sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг нар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Д.Тогтохсүрэн: "Иргэд бидэнд хариуцлагын шаардлага тавьж байгаа. Ерөнхий Сайд ч хатуу байр суурьтай байсан. Иймээс ч хотын даргатай уулзаж, ярилцсаны үндсэн дээр сая Д.Сумьяабазар огцрох өргөдлөө өгөхөөр болсноо УИХ дахь МАН-ын бүлэг дээр мэдэгдлээ. Нийтийн тээврийн парк шинэчлэл дээр үүссэн асуудалтай холбоотойгоор ийм шийдвэр гаргаж байгаа. Ерөнхий Сайд ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцож чадаж байна гэж би бодож байна. Бүлэг дээр ногоон автобусыг авахгүй гэж ярьсан. Иймээс гэрээгээ цуцалж, өөр автобус авна." гэв.

 

С.Сарнай