Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буй талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр:
-Би Нийслэлийн Засаг даргын ажлаа авснаасаа хойш Эрх зүй, Эдийн Засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрийг бий болгохыг зорьж, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрж, өссөн Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө ажиллахыг хичээлээ. Ажлаа 2020 оны аравдугаар сарын 23-нд хүлээж аваад, Улаанбаатар хотод сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үүссэн, тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьж ажиллахаа илэрхийлж байсан. Энэ хүрээнд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог УИХ-д анх удаа байгуулж, эрх зүйн хүрээнд шинэчлэлүүдийг хийхэд анхаарч ажиллалаа. Коронавирусийн хүнд хэцүү үе байсан хэдий ч Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж чадсан. Ингэснээр нийслэл хот анх удаа бонд гаргах эрхтэй болж, энэ нь ажил хэрэг болоод явж байна. Мөн анх удаа Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгууллаа. Тооцоо, судалгаатай байж хотын тулгамдсан асуудлыг урт болон дунд хугацаанд шийднэ. Энэ байгууллага дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж байна.

Ажлаа авснаас хойш коронавирус, жагсаал цуглаан, үерийн нөхцөл байдал гээд олон амаргүй үетэй нүүр тулсан. Эдгээрийг УИХ, Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагуудтай, иргэдтэйгээ ойлголцож, хамтран ажиллаж даван тууллаа. Хот бол нэг нам, хэсэг бүлэг хүмүүс, нэг хүний удирдлагаар явдаг зүйл биш. Хотын тулгамдаж байгаа асуудлыг УИХ-ын түвшинд, хууль, эрх зүй түвшинд шийдэж, Улаанбаатар хотын багц хуулийг батлуулах нь хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх суурь нь болно. Эрх зүй, эдийн засгийн чадамжгүйгээр бидний хүсээд байгаа хотыг бий болгох боломжгүй. Дараагийн Хотын дарга энэ чөдөр, тушаанд битгий автаасай. УИХ, Засгийн газрын түвшин дэх бидний ойлголцлыг үргэлжлүүлж яваасай. Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүй байх түүхэн шийдвэр гаргасныг үргэлжлүүлж, хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгтэй. Цаашид Улаанбаатар хотын эрх зүйн чадамжийг сайжруулж, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулах хэрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд хотын эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, зөвшөөрөлгүй гарааш, хашаа хайсыг чөлөөлж, ногоон байгууламжаа нэмж, явган замаа өргөжүүлэн, стандарттай болголоо.
Автобусны худалдан авалттай холбоотойгоор иргэдийгээ бухимдуулсандаа уучлал хүсэж байна. Автобуснуудыг Сүхбаатарын талбайд ил тавьж, иргэддээ танилцуулж, шаардлага хангахгүй бол буцаах болно гэдэг байр суурьтай байснаа хэлье. Хууль хяналтын байгууллага шалгаж, хууль, дүрмийн хүрээнд шийдэх ёстой. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах учиртай. Зам засварын ажлуудыг дуусгах шаардлагатай. Мөн хотын хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтыг түргэсгэх бондын ажил, Сэлбэ гол дагуух зөвшөөрөлгүй барилга, байгууламжийг буулгах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан далангуудыг яаралтай байгуулах хэрэгтэй байна. Хотын ажил цаашид зогсолтгүй үргэлжлэх учиртай. Иймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж, хотын ажлыг эрчимтэй явуулах үүднээс ажлаа өгч, дараагийн Хотын даргыг томилохыг хүслээ.

Намайг дэмжиж, үргэлж хурцалж, шударга шүүмжилж ирсэн хүн бүрд талархал илэрхийлье. Хот гэдэг бол нэг хүний ажил биш. Надтай мөр зэрэгцэн ажилласан нийт төрийн албан хаагчдадаа, хотын иргэддээ талархаж байна. Өөрийн хүсэлтээр, ёс зүйн хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцорч байгаа тул уг шийдвэрийг минь бүү улс төржүүлээрэй. Албан тушаалаас чөлөөлөгдөх шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй. Төрийн ажил, хотын ажил цаашид үргэлжлэх ёстой. Тиймээс ёс зүйгээ баримтлаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна хэмээлээ.
Сэтгэгдэл0
Hamgiin sain darga baisan shuu, olon ajil hiisen, bas judagtai. Taniig taaldaggui hun olon baih, gehdee bas uildel chin taalagddag zondoo irgen baidag shuu. Amjilt husie
Ийм утга холбоосгүй, логикгүй, үнэмшилгүй, эмх цэгцгүй ярихаар чинь чиний ажил яаж бүтдэгийм бэ ?! Ер нь ажлаа өгчихөөр чинь шууд баривчлх байлгүй дээ !
Эрүүл ухаантай хүний ой тоонд багтхын аргагүй хулгай хийсэн хүнд хариуцлага тооцож УБ-ын салхинд хийсгэсэн хөрөнгийг төлүүлэх ёстой биз дээ?
Манан мафийн алуурчид хулгайчид луйварчдийн захиалгаар бий болгосон сайдын орон тоон дээр орогнож 24 оны сонгуулиас өмнө амжуулж бүх хулгай луйвар дээрмээ өдөр шөнөгүй хийж байгаа сүхббтар хүүрийг зайлуул
Ажлаа өгөх нь ч яахав хувь хүний эрхийн асуудал. Гол нь хуулийн хариуцлага хүлээх ёстой. Автобус авах ажиллагааг анхнаас нь яагаад тендергүй зохион байгуулав? Ийм том мөнгөн дүнтэй худалдан авалтыг тендергүй зохион байгуулах нь хэд хэдэн хуулийг зөрчинө. Мөн яагаад төрийн нууцад хамруулахыг хориглоогүй вэ? Энэ бол луйварчидтай хуйвалдсан гэж үзэхээс өөр аргагүй гэмт хэрэг мөн.
Мөргөөд л эрүүгийн xуулиас мултрана гэж санажээ. Гол нь гэм буруугаа xуваалцаж энэ xоxирлын төлөө ял эдлэx ёстой !!!
Zov setgeltei zov jishig togtooj bna da. Japan shig soyol togtooj baigaad bayarlalaa. Mongol ulsad maani Ardchilal sain zasag togtoj l bna
Chadahgyi baij gyriigeed baisan ynend gyitsegdeed ajilaa ogloo ali deer l ogoh baisan yum ooroo saijirsan ch uls hohirloo Bi chadnachuud heree medeh heregtei
Тоолж мэдэхгүй их мөнгөтэй болсон хүн ажлаа өгөөд мөнгөө үрэх ажилдаа оролгүй яахав, үрж барахгүй юм чинь аммьдрал богинохон учраас тэр ажилдаа явах нь зөв Тэгээд ч огцорсон учраас хариуцлагаас мултарна
Далдаас дандаа муу хэлнэ Хийсэн ажил байгаа шүү Алсын хараагүй хийсэн Элбэгдоржийн төр засаг барьж байх үеийн ажлуудыг яагаад ч хэн ч байсан засаж дийлэхгүй АН буруутай АН д тийм алсын хараагүй ойрын хараатай хүмүүс байсан шүү Шүүмжлэгч Оюунгэрэл гараад ч чадахгүй
АН л хотыг хог шиг болгоо биз дээ Тэр их үерийг Сумьяабазар яах ч аргагүй Эбэ Үүл гэх мэт нөхдүүд Үх ээ гээд үерийн далан дээр овоолчихсон юм чинь
ЦИРКээ өгчихөөд зайлаарай.. жуухан гайгүй салая гэж бодож бол !!!!.. бөх хүнийг дээш нь гаргаж болдоггүй юм аа гэж дээр үеийн үг үнэн шүү ..!!!!!
Дүнхүү бөхчүүдийг бүү өөгшүүл !!!
ЦИРКЭЭ ӨГЧИХӨӨД ЯВАА..
Сумьяабазар харин ч хаа очиж Миеэ, Улаан хацарт, Мөнхбаяр, Су.Батболд мэтийн улайрсан авлигачдыг бодвол ажил хийх гэж үнэхээр мэрийсэн шүү!! Мэдлэг чадвар нь дутсан тал бий л байх, гэвч ямар ч байсан хулгай хийх гэж оролдоогүй байхаа??!!
Хуулийн хариуцлага шаардаж байна
ашгүй нэг бөх зайллаа.. одоо батэрдэнэ цэрэнпунцаг гэж 2 лалрыг зайлуулах хэрэгтэй.. эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг дэ
Улаанбаатар хотын хамгийн сайн орчин үеийн удирдагч байсан. Их нүүдлийн дараахи Улаанбаатарын дуусашгүй их асуудлыг бага ч гэсэн нимгэлэхийн төлөө зүтгэсэн. Баярлалаа. Улаанбаатар хотын экологи-хүн амын асуудал бол Монголын мөнхийн асуудал байсаар бна. Яагаад гэвэл энэ чинь эдийн засагтай шууд холбоотой шүү.
ИЙМ АМАРХАН ХААЛТАА ХААЖ ЯАХНАВ?
Hotiig abch yabna gedeg hen hynii hiideg amarhan ajil bys?...Symayabazar darga sain ajillasan gej boddog,ta nar ikhe syymjilsen deer doorgyi ad yzsen daraagiin sain dargaan gargaad ir!!!!ter darga chini Symayabazar dargaas sain esehiig chini ard niit bygdeeree harah l bolno....Neg hyn ajil erhleed hotiinhoo telee temzen boloh talaasaa ni ajillahad sain muu echneen zyil zeregzen orsdog odoogiin ene zambaraagyi YLAANBAATAR hot ch dee....Hen gyain ch garsan bahi baidagaaraa heryyl dagyylan baih biz dee!!!!ylas tor gedeg bol iim muuhai aransin yum!!!Symyabazaraas iluu saihan dargaa haryylaad egeerei dee!!!!