Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох тухай олон жил ярьж байна. Энэ талаар яриагүй улстөрч ховор л доо. Сонгууль бүрийн “топ лоозон”-гуудын нэг нь энэ болдог юм. Гэхдээ ялж гарч ирээд мартчихдаг. Харин саяхан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор баталсан “дагалдах хуулиуд”-д энэ талаар зүйл заалтууд бий. Гэвч тэр нь улс төрийн намуудын санхүүжилтийг том агуулгаар нь хянах, ил тод болгоход хэцүү.
Хамгийн гол нь сонгуулийн бусад үед санхүүжилтээ хаанаас, яаж босгоод байгаа нь бүр хяналтгүй яваад байгаа аж. Сүүлийн үед “...Мөнгөтэй компаниуд жижиг намуудын нэр дэвшүүлэх эрхийг худалдаж аваад байна” гэж яригдах болов. Үнэн бол санхүүжилт нь далд хэлбэрээр явагдаад л байна гэсэн үг.
Харин том намуудынх бол учиртай. Мэдээж, жижиг намууд дээр яригдаад байгаа шиг ганц нэг компанид хуйгаар нь зарчихгүй нь тодорхой юм. Гэхдээ л худалдаж авч байна гэх үү, дэмжээд байгаа хэлбэр үү, ийм санхүүгийн дэмжлэг байдаг аж. Энэ асуудал сүүлийн үед АН дээр илүүтэй яригдаж байна. Том намын нэг арга хэмжээ гэхэд хэчнээн өндөр зардалтай нь ойлгомжтой. Мөн тэнд улс төр хийхэд их мөнгө орно. Эвлэж нийлэх гээд зүдэж байгаа тус намынхны хувьд энэ талаар бодох арай эртдээд байгаа бололтой.
Гэтэл АН руу орж буй санхүүгийн урсгал хэд хэдэн “салаа”-гаар тэр тоогоор тухайлсан улстөрчид рүү явдаг гэлцэх болжээ. Ёстой л “тамхины цэг”-ийн ийм яриа дуулдсаар удаж байна. Мэдээж энэ намд том том бизнесмэнүүд бий. “Ажнай”, “ТЭСО”, “АПУ” гээд зөндөө л байна. Гэхдээ нам нь нэг “төрөл”-ийн, намын удирдлага дахь лидерүүд нь өөр өөр “суваг”-аас санхүүжилтээ босгож, улс төрөө хөдөлгөдөг гэх аж.
Тэгэхээр “...АН, ер нь бусад нам сонгуулиас бусад, иймэрхүү үед хэнээс, хаанаас, яаж, ямар хэлбэрээр, ямархуу тохироогоор санхүүждэг вэ” гэдгийг ил болговол илүү шударга болох биз ээ. Сонгууль дөхөж буй учраас сонгогч бүрийн сонирхох ёстой асуулт энэ мөнөөс мөн билээ.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ХҮН намыг Номтойбаяр санхүүжүүлээд явчихвал өөрт нь ч их хэрэгтэй намд нь ч их хэрэгтэй юм да ! МАН бол төсвийн мөнгөөр санхүүждэг ! АН ын бүлэг бүрийн цаана нь баян хулгарууд нь бий ! Сахал Жёнко Ажнай Тёсо Апу Таванбогд гээд их олон бий ! АН ын жагсаалтын эхний 10 д бичигдэх ханш 1тэрбумээс эхэлж байгаа гэсэн !
АН үндэсний бодлогийн хорооны 300 гишүүдээсээ татвар авч санхүүждэг Харин МАН бол төрийн мөнгөнөөс хулгай хийж санхүүждэг. Ялгаа нь энэ.Магадгүй гадны коммунист намаас санхүүжилт авдаг гэж яригддаг..Үнэн худлыг Х Дамдин нягтлахгүй ээ
АН үндэсний бодлогын хорооны гишүүдийн татвараар санхүүжилт хийдэг гэж ойлгосон.МАН д 60 тэрбумаар нь босгох шийдэл санал нь олон түмэнд аль хэдийнээ ил болсон.60 тэрбумыг босгох шийдэл нь төрийн мөнгөөр зардал, алдагдалаа нөхөөд олоод ав гэсэн утга хандлагатай юм билээ.БОХИР арга даа.
АНы өмхийнүүд худлаа шааж хулгай хийхээс өөр юм хийж чадах биш. Улс орон ард түмнээ мөлжиж олсон мөнгөөрөө л санхүүжиж байгаа ш дэ
МАН Бээжингээс болон нүүрс зэс молибден төсвийн хулгайн мөнгөөр санхүүждэг гэдэг нь ил тод болоод байна.
АНУ аас санхүүждэг юм бишүү? Тэмүүжингээс авахуулаад бүгд л АНУ ын ЭСЯ орж тайлангаа тавьцгаадаг гээ биз дээ? Украйны асуудлаар бүгдээрээ АНУ ын элчин дэр оччихсон чиглэл аваад хөрөнгө оруулалт аваад сууж байгаа мэдээ зурагтаар гарч байсан биз дээ?
Бүх намуудын санхүүжилтыг адилхан ИЛ гаргах хэрэгтэй. Нууж байгаа бүхэн цаанаа булхайтай !!!
АН яаахвээ ил тод нам. Төр барьж буй МАН хэдэн их наядаар тоглоод бн, тэрийг л сонирх
Хахаха энэ оны шилдэг онигоо, АН шилэн гэнэ
Ер нь шилэн байсан ч АНы өмхийнүүд бид хэдээ жаргааж харагдаач
Байгаа,үгүй нь мэдэгдэхгүй,нэр нөлөөгүй АН ын санхүүжилт чухал биш. Одоо төрөө эзэгнэн оршиж буй МАН буюу мафийн бүлэглэл аюултай том санхүүжилтийн схэм ажиллуулж эхэлсэн байгаа .Улс эх орноо хайрлан өрөвддөг бол намуудын санхүүжилтийг зогсоомоор юм. Улсын төсвөөр хөнгөн сурталчилгаа хийлгээд л.
АН-ыг Америк, Рио Тинто санхүүжүүлж байгаа шүү дээ АН бол Барууны уяаны нохой...
АНУ тэргүүтэй барууны садистууд дэлхий даяар элдэв нэртэй сан нэртэй террорист сүлжээ байгууллага ажиллуулж өнгөт хувьсгал,жагсаал зохион байгуулж тогтворгүй байдал үүсгэдэг арга барилтай.Соросын сан,Дэлхийн зөн,Конрад Аденаурын сан гэхчлэн элдэв олон нэртэй сангууд ийм ажил хийдэг. Манай улс энэ эрсдэлийг тооцож "Сангийн тухай" хууль гаргах гэхэд АНУ н элчин саад клечески Занданшатар даргын өрөөнд дайрч орон ,Энэ хуулийг хэрхэвч гаргаж болохгүй гэж өвчигнөсөн. Манайхан авсан зээлийн барьцаандаа ороод яаж ч чадаагүй бууж өгсөн. Энэ саадтай зэрэгцэн Хэвлэлийн хүрээлэн дээр АН н шулам оюунгэрэл хэвлэлийн хурал хийж, энэ хууль гарвал хүний эрх зөрчинө гэж өвчигнөсөн. Гадаад,дотоод хоёр террорист ингэж өөрсдийгөө илчилсэн юм. Ан бол энэ мэт террорист сангаас санхүүжиж 7 сарын 1 гэхчлэн самуун өдөөдөг. Энд зөвхөн гадаад эх үүсвэрийг нь бичлээ. Дотоод гэвэл баярцогт тэргүүтэй луухааны намтай тэнцэх хөрөнгөтэй нам байхгүй. МАН дотоодын л нам. Ан бол дэлхийн терроризмын нам.
Aрдын намд л толгой хулгайч луйварчид бгаа даа
Gadnii sanhuutei nam auyl shuu an bol mongol indesteniig ugui hiij orosoos salgaj hyadad taslah amerikaas zaabartai
Мөнгө байхгүй бол Нам байхгүй нь үнэн билээ.