг хулгайлан баян чинээлэг аж төрнө гэдэг шившиг юм, Монголчууд аа...
Т.Залаа-Уул
Сэтгэгдэл0
МАНгас мафийн гишүүд яг ингэж амьдарч, Монголыг бүхэлд нь даралж байна даа...
ТЭГШ ЖИГД БҮГД ТЭРБУМТАН БОЛСОН УЛС БАЙДАГ БОЛУУ ЕР НЬ ТИЙМ БАЙХ БОЛОМЖ БИЙ БОЛУУ ККК
Баярцогт 3 дүүгээ БЗС-ийн зээлээр АНУ-д сургачихаад зээлээ төлөөгүй. Занданшатар бас л зээл аваад төлөөгүй. Ардын хүүхдийн боломжийг хулгай хийсэн новшнууд. Тэдний оронд жирийн 5 айлын чадвартай хүүхдүүд АНУ-д сурсан бол улс оронд илүү ихийг бүтээх байлаа.
Сэлэнгийн Ж Эрдэнэбат, Оргил нар ч сайхан амьдрах байхаа.Бурхан тэдний гэр бүлийг ивээх болтугай. Бузрын дэвнүүд
ЭНЭ ҮГ НАХИУ БАГАБАНДЬ, ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ НАРТ ЯГ ОНОЖ ОЧНОДОО 5 ЕРӨНХИЙЛӨГЧ 5-УУЛ ХУЛГАЙЧ ШУНАЛТАНГУУД+ ТЭДНИЙ ЦҮНХ БАРИГЧИД БОЛОН БУСАД САЙД ДАРГА НАР
Луухаан Б:Жаргалсайхан өрөөө төлөх ёстой.
Жаргалсайхан хувийн хөрөнгө оруулалтай Голомт банкнаас зээл авсан, түүнийгээ төлнө өө, төлдөг ч хүн. Харин 66.181.182.20 гуай, жишээ нь ерөнхийлөгчийн дансанд байгаа тэрбум гаруй төгрөгийг тайлбарлахдаа солонгост эгч нь ажил хийж цалингаа дансанд нь шилжүүлсээр ийм болсон гэдэг, түүнийг нэг шалгаад өгөөч?
202.126.88.152 хужаа жаргалсайхан төлөхгүй гэж орилж байсан.
тэгэх гэж л төрлүү улааоан дайрдаг дагснууд юм бишүү хуйгаар нь хөрөнгийг нь хурааж ялыг нь өгч 5 үеээр нь төрд ойртууллахгүй байж төр цэвэршин шударга ёс хууль хэрэгжин
Энэ луйварчдыг төрдөө бүү ойртуулья!
Б.Саранчимэг гэх гишүүн бүтэн нойртой сайхан унтдаг уу.
Ямар ард түмэн байна тийм төр засаг байдаг. Ямар төр засаг байна тийм улс орон байдаг.
ИДСЭН ЭРҮҮ ХУВХАЙРЧ ИДҮҮЛСЭН БУТ СЭРГЭНЭ
Нэг япон эмэгтэй монголчуудад эх орноо хөгжүүлэх ёс суртахуун байхгүй гэж үнэн хэлж байжээ.
Нийтийн шившиг
3 хан сая иргэнээ тэжээж чадахгүй гэж буруу ярих юм аа
3 сая оркууд дотор тэдэн шиг троллууд олон байгаа.
АНын ЦЭлбэгдорж СБаярцогт СЭрдэнэ ЭБатүүл тэргүүтэй хулгайч нар МАНын СүБатболд СБаяр тэргүүтэй хулгайч нарыг бүгдийг нь бүх хөрөнгийг нь хурааж шоронд хийх хэрэгтэй тэгж байж монгол улс хөгжинөө
Чг л бодит байдлыг бичжээ. Шуналтай нөхдийг төрд оруулахгүйн төлөө тэмцэцгээеэ. Урагшаа!!!
Энэ танхимд сууж байгаа нөхдүүд бүгд төрөөс төрсөн тэрбумтангууд тасартлаа баяжчихсан хулгайч луйварчид! Бүгдийнх нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг хураах цаг ирнэ!
Авилга хээл хахуулийн хэргүүдийг аллагын хэргээс илүүгүй хатуугаас хатуу шийтгэх хэрэгтэй. Нам байгууллага гэж ялгалгүйгээр адилхан хариуцлага тооцох ёстой.
Иргэд үүнийг мэдсэнр ярьсаар нүдээр үзсээр байж хамаагүй мэт дуугүй сууж эх ороноо үр хүүхдээ ийм байдалд хүргэсэн буруутнана болох нь ээ тэмцэггүй ард түмэн мөхнө бусдын гэж сошиалын ард нуугдсан бид буруутай