АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын Ерөнхийлөгчийг сонгох сунгаа болж, Батбаярын Жаргалан 50.8 хувийн саналаар ялалт байгууллаа. Тус холбооны Ерөнхийлөгчөөр сүүлийн долоон жил УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажилласан бол дараагийн циклийг ийнхүү Б.Жаргалан эхлүүлж байна. УИХ-ын сонгуулийн өмнө болсон гэдэг утгаараа энэ удаагийн өрсөлдөөн ч ширүүхэн болов. АН дотроо бүлэг, фракц олонтой. Ашиг сонирхол нь холилдсон, буцалсан нам. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид зургаан эмэгтэй өрсөлдөж, арын фронтынхны санаархал дэмжлэг ямар байгаа нь харагдав.
Нөгөө талаар Б.Жаргаланг сонгосон нь АН-ын олон бүлэг, фракц, ашиг сонирхлын дундын хувилбар байж болох юм. Тэрбээр олноо “Фортуна” хэмээгддэг Н.Батбаярын том охин. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, АН-ын нөлөө бүхий улстөрчийн охин гэдгээрээ анх улс төрд орсон ч Б.Жаргаланг нам дотроо аль хэдийнэ өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан гэдэг юм билээ.
Б.Жаргалан нь “Америкийн топ 10″ сургуулийн аль нэгэнд нь орохгүй бол явцгүй шүү” гэсэн аавынхаа хатуу сануулга дээр дөрөөлж Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Ирээд аавынхаа шадар туслахаар ажиллахын зэрэгцээ МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.
Нью-Йоркт байхдаа “Айвенхоу Майнз”-ын Фрийдландын “но”-г илчилж, нутаг руугаа “чимээ” өгч байсан гэдэг. Мөн Гэнэтийн ашгийн татварын хуульд хувь нэмрээ оруулаад авсан нь түүний нэрнээс салшгүй баримт. Урлагаар дамжуулж нийгэмд нөлөөлөхийг чухалчилдаг тул “Занада” арт галерейг үүсгэн байгуулжээ. Тэрбээр улс төрд ороогүй байхдаа тус галерейн захирлаар ажиллаж байсан юм.
Б.Жаргалан эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдоод “Нам дотроо дотоод ардчиллын хүрээнд бүх шатанд эмэгтэйчүүдээ бодлогоор дэмжиж ажиллана. Аль болох олон эмэгтэй нэр дэвшигчийг оруулж ирж, намынхаа удирдах албан тушаалд эмэгтэйчүүдээ томилно. АН ингэж чадвал ирэх жилийн сонгуульд ялалт байгуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө нийгмийн хамгаалал зэрэг эмэгтэйчүүдийн маш сайн ойлгодог чимхлүүр асуудлууд дээр өөр өнгө төрх үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Аав нь бөөлцөн гэжийншт… орон гаран мэдрэл фортуна гээд луйварчин зайран байдаг гэнэ
аН -д 2 батбаяр гэж шаар байсан.. фортуна & молекул гээд.. тэр мөн үү ?.. залилангийн бас дүнхүү орон гаран нөхөр мөн байх аа.. сайд хийгээл бсан.. Зи-д загнуулаад явдаг бсан .. хүн хог шаар
Аав нь Архангайн тойрогт үзнэ гэх байх да ! 24 онд аав охин хоёр парламёнтид зэрэгцэж суучхаад хүн загнаад эхлэх байх да !
Зөв Охин.Ялангуяа Зэсийн 68 хувийн татварыг зөв цагт дэвшүүлсэн.Гагцхүү хэрэгжиж шийдвэрлэх явцад МАН буюу ЦНямдоржийн Алтны -68 хувийн татвар санлаар барьцаалагдаж УИХ "Сайн-Муу" хослосон шийдвэр гарч бсн.Энэ шийдврийн дараа мөн ч Алт нь хууль бусаар гадагшлаж Улс оронд их хохирол учруулсан талаар Анод-Даваа дүгнэж ярьж бдг.Жаргаланд Улс орноо хөгжүүлэхэд Цэгцтэй -Оновчтой бодлого боловсруулах үйлсд нь Амжилт хүсье!!!
Бакалаврын боловсрол хэтэрхий жолдоно.
Ааваасаа удамшидаг бол энэ авгай сумтай л байх даа яана даа энэ АН
galzyy boogiin oxin
Амжилт
Мөнгөтэй бол хэн ч топ сургуульд сурнө Толгой нь олгоо л доо хөөрхий