сонин mn
НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 19-нд буюу Жозеф Байдены тангараг өргөх ёслолоос өмнө 100 орчим хүнд өршөөл үзүүлэх тухайгаа зарлах гэж байна. 
Д.Трамп эхэндээ хоёр бүлэг хүмүүст өршөөл үзүүлэх тухайгаа ээлжлэн зарлахаар төлөвлөж байжээ. Гэсэн ч дэмжигчид нь Вашингтонд эмх замбараагүй байдал дэгдээсэнтэй холбоотойгоор Д.Трамп төлөвлөгөөгөө эргэн харахаас өөр аргагүйд хүрсэн байна. Тийнхүү тэрбээр нэгдүгээр сарын 20-нд болох Жозеф Байдены тангараг өргөх ёслолын өмнө 100 орчим хүнд өршөөл үзүүлэхээ зарлах бодолтой байгаа аж.
Д.Трамп эрх мэдлээ шилжүүлэхээсээ өмнө өөртөө өршөөл үзүүлэх боломжийг судалж байгаа тухай "The New York Times” сонин нэгдүгээр сарын 6-нд болсон үйл явдлын дараа мэдээлжээ. Түүнчлэн өөрийн охин Иванка, зөвлөх Жаред Кушнер болон өөр хэд хэдэн хүнд урьдаас өршөөл үзүүлэх боломжийг туслахуудтайгаа хэлэлцэж байгаа талаар “CNN” агентлаг мэдээлсэн байна. Өөрийгөө болон ойрын хүрээллээ хавчлага шахалтанд өртөхвий хэмээн Д.Трамп болгоомжилж буй хэдий ч ерөнхийлөгчийн албыг хашиж буй сүүлийн өдрүүдэд түүний үйлдлийг таамаглах аргагүй байгааг “CNN” агентлаг цохон тэмдэглэжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг