sonin.mn

ЛОНДОН. /Prensa Latina/. Их Британийн гурван хүн зика вирусийн халдвар авсан болохыг тус улсын эх баригчид нотлоод, тус улсад илэрсэн анхны тохиолдол байж болох юм гэж мэдээллээ.

"The Guardian" сэтгүүлд мэдээлснээр өвчтнүүд Колумб, Суринама, Гайана улсад аялж яваад ирсэн байна.

Зика вирус нь шумуулаар дамждаг өвчин бөгөөд 1947 онд Уганда улсад анхны тохиолдол илэрч байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, өвчний шинж тэмдэг нь бие тавгүйрэх, толгой өвдөх, нүдний салст бүрхэвч үрэвсэх, тууралт гарах болон халуурах замаар илэрдэг.

Зика вирус жирэмсэн эхэд халдварласнаар ургийн тархины хөгжлийг сааруулж, жижиг толгойтой, оюун ухааны хомсдол, хараа, сонсгол муутай хүүхэд төрдөг аж. Иймээс мэргэжилтнүүд уг вирусийг энэ талаас нь жирэмсэн эхчүүдэд илрэх үр дагаврыг судалж байна.

Х.Сарнай

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг