sonin.mn
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Тэргүүн Дэд Дарга С.Баярцогт: "Нийтийн тээврийн парк шинэчлэл буюу ногоон автобуснуудтай холбоотойгоор АН-ын дараах шийдвэрийг гаргаж байна. Үүнд:  Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Ганнибалаар ахлуулсан уг асуудлыг бүхэлд нь дүгнэх ажлын хэсгийг байгуулсан. Хоёрт,
 
 
Монгол Улсын Ерөнхий Сайдад Түгжрэлийн асуудал хариуцсан сайдыг чөлөөлөх, Нийслэлийн Засаг Даргыг чөлөөлөх, мөн нууцад хамруулах зөвлөмжийг гаргасан тул Тагнуулын Ерөнхий Газрын даргын үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхийг хянаад хууль зөрчсөн байвал огцруулах саналыг тус тус хүргүүлж байгаа.
 
 
Гуравдугаарт, УИХ дээр Тусгай хяналтын дэд хороог байгуулахыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ даалгасан. Мөн хамгийн анх Монголд ногоон автобусны асуудлыг 2023 оны есдүгээр сарын 16-нд хөндөж тавиад, 18-нд АТГ-т хүргүүлсэн АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Ж.Энхбат өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож байна.
Энхбатын зүгээс энэ асуудлыг хөндөж тавьсны дараа их хэмжээний дарамт сошиал хаягуудаар болон мессежээр нь ирж байгаа. Тиймээс  хувь хүнийх нь хувьд төрийн хамгаалалтад авах асуудлыг тавьж өгөөч." гэв.
 
 
М.Чой