sonin.mn
МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар, Монгол Улсын Сайд,Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг тус тус нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гаргажээ.
 
МАН-ын Нарийн Бичгийн Дарга А.Ариунзаяа энэ тухай: " Б.Дэлгэрсайхан нь УИХ-д хоёр удаа сонгогдсон. Хувийн хэвшил ба төрийн харилцааг сайжруулах, менежментээ явуулах үүднээс хамгийн сайн кандитат гэж үзсэн. Х.Нямбаатар сайдын хувьд УИХ-ын гишүүн, сайдаас түтгэлзэж, хотын дарга болно гэдэг бол улс төрийн хариуцлага, даалгавар авч байна гэсэн үг. Хот дахь авлигын асуудлыг анхаарч ажиллана. Одоо НИТХ хуралдаж, асуудлыг шийднэ." гэлээ.
 
О.Чулуу