sonin.mn

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хууль зүйн байнгын хороогоор Шүүхийн ту­хай багц хуулийн хэлэл­цүүлгийн үеэр албан ту­шаалаа “ур­вуулан” ашиглажээ. Учир нь, тэрбээр дээрх хуулийн төслийн ажлын хэсэгт багтсан бөгөөд зүүн бүсийн эрүү, иргэний хэр­гийн давж заалдах шат­ны нэгдүгээр шүүхийн байрш­лыг Хэнтий аймагт байгуулахаар “шургуулсан” байжээ. Гэтэл Хэнтий аймаг нь хүн амын хувьд харь­цангуй бага тул УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд Дорнод аймагт байгуулах санал гар­гасан байна.

 
 
Ийнхүү гишүүд өөрс­дийн сонгогдсон аймагтаа  шүүхийн  байрш­лыг тогтоол­гохоор зүтгэн, нэлээд мар­гасны эцэст хуралдаанд орол­цогсдын 3/2-ын саналаар аваргын санаа бүтэлгүйтэж хоцорсон. Түүний энэхүү байд­лыг харсан зарим ги­шүүн “Дэвжээн дээр хүч­тэй ч байнгын хороонд хүч мөхөстөж байна шүү” хэ­мээн хошигносон нь Б.Бат-Эрдэнэ гишүүнийг багагүй бухимдуулаад авна лээ.
 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"