Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын удирдлагууд Испанийн Хаант Улсад ажиллаа. Энэ үеэр Испанийн эрх баригч “Хөдөлмөрчдийн нам”-ын Олон Улсын бодлого, Хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга Хана Жаллоул, “Хөдөлмөрчдийн Нам”-ын Дэд Ерөнхий Нарийн Бичгийн дарга Хуан Франциско Серрано нартай уулзалт хийв.
.jpg)
Шинэ 7 хоног Монгол Ардын Намын хувьд Гадаад харилцаагаа тэлсэн, үйл ажиллагаагаа олон улсын тавцанд таниулсан үйл явдлаар үргэлжилж байна. Өчигдөр Монгол Ардын Нам Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Хөдөлмөрийн нам”-тай санамж бичиг байгуулсан. Тэгвэл 10 дугаар сарын 02-ны өдөр Испанийн Хаант Улсын “Хөдөлмөрчдийн нам”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Испанийн “Хөдөлмөрчдийн Нам”-ын Олон Улсын бодлого, Хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга Хана Жаллоул нар гарын үсэг зурлаа.
.jpg)
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар талууд “Социал демократ” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх тал дээр өргөн хүрээтэй хамтарч ажиллахаас гадна боловсон хүчнийг улам чадавхжуулах чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцох, Хоёр намын судалгааны байгууллагын судлаач, эрдэмтэд, зөвлөхүүдийн хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих, намууд хоорондоо туршлага судлах, намуудын хөгжил төлөвшлийн зарим асуудлаар санал солилцож, хамтран ажиллах юм. Түүнчлэн эрх баригч улс төрийн хүчнүүдийн хувьд уулзалтын үеэр хоёр улсын хоорондын парламентын бүлэг байгуулах, хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж тохиролцлоо.
.jpg)
Монгол Ардын Нам “Социал демократ” үзэл баримтлалтай 102 жилийн түүхтэй, Ази тивийн хамгийн анхны улс төрийн хүчин. Испанийн эрх баригч “Хөдөлмөрчдийн Нам” нь тус улсын нийгэм, эдийн засгийн хүрээнд олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, бодлогын түүчээ, улс төрийн намын манлайллыг үзүүлсээр ирсэн “Социал демократ” үзэл баримтлал бүхий 144 жилийн түүхтэй улс төрийн хүчин юм.
.jpg)
Жендерийн тэгш эрхийг хангасан, Хүний эрхийг хамгаалсан, Чинээлэг дундаж давхаргыг бий болгосон, Аз жаргалын индекс өндөр улс орон болж хөгжих нь “Социал демократ” үзэл баримтлалын гол зарчим. Хүн төвтэй улс төрийн хүчинд хүн төрөлхтөн сонголтоо өгөх болсон нь хөгжингүй орнуудад явагдаж байгаа шат шатны сонгуулиудаас ажиглагдаж байгаа. 2023 оны 07-р сарын 23-нд Испанийн Хаант Улсын 15 дахь удаагийн парламентын сонгууль болж тус улсын Төлөөлөгчдийн танхимын 350 гишүүн, Сенатын танхимын 265 гишүүнийг шинээр сонгосон. Уг сонгуульд сонгуулийн насны 37,4 сая иргэдийн 24,9 сая сонгогч саналаа өгсөн бөгөөд тус сонгуулиар Испанийн “Хөдөлмөрчдийн нам” парламентад 120 суудал авч тэргүүлсэн юм.
Сэтгэгдэл0
ene namchin zasag ajil higed bnu nam ajil higed bnu, dureme huuli dgaachee zasg ajil hiih bl nm ajil ogoo ene komnist orond l 2 iin hiideg uugni
Солиорлын дасгалаа дуусга.
Ямар үлийгээ хийж Испанид явж байдаг юм. Испанитай ямар холбоо тогтоох юм.Испаниар яах юм.
Бухтай бүжиг сурахын гэсэн хөө
Өрөндөө баригдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн монгол навсгар гуйлгачин тэрийг ч харж баясан пялдаганан сэгсийж энийг харж ярвайн тунирхаж гоморхож муучилна Бас болоогүй ээ бид ардчилалыг хөгжүүлж гайхамшигтай хөгжиж байна гэж улин хуцаж хорвоо дэлхийгээх тэнүүчлэн монголын нэрээр гуйлгачилсан мөнгөө хувьдаа халааслана, ардчилсан нам нэртэй Алуурчдаар дүүрсэн нам дэлхий тойрч монголын ардчилалын гайхамшиг гэх мэт лекц уншиж , өмхий амаараа явсан газар бүртээ монголын алуурчидтай бид тэмцээд дийлэхгүй байна гэж уйлагнан чарлаж мөнгө салгана