Европоос үүсэлтэй, Америкт бүрэлдэж төлөвшсөн нэгэн бурангуй сэтгэлзүй, сэтгэлгээ, ухамсар буй. Энэ нь конкистадоруудын сэтгэлзүй, ухамсар юм. XV, XVI зууны үед Европоос далайд гарч аялал хийсэн цэргийн хөлөг онгоцууд хүрэлцэн очсон, өөрсдийнхөө хувьд шинээр нээсэн арал, хойг, бүр бүхэл тивийг өөр өөрсдийн хаадын эзэмшил газар болгон ойлгож, зарлаж байлаа. Уг газрууд нь уугуул оршин суугчидтай, өвөрмөц шашинтай, суурин газрууд, тахилын сүмтэй байгааг тэд ер хэрэгсээгүй юм. Европын булаан эзлэгчдийг конкистадорууд хэмээн нэрлэж байв. Хаана ч явж очсон гэсэн тэд өөрсдийгөө эзэд гэж тооцож, үл захирагдагчдыг алж, хядаж, хөөн зайлуулж байлаа. Ийм үзэл, үйлдэлд Америк тив бүхлээрээ автжээ.
Конкистадорууд булаан эзэлж, дээрэмдэж, мөлжиж, хүмүүсийг боол болгон зарцалж, боолуудыг эд бараа мэтээр худалдаж, худалдан авч байлаа. Хүний хувь заяа, бусдын амь, насыг үл хэрэгсэх “урлагт” тэд ийнхүү суралцжээ.
Газар нутгийг булаан өмчилж, алт мөнгийг дээрэмдэн авч, боолын хөдөлмөрөөр баяжиж, хөрөнгөжөөд үйлдвэр, уурхай ажиллуулж, хот суурин барьж, төмөр зам тавьж, хөгжиж, баяжицгаажээ. Орчин үе дэх тэдний удам угсаа, үр сад нь америкчуудаар манлайлуулсан түрэмгийлэгчид юм. Тэд яг л урьд өмнийх шигээ зөвхөн өөрсдийнхөө ашиг, сонирхлыг л дээдэлдэг, бусад хүн ардыг доорд үздэг, болбол л элдэв аргаар эрхшээлдээ оруулж, дарлаж, мөлжиж байхыг эрмэлздэг бурангуй үйлстэнгүүд болчихоод байна. Тэдний энэ байдлыг Ази, Европ, Африк таньж мэдээд эсэргүүцэх, тэмцэх болжээ. Тэд урд өмнө нь Хойд, Урд Америк тивийг булаан эзэлж авсан шигээ одоо (бүр XXI зуунд шүү) 180 градус эргэж Европ, Азийн улсуудын газар нутаг, хүн ардыг эзлэх, мөлжих, зарим ард түмнийг устгаж үгүй хийхийг эрмэлзэх болоод байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Европын зарим орны болчимгүй, боловсролгүй улстөрчид, милитарист, нацист, фашист үзэл санаа, дэлхийн II дайны үлдээсэн хонзогнол зэргийг зориуд дэврээж, ашиглах боллоо.
АНУ бол анх үүсэхээсээ л бусдын нутгийг булааж, уугуул иргэдийг нь алж хядаж, цус нулимсан дээр байгуулагдсан болохоор итгэх, хүндэтгэхэд хэцүүхэн л улс орон шүү дээ. Тэд ийм зан төрхөө ер орхиогүй, гээгээгүй байж ч болох талтай. Учир нь иймэрхүү үйлдлээ тэд ямагт шахуу л үргэлжлүүлсээр ирсэн билээ. Солонгос, Вьетнам, Ирак, Ливи, Сири, Афганистан, Югослав гэх мэтийн олон оронд тэд хэн болохоо нотолчихлоо шүү дээ. Өнөөдөр гэхэд л тэд “дайны гал дээр тос нэмдэг” гол улс орон хэвээрээ л байна.
Ази, Европод жанжлалаа тогтооход нь АНУ-д саад болдог гол хоёр орон бол ОХУ, Хятад юм. Энэ хоёр орныг гол дайснаа гэж зарлахаас ч тэд санаа зовсонгүй.
Конкистадор үзэл сурталтанд холбоотон, найрсаг харилцаатай улс орон гэж байдаггүй. Аль, ямар ч улс орон эсвэл тэдэнд захираглаж вассал болох, эсрэг тохиолдолд дайсан гэж үзэгддэг.
ОХУ, Хятад хоёрыг гол дайснаа гэж үздэг учраас АНУ энэ хоёр орныг тойруулан зуу гаруй цэргийн баазаа байгуулжээ. Тэгээд зөвхөн зогссон бус зарим цэргийн бааздаа цөмийн зэвсгийн склад, түүнийг тээвэрлэх нисэх онгоцууд байрлуулаад байна. Жишээ нь Англи, Бельги, Нидерланд, Итали, Герман, Франц, Израиль, Пакистан мэтийн орныг оролцуулж тооцвол ОХУ баруун талаараа цөмийн зэвсгийн бүслэлтэнд оршиж байна. Энэ бүхэн нь ОХУ-ын удирдлагын сэтгэлийг түгшээхгүй байх боломжгүй юм.
XX, XXI зуунд АНУ зэр зэвсэг худалдаж, дайн мөргөлдөөнийг хөөрөгдөж, бусад улс орон руу халдан довтолж, нөлөө оролцоогоо өргөтгөж, алтны нөөцөө зузаалж, долларынхаа нэр хүндийг хөөрөгдөн өсгөж, зүй бусаар баяжсаар байна. Алтан зоосны зэрэг зиндаанд хүрч, дэлхий даяарт хаа сайгүй эргэлдэж буй ногоон цаас нь яг үнэндээ бол хатуу баталгаагүй юм.
Доллар нь хатуу баталгаагүй, эзэд нь булаан эзлэх, түрэмгийлэх сэтгэлзүйтэй, дээр нь нэмээд дэлхийд ганцаараа жанжлах эрүүл бус хийрхэлтэй, төр засаг нь итгэл хүлээх чадваргүй, хуурах луйвардахыг л эрхэмлэдэг арга, барилтай энэ улсын нэр хүнд унасаар, доошилсоор байна, алс холдоо иргэний дайнд автаж, тарж бутарч ч магадгүй болчихлоо. АНУ цаг нь ирвэл 50 ч хуваагдах шалтгаан, нөхцөлтэй.
Улс орнуудын эрдэмтдийг худалдаж авах, хөлсөлж элсүүлэх, тэргүүний техник, технологийг нь АНУ руу урвуулан зөөх, Ази, Европын зах зээлд эзэн суух, “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, ардчилал” гэж аман дээрээ лоозогноод ар хударгаар нь үнэ цэнтэй бүхнийг нь цөлмөн халааслах, төр засгийн нь удирдлаганд төлөөний этгээдүүдээ, “улстөрийн янхнуудыг” элдвээр түлхээслэн гаргах, өнгөт хувьсгал мэтийн жүжиг тавьж хууль ёсны төр засгийг түлхэн унагаах зэргээр зүсэн зүйлийн бусармаг арга, луйврыг тэд хэрэглэж байна.
Хомосапиенсаас салбарлан үүсээд, өсөж олшрохын хэрээр хаашаа ч юм нүүдэллэн очиж суурьшин аж төрсөөр өдий хүрсэн, дайн самуунд төдийлөн их өртөөгүй, өөрсдөө ч дайн түрэмгийлэл үйлдэж байгаагүй ард түмэн, хүн зон гэж байна. Тийм ард түмэнд зэрлэг, түрэмгий ааш авир, бусдыг үзэн ядах, бусдад дайсагнах сэтгэлзүй, ухамсар байдаггүй. Харин бусдын газар нутгийг булааж эзэгнэсэн, хүн ардыг нь алж хядсан, өөрсдөөсөө бусдыг үзэн ядах, үл тэвчих, мөлжих, боолчлох сэтгэлзүй, ухамсартай болчихсон хүмүүс, ард түмэн бол бусдыг өрөвдөх сэтгэлгүй, яг л эрт цагийн боолын эзэд шиг байдаг.
Европоос Америк тивд нүүдэллэн очиж, уугуул иргэдийг нь алж хядаж, газар нутгийг булаан авсан, боолын эзэд байсан, негрүүд, улаан арьстангуудыг үзэн яддаг сэтгэлзүйтэй болчихсон цагаан арьстангуудын хувьд бусад ард түмнийг өрөвдөх сэтгэл тун ч бага болчихсон нэг нийтлэг шинж буй. Конкистадоруудын (булаан эзлэгчдийн) харгис, хэрцгий, хүмүүнлэг бус сэтгэл, үйлдэл өнөөгийн америкчуудад удамшин үлдсэн байж ч болох юм. Тэд өөрсдийгөө эрхэм дээд төрөлтөн, харин бусад хүмүүс, ард түмэн бол джунглийн зэрлэгүүд гэх шахуу үзэл, сэтгэлтэй байх болжээ. Энэ шинж нь олон удаа, олон газар нутагт илэрч нотлогдлоо. Орос, Украины дайны явцад ч энэ муухай шинж нь тодорхой харагдаж, мэдрэгдэж байна. Гэхдээ ийм бурангуй сэтгэлзүй, ухамсар эрх барьж буй намуудын нь удирдлаганд, нийгмийн элит хэсэгт нь, олигархиудад, цэрэг армийн удирдлаганд нь байгаа болно. Жирийн иргэд, ард түмэн нь хэвлэл- мэдээллийн худал, хуурмагт автаж, төөрөлдөж байгаа болохоос биш, тэдэнд тийм төрөлх, удамшсан зан авир үгүй юм.
Хэдэн зуун цэргийн баазыг дэлхийгээр нэг тараан байршуулаад “хамгаална, өмгөөлнө” гэх нэрийн дор эзэлж авдаг, эзэн ноён суудаг болчихжээ. Тэдний энэ савраас хүн төрөлхтөн салах гэж их л зовох байх даа... Хүний хорвоод иймэрхүү зовлон, гамшиг алга болох цаг ирэх болов уу? Ирээдүй мөн ч баргар болсоор байна даа!
XXI зууны хүн ард, улс орон, тэр тусмаа бүр хөгжилтэй гэгдэгч, тэргүүний гэгдэгч, баян тарган гэгдэгч хүчирхэг орнууд дэлхийн III дайныг өдөөхөөс ч сийхгүй ааш авир гаргаж байх юм. Хэрэв III дайн дэгдвэл II дайны нэгэн адил төгсгөлдөө цөмийн зэвсэг, атомын бөмбөг хэрэглэх нь гарцаагүй. Цөмийн зэвсэгт хүрэхгүйгээр нэг нь ялж, нөгөө нь ялагдана гэдэг худлаа. “Үхэхдээ үхэр буугаа тавина” гээч болох нь гарцаагүй шүү дээ. Үхэх, үлдэхээ үзэх, үл эвлэрэх, нэг нь нөгөөгөө устгаж байж л дуусах хувилбараар дайн шатлан өргөжих болно.
Цэргийн баазуудаа устгаад, цөмийн зэвсгээ устгаад, цэрэг армиа татан буулгаад энх тайвнаар зэрэгцэн орших ухаан, соёл, тэвчээр, хүмүүжил, ёс суртахуун хүн төрөлхтөнд байхгүй, буй болох ч үгүй бололтой.
Дайн, тулаан, цус, нулимс, эвдрэл сүйрэл, өнчрөл, хагацлаас хүн төрөлхтөн ухаарал, сургамж авах байсан бол аль хэдийнээ л аваад бүх зэвсгийг бүрэн хураачих байлаа. Тэгсэнгүй, тэгэх ч үгүй нь илт байна.
АНУ бол галт зэвсгээр дээр дооргүй, бүх штатуудаараа, айл өрхүүдээрээ бүрэн хангагдсан улс орон. Иргэдэд нь хувьд байгаа галт зэвсэг нь нийт өрхийнхөө тооноос ч хамаагүй илүү олон. Иргэний дайн дэгдлээ гэхэд өрх бүрээс нь 1-2 галт зэвсэгтэй хүн гараад л ирнэ.
Европын бүх улс орны хүн ам нэн их идэвхтэйгээр өдөр шөнөгүй эсэргүүцэн тэмцэх аваас л энэ дайн аль нэгэн байдлаар зогсож магадгүй байх. Украин ялагдаж, Украин гэдэг улс алга болж байж л дайн дуусах болов уу. Өөрөөр дуусах хувилбар одоогоор алга байна. Оросод ухрах боломж байхгүй, бас ялагдах боломж ч байхгүй. Эрт дээрээс уламжлагдсан газар нутгаа, эх хэл, соёл, түүх нэгтэй орос хүмүүсээ хаях, золиослох сэтгэл оросуудад буй болохгүй.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
За одор болио,,,,чулуунжав гуай,,,социализмын үеийн намын үнэн сониний шинэ дугаар шиг л өдөр бүр америкын имперализм,натогын аюул занал гэсэн юм бичээд байх юмдаа,,,,украинчууд нь “””бид оросыг дагахгүйээ”””гээд сонголтоо хийчихээд,,,газар нутагаа эргүүлэн авнаа хэмээн оросуудтай дайтаад байгаа нь бодит үнэн шүүдээ,,,
Наад хөгшин чинь чин үнэнийг бичсэн байна. Хөгшин хүнээс дор ухаантай ичээч.
ОРОСУУД сибирь, алс дорнод, ар өвөр кавказ, дундад болон төв азийн олон улс үндэстэнийг алж хядаж байж л ийм том газар нутаг, колонитой болсныг нуугаад яахавдээ,,,яахаараа оросыг тойрсон улсууд оросоос зугтаад америк натод элсэх гээд элсээд байнаа,,,кремлийн заавраар хөрш улсуудад нь аллага хядлага явагддаг учир оросоос зайгаа аваад байгаамшдээ,,,,
Америк тивд анх очсон Англичуудыг нутгийн уугуул иргэд хоол хүнс өгч өлсгөлөнгөөс аварч байсан, өлсөлөнгөөс аврагдсан Англичууд дараа нь нутгийн иргэдийг хайр найргүй алж хядан дуусгасан байдаг. Европ тивийг өлсгөлөнгөөс аварсан ТӨМС гэдэг хүнсний ногоо Америк тивээс гаралтай гэдгийг мэднэ биз дээ.
Украйн тэр 4 мужийн ард түмэн өөрсдөө оросын талд ороё гээд санал гаргаад тусламж хүссэн. Одоо оросын ерөнхийлөгч украйнаас орос руу очих олон мянган хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч украйны паспорттой ч хамаагүй орос руу очих зарлиг гаргасан байна. Хэрэв орос түрэмгийлэгч юм бол дайтаж байгаа улсын ард иргэд яагаад орос руу очихоор зүргээд байна. Чи ойлгохгүйбодит байдлыг олж харахгүй харалган нөхөр байна дөө.
Чулуунжав судлаач үнэн л бичжээ .Ёвропоос англиас очсон хүмүүс нутгийн иргэдийг устгаж өөрсдөө эзэн суужээ. Энд амёрик тивээс гадна Австрали , шинэ зёланд ч бас багтана
АМЕРИК ТИЙМ АЙМШИГТАЙ ЮМ БОЛ ЭНЭ ДЭЛХИЙН БАЯН ЯДУУ ХҮМҮҮС ЯАГААД ТИЙШЭЭ ОЧИХ ГЭЖ ҮЙ ОЛОНООРОО ЦАГААЧЛААД ВИЗ ГУЙГААД БАЙДАГ ЮМ БОЛ ОРОС ХОЙД СОЛОНГОС ВИЗГҮЙ БАЙХАД Л ТИЙШЭЭ ЗҮГЛЭХГҮЙ Л БАЙНА ДАГ АЙН МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ЮМ ШИГ ХАРИЦАЖ УХУУЛАХАА БОЛИЧИХВОЛ ЯАСИЙН ХӨГШИН ТӨГЦҮҮДЭЭ АЙН
Чулуунжав гуай үнэн зөв бичсэн байна. Бодит байдал ийм л бгаа
Оросууд ч гэсэн азийн улсуудыг эзлэн түрэмгийлж алж хядан одооч нутаг ороныг нь эзэрийлсээр л байгаашдээ ямарч ялгаагүй хамгийн сүүлд л гэхэд манайхаас туваг авчаа биздээ
66.181.161.12 оросуудын бөгсийг долоодог чам мэтийн халхууд худалч гэдэг нь эндээс харагдаж. Тэр 4 мужийн хувьд хэн ч наад Путины оросоос тусламж хүсээгүй байх шүү. Донецк, Луганск хоёр мужид аль 2014 оноос дайн эзэлсэн. Олоо болтоо бүрэн эзэлж чадаагүй байна. Нутгийн иргэд нь тусламж хүссэн бол аль 2014 онд Оростой нэгтгэхгүй яасан? Херсон, Запорьжео хоёр мужид түүхэнд Оростой нэгдэх талаар юм гарч байгаагүй. Чи ямар худалч үмхий халх вэ?
Хүн заримдаа өөрт таалагдсанаа л үнэн гэж боддог, тэнд нь ямар ч үнэн байхгүй байсан ч хамаагүй.
Яг үнэн бичсэн бн АНУ хогийн дээрэмчин улс гэдгийг ихэнх хүмүүс ойлогдгүй юмаа ардчилал гэдэг юм тэнд юу ч байдагүй юм
ЭНЭ ДЭЛХИЙН ХАР ШАР УЛААНГҮЙ АМЕРИКД ОЧИХ ГЭЖ ТЭНД БОЛУУЛ АМЬДРАХ ГЭЖ ҮЙ ОЛОНООРОО ЦАГААЧИЛААД ВИЗ ГУЙГААД БАЙДАГ ХАРИН ОРОС ХОЙД СОЛОНГОС ОЧИЖ АМЬДАХ ГЭЖ ҮЙ ОЛОНООРОО ЦАГААЧИЛАХГҮЙ ТООХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ АЙН МАЛУУД АА ККК
Usa 2008 ond afganaas oros ru daina shiljuulsen shuud orostoi hiihees zailj ukrianeiig hulsulsun ukriane avilgad idegdsen ucjir hyalbar baissn
Үнэн гэж үүнийг хэлнэ. Нас ямар хамаатай юм. Чулуунжав гуайн хэмжээнд залуу минь чи очиж чадахгүй. Америк ийм л байсан одоо бүр аюултай !!!!
184 , 63 мэт бмчмг үсэгт тайлагдаагүй хүн мэтс юмны мөн чанарыг ойлгоход хол байна даа - хол байна , хоол л горьдож суу ...
oroziin trolluud bayarlaad uheh nee, Putleree ochij doloocgoo
Одоо тэр колониосоо бүгд татгалзчихаад байхад 2 л колонийн эзэнт улс байна. Орос Хятад 2 гэж. Эргүү тэнэг порпиисор хоч өөртөө олж авсан зөнөг Чука өвгөний билгийн нүд аль хэдийн сохорчээ
Яагаад 33 жил төгрөгийн ханш долларын эсрэг суларч, 1990 онд монголын бүх аж үйлдвэрүүд дампуурч, оюутолгойн ордоос монгол улс ашиг хүртэхгүй байгааг чи тайлбарладаа.
Балай шахуу юм даа
Одоо хүртэл английн колони арлын улсууд байж л байна . Колони гэхээр дайн байлдаанаар эзлэсэн улсуудыг хэлэхээ больжээ .Цэрэг зэвсгээ байрлуулах , ЭЗ аар колоничлох бусад улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцох гээд олон арга байдаг юм байна шүү 66.181.161.223 ч тэнэг юм даа
ядаж профессор гээд зөв бичээд сурчих .Боловсрол эзэмшчихээд ухаант хүнийг доромжил муу талхны үнээр хөлслөгддөг боловсролгүй адгийн массууд
Оорсдоо Орос Хятадад хамаг газар нутаг олон тумэнээ алдчихаад алсын америкыг муулаад байдаг ямар зенег хун бэ
Яагаад 1990 онд монголын бүх аж үйлдвэрүүд дампуурч хаалгаа барьсан бэ? Яагаад 1990 оноос хойш 33 жил төгрөгийн ханш долларын эсрэг суларсаар байгаа юм бэ? Яагаад РиоТино компани АН МАН-ын утсан хүүхэлдэй нараараа дамжуулан монгол улс 2050 он хүртэл Оюутолгойгоос ашиг хүртэхгүй гэсэн мэдээ гаргуулаад байна вэ? 1990 оноос хойш Америк хэмээх их гүрний далд түрэмгийлэл явагдаж байгааг чам шиг харанхуй оркууд мэдэхгүй байна.
Орос Хятад гэлтгүй Дэлхий дахины улс орны амьдралыг мэдэж л байх хэрэгтэй дээ зөв л юм бичсэн бна
Чулуунжавын эх ороноос Хятад Оросууд мөн ч их газар нутаг авахдаа Монгол угсаатан олон хүнийг нь алж устагсан талаар , бас Жа ламтай хуйвалдаж Тува улс гэдэг шиг Дөрвөдын улс гэж тоглоомын улс байгуулж одоогийн баруун Монголоос газар нутаг тасалж авах гэж байсаныг бичиж чадах уу Чука
What happenned pussy Tina Dumb Sara Zolboo tv intelgence Princess Uy fuck funny
Zavaan hogshin sejigiin yumnuud bolhi maanagaa huleen zovshooeohgui
Zaluu bandiing hovsdood bogsoo booroo zaraad
Үнэн шүү
Ер нь ",,,, бусдыг джунглийн зэрлэгүүд гэх шахуу үздэг болсон"тухайд ер нь ялсан улсууд Оросууд ч тэгж л үздэг ш дээ
Энэ дайн Америк гэсэн ганц туйлт дэлхийгээс Орос, Хятад, Энэтхэг гэх мэт олон туйлт дэлхий рүү шилжиж байгаа дайн. Дэлхийн 2 дугаар дайны дараа бусад оронтой дайн хийсэн ганцхан орон бий. Тэр бол АНУ. Солонгос, Вьетнам, Сири, Ирак, Иран, Афганистан гээд хөвөрч өгнө дөө. Бүхэлдээ бол Эдийн засгийн түрэмгийлэл. Дэлхийн эдийн засгийн 25%-ийг үйлдвэрлэдэг гэх тэгсэн атлаа дэлхийд хамгийн өртэй орон гэх. Удахгүй дампуурах нь бас үнэн юм бна лээ. Хүний нийгэмд атомын бөмбөгийг дайнд ашигласан ганц орон АНУ.
Оросуудыгаа ч хаяхгүй л дээ. Ямар тэнэг нь ард түмнээ хаях вэ дээ! Гэхдээ хэт.их.давраавал биднийг эзлэн дарлахаасаа огтхон ч буцахгүй улс.гэдгийг оюун ухаандаа үүрд хадгалж санаж, сэрж яв.
Бидний өвөг дээдэс зөвхөн урд зүгийн улсаас болгоомжилж, хятад шаахайг монголын газар нутаг дээр хэзээ ч гишгүүлэхгүй байхыг үеийн үед сануулсаар ирсэн. Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй, монголын газар нутгийг бидний алдагдсан газар нутаг гэж үздэг орон бол зөвхөн хятад. Монгол хятадаас л болгоомжлох ёстой. Хятад бол монголын жинхэнэ дайсан. Чи зөвхөн орос руу дайрч байгаараа хятад америкийн эрх ашгийн талд үйлчилдэг урвагч юм шиг санагдаж байна.
Энэ зөнөг хөлсөө рублээр авч байн уу эсвэл бензинээр тооцож байн уу..? Оросын элчин хир юм өгч байна даа тэгээд..?
Түүхийг уншиж судлаж үнэнийг нь бичдэг хүмүүс сайхан юмаа. баярллаа.
Чулуунжав аа аз болоход чиний Путлер чинь тийм ч залуухан тугал биш юм даа..70 гарцан халзаадайд одоо сайндаа л 12- 15 жилийн нас байгаа биз.. Энэ хугацаанд 48 сая хүн амтай бүхэл бүтэн Укриан түмэн ууршаад алга болно гэж хэзээч байхгүй.. 6 хоног ч тэсэхгүй гэж тооцоолж байсан Укриан чинь одоо 600 хоног тэсчихсэн зэвсэг техникээ сайжруулж газар нутгаа чөлөөлөхөөр зэхэж байна..
Овоо тэнэг гаруу
Чулуунжав та ёстой жинхэнэ үнэнийг бичиж хэлжээ. Таньд баярллаа. Мөн та энэбичсэн зүйлээ монголын ард түмэн ялангуяа залуучуудад суртачилаж ойлгуулах ажил тун хэрэгтэй байна. Оросын буянаар соц-ын буянаар өдий хүрчихээд юу ч ойлгоогүй Батүүл/албаар буруу бичив/ Со мэтийн фашизмыг дэмжигчид монголд их байна тэд нар залуучуудыг уруу татанхэрцгий замруу түлхэж байна. Энэ талаар та дахин дахин бичиж байхыг танаас хичээнгүйлэн хүсэж байна . Амжилт хүсэе.
Коммунист лагёрийн үлдэгдэл баас хатавч өмхийгөө тавихгүй баяжаагүй болохоор ихэд хорсож дээ өвгөн хөөрхий
Энэ бол америкчуудын жинхэнэ үнэн түүх. Ийм бодлогоо дэлхийн хэмжээнд байнга явуулсаар ирсэн. Азаар монгол улс маань эзэн Чингис хааныхаа буянаар хоёр том гүрний дунд оршидог ньамерикт эзлэгдэхгүй үлдэх нэг боломж. Тийм биш байсан бол манайх шиг газрын баялагтай улс аль хэдийн америкийн боол болчихсон байх байсан юм. Америк гээд нэг их давж хашгираад байх шаардлагагүй монголчуудад нэг их ашиггүй зүгээр л дундыг бариад л байж байх ёстой америктай.
Өвгөн бичээчийн өгүүлэл гэгчээр "Зөнөсөн профессорын солиорол"-ыг цувуулан нийтэл ж ,нийтийн ухамсрыг хордуулахаа болиоч ээ !
Уншигч,Үнэн хоёр бол яах аргагүй хуучин ДоЯ-ны чекистийн сүнс сүүдрүүд мөн бна !Сүүлийн үед ийм бөөснүүд толгойгоо өндийл гөх санаатай байгаам доо !
Орос улс мандан бадраг.Оросын ялалтаар Украина,НАТО-гийн орнуудын ялагдал өндөрлөх байх аа.
Америкчууд ардчилалаас илүү агуу америкийг хүсэж байна. Трамп2024.
Тэнэг коммунист хол очиж хуц.
Чулуунжав гуай та Америк гэлгүй Орос, Хятад 2 т ч адилхан наад үгээ хэл. Бидэнд Алтайн хязгаар, Байгаийн чанд, Шинжааны хязгаар, Өвөр Монгол, Хянганы нуруу гээд алдаад араас нь цусаа уулцахаар өчнөөн газар бий. Бид бас тэднийг уриагүй, дуудуугүй, бэлэглээгүй.
Гөгшнийг дэвэргээд бхйшаа нөхдүүд доорхыг умшаад нэгийг бодно биз..
Маш үнэн. Хорвоод үнэн гэж байдаг бол энэ түүхэн үнэнийг бодитойгоор бичиж.хорвоогийн аз жаргал юунд байдаг вэ. Бүгд мэднэ. Амар амгаланд. Социализмын үед түүнийг чинь үзсэн. Гахай шиг сонголтгүй химийн хортой ч хамаагүй юм чихэж байсангүй болохоор хорт хавдар гэдэг юмыг мэдсэнгүй. Сургууль эмнэлэг төлбөргүй болохоор сэтгэл шаналах юм байсангүй.. Юм ховор болохоор шунал угаасаа төрсөнгүй.диваажинг тэр л үед үзжээ.90 оноос хойш мөнгө олох шуналд мордрцгоогоод стрессгүй хүн ч алга. Мөнгөгүй бол амьдрах ч боломж алга
Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Лавровын охин яагаад оросын иргэн биш америкын иргэн юм бэ гэдгийг тайлбардаад өгөөч,,,орос гахайнохой агаатай оркуудаа,,,,
Чамд америкийн виз дараагүй болохоор атаархаад байгаа юмуу? хахаха
Тэнэг гаруу
Оросын бооооооол
Unen unen. Hugshin zaluugui jhan yum unshij sudlah heregtei. Amerik uursduu uduun hatgaj ene dainiig ehluul den. Yur ni Mongol undesten bid l negdsen zorilgotoi neg uzel sanaatai bhgui bol hen ch bai bidniig gehgui ali boloh l ashig honjoo haij bid nartai haritsana. Neg negenruuge dairch davshlaad yahavdee. Enen deer bol setguulch ahtai ijil bodoltoi bna.
Энэ хорвоод унэн юм гэж байдаг бол естой унэнийг л бичсэн Байна, уунийг бичсэн Чулуунжав гэлтгуй олон мянган хумуус ийм дугнэлттэй Монголд байгаа гэдэгт эргэлзэх зуйл алга, Украйн ялагдахгуй гээд яахын очиж очиж АНУ тэргуутэй Барууныхны хатгаасаар Орос орон ялагдах хэрэг уу? Гонжийн жоо байлгуй, Барууныхан Украйнд сайндаа биш Украйнаар дамжуулж Зеленский гэгч уяаны Голог Золбин еврейг ашиглаж Оросын хучийг сулруулах гэсэн тактик, энэ хорон ажиллагаандаа Монголд хуртэл оорсдийгоо NO WAR гээд нэрэлчихсэн Эрдэнийн хуу тэргуутэй гологнуудийг тэжээж байх жишээний, тэд нь тэжээлээ авахын тулд байнга хуцалдаж Байна, Монголчуудад аюул тулгарвал Оросоос оор хандах улс орон байхгуй шуу гэдэгт Монголчууд Минь итгэх хэрэгтэй
Хурдан цөмийн дайн дэгдээсэй.
ene door bicheed bgaa orknuud ehleed bichig useg tailagdah heregtei tuunees olon ulsiin baidal geopolitikiin baidlaar shulsee usergeh hereggui Amerik divaajin amerikaas hen negen bohi avchirch ogno gej huleegeed l malaa mallaad modon jorlon deeree saihan baagaad l baij bai Augaa Oros uls yaldagaaraa l yalna chamtai chamgui Delhiin I, II daind Orosuud ovs idej baigaad yajsan yum onoodor hujaa tahya idehed yalalt battai
профессор Д.Чулуунжав мэтийн оросын фашизм шүтсэн коммунист зомбинууд байгаа цагт Монголчууд бид сайхан амьдрах боломжгүй
Ийм ядуу сэтгэжмж сэтгэлтэй үмбүүгийн бичсэнг хэн унших вэ! Тавагнаасаа цааш харж чадахгүй
өөоөө уншаад ингэж бичээд байгаа м биш үү
Зөнөсөн хөгшиний үгээр үг хийгээд яахавдээ,,,
Энэ Чулуунжав гэж оросын фашизмын бөгсийг долоосон хөгшин төгцөг болио. Оросчууд ч гэсэн ялгаагүй булаан эзэлэлт, түрэмгий дайн, нутгийн иргэдийн оросжуулалтын ачаар хамгийн том газар нутагтай улс болсон биздээ. Ямар нэг энэ том газар нутгийг бурхан оросуудад бэлэглэсэн юм уу?
Оросын фашизм гэж байдгуй юм, Орос орон Германы фашизмтай тэмцэж явсан ард тумэн, Тоосгон толгойт Минь юм унш, хунээр асуу
энэ лалар рашист өвгөн юу хуцаад бнаа. зайлаач өмхий новшоо
Эсрэгээрээ Орос ялагдаж задрахдаа тулаад бүр иргэний дайны босгон дээр ирээд байна даа, профессор гуай! Мөрийцсөн ч алдахгүй!
энэ Чулуунжав академи-д байхын оросоор тархиа угаалгасан нөхөр байсан. Оросын ТВ-ийн суртал ухуулгад угаагдсан Оросын элчингээс өгдөг хэдэн зоосоор амиа тэжээж байгаа нөхөр дөө. Монголчууд оросын суртал нэвтруулэгэнд 70 ижил болсон одоо л боловсролдоо анхаарах хэрэгтэй байгаа вм даа. Чулуунжав ороёыг магтаж хоолоо олж байгаа ядарсан судлаач бололтой.
Moroodtson.togtsog.ve.Ukrain. mongolchuud.shig.HONI.bish.Amerik. Nato.n.teneg.bish.shuudee.yalagdana. gej.bol.baihgui.
Negel.ih.amerikiin.uuguul.irgediin.toloo. sanaa.zovchihjee.Mongoliin.aldagdsan. gazar.nutag.Ezen.Chingis.haanii.udam. ugsaag.hen.ustgasniig.bicheed.ogooch. chuluunjavguai.chadahguildee.?
xaxaxaxaa!
Ёстой Үнэнг бичиж
Usa senat es ded erinhiilugch nar setgetsiin ubchtunguud eruul saruul erinhiilugch trump l baisan ed dain hiih mungu ugaah heblesen dollaroor buurai ornuudoig kolonchloh
Dollariin ezed unuuduriin amerik angleeg 3 dain heblen busad ornuudiin ed baylagiig unegui abch ur zeelend oruuldag
Юу юу гэж солиороод бгаа юм бэ?! Оросуудад тийм их хайртай, үнэнч юм москва руу зайл!