За бас нэг шалдан үнэнийг хэлэх хэрэгтэй боллоо. Миний бие энэ мэтийг Монгол эх оронд минь хэрэг болох болов уу, монгол ахан дүүс минь эрт орой нэгэн цагт сэхээрэх байх гэж бат итгэн өгүүлдэг ухаантай. Залуу үе бидний үр хүүхдүүд өөр болж байгааг ажиглаад ирээдүйд бас ч гэж итгээд тэр л дээ. Найз нөхөд маань ч зөв ойлгоно гэж итгэдэг юм шүү дээ.
Тийм ээ, ийм цөөхөн хүнд ноогдох, тийм том газар нутагтай, за тэгээд байгалын арвин их баялаг, мал сүрэгтэй, ертөнцийн түүхийг бичилцсэн улс өнөө яагаад ийм ядуу гуйлагчин, бараг дампуурах шахаад, хойд хормойгоороо урд хормойг нөхөн амь зогооно вэ?
Монголчууд бид өөрсдөөсөө л болдогыг эх түүхийн гол гол баримтууд хэлээд байдаг юм. Их эзэн Чингэс хааны төр улс яагаад мөхсөн бэ? Хүн болгон мэднэ. Эзэн хааны суудлын төлөө, эрх мэдлийн төлөө ахан дүүсийн тэмцэл, хуваагдлаас сулран унаж, бүр сүүлд Халх, Ойрдоороо үзээд дэлхийн их гүрэн байсан Монгол яах аргагүй Манжийн эрх мэдэлд орсон. Ийнхүү өөр хоорондоо дайтаж байх зуур чоно борооноор болж, Оросын эзэнт гүрэн Байгал нуур, Буриад Монгол гээд умард нутгийг эзлэн авчээ.
Бас тэгээд болоогүй Манжийн хаанд хэн "их хайртай вэ" гэдгээ уралдан үзүүлж, отго жинс, овог аймаг болсоор бүр сулран унасан. Монголчууд бид өөрсдөөсөө л болсон.
1911 онд Манжийг бид унагаагаагүй, хятад ухаан тэднийг идсээр өөрсдөө унасан. Харин тусгаар тогтнолоо зуун зуун жил мөрөөдсөн эх орончдын сүнс хорогдсоор байгаад Хятадаас нэг хоногийн өмнө амжиж, Богд хаант Монгол Улсыг 1911 оны 12 дугаар сарын 29-нд зарласан гэдэг. Ядарч сульдаж, арай гэж хөл дээрээ тогтож байлаа.
Цагаан хаан харин улсаа тэлэх бодлогынхоо хүрээнд монголчуудыг өөр хоорондоо завчилдаж байх хооронд тэртэй тэргүй Монголын хаяанд ирсэн байсан тул "шарын аюулаас сэргийлэх" нэрийн дор бамбай болгохоор бас дахин Монголыг сонгожээ. Дөнгөж "Хятад болоод" бас дотоодын тэмцэлд идэгдсэн, урд хөршийг Орос орон шахаж сүрдүүлж, 1915 оны Хиагтын Гэрээ гэгчээр Монголын баруун хойд хязгаарыг тасдан авч, Ар Монгол бол Хятадын бүрэн эрхэд хамаарна гэж "бичээд үлдээсэн".
Монгол улс де юри Хятадын харьяат мужаар 1945 он хүртэл оршиж байв. Их гүрэн ингэж унасан, хоёр зааны дунд хулгана болон үлдсэн нь монголчууд бидний өөрсдөөс маань л болсон.
Зөвлөлтийн эзэнт гүрний үед түүнд хайртайгаа уралдан зарлаж, манай удирдагчид Кремль зүг хөвөрдөг байснаар үл барам БНМАУ-ыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах өргөдөл хүртэл бичсэнийг Шинкарёв тэгээд олон орос монгол эх сурвалж батладаг билээ.
Цагийн эрхээр Зөвлөлт гүрэн унахад ойртсон нь Монголчуудад жинхэн ёсоор тусгаар улс болох бас нэгэн боломж олгосон. Өөр хоорондоо эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэлдэж, социализмын үед байгуулсан хөнгөн аж үйлдвэрийн салбарыг газартай тэгшлээд түүнийгээ хувааж хүртээд одоо ямар байдалд байгааг хараач.
Бүгдээрээ нэг л формтой байсан монголчууд одоо ямар болсныг хэлэх хэрэг алга. Нөгөө эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёс ярьж, ард түмний загатнасан газар маажиж гарч ирсэн нөхөд "төр барьсан, тэрбумтан болсон" гэж гудиггүй яриад инээгээд, тавлаад сууж байна. Идээд уугаад, солиороод, МАНАН хадаж явахад нь таслаж чадаагүй, монголчууд бидний л буруу. Ерөөс буруу шүү.
Хоёрхон жилийн өмнө хүйгээрээ ЖДҮчин, хулгайч болж, монголчууд бүгд паах, пөөх болсон. Тэр дээрэмчдийг төрөөс зайлуулахгүй яасан юм бэ? Харин ч шагнаад 62 суудал УИХ (Улсын их хулгарууд) -д өглөө. Хэний буруу вэ? Монголчуудынх.
Намаараа, ламаараа, зоосоороо талцан нүдэлдэж байна. Хэний буруу вэ бидний МОНГОЛ АХАН ДҮҮСИЙН БУРУУ. Гаднаас бурууг бүү хай!
.jpg)
Түндэвдоржийн Залаа-Уул
Сэтгэгдэл0
Энэ пизда нарт хорвоо хатуу болохыг мэдрүүлэх юмсан.
монголчууд угаасаа хулгайч сэтгэхүйтэй учраас төрийн толгойд дандаа хулгайч нарыг залдаг ш дээ.
яг унэн шуналын от нь гозолзоод идэж уухын дон туссан хэдэн хулгайчдыг хазаарлаж чадааггуй бидний буруу уеийн уед улсыг удирдаж байгаа хэдэн бирднуудээс болдог ухэхдээ аваад явах биш их баялаг эд хоронго хунд хэрэггуй
ОРОС БА ХЯТАД ТАЛЫГ БАРЬСАН СЭТГЭХҮЙТЭЙ НЭГ ХЭСЭГ МОНГОЛЧУУДАА МОНГОЛ ГЭСЭН ГАНЦХАН УХААНД ШИНГЭЭЖ ЧАДВАЛ МОНГОЛЧУУД ГОЛЬДОРТОО ОРООД ЯВЧИХНА..ТЭГХЭЭР МОНГОЛ ГЭСЭН ГАНЦХАН ЗҮРХНИЙ ТӨЛӨӨ БҮХ МОНГОЛЧУУД СЭРЖ ӨНДИЙЖ ЗҮТГЭХ ТҮҮХЭН МӨЧ ИРЭЭД БАЙНА...
Даяаршсан Дэлхийд Монгол гэж цээжээ нүдэж оркдоод газар авахгүй.Чингисийн үлгэрээс өөр бахархах юмтай ч юм шиг. Тэгээд ч эх орон гэдэг хийсвэр ойлголт.
Xятад талыг барисан сэтгэхгүйтэй 1 хэсэг монголчууд - гэж юугаа солиороод байгаам..? Mонголд хятадад дургүй хирнээ бас оросуудын шудрага бус дээрэнгүй занд гомдож явдаг олон монголчуудыг - Xужаа - Баруунтан энэ тэр гэж доромжлох явдал бол хэрээс хэтэрсэн шүү. -Mонгол овог, монгол угсаагаасаа ичээд Oрос хүн болох гээд ядцан гарууд л ингэж бусдыгаа доромжилдог болсон.
Энэ ард түмний цус ойртоод удаж байгаа шүү дээ.
Юу үнэн, тэр үнэн. Монголчууд эрүүл хүмүүс огт биш
Бүх монголчуудын буруу биш. Тархины тураалтай, сэтгэн бодох чадваргүй сонгогчдын 40% болох коммунизмыг санагалзсан тэнэгүүдийн буруу. Бас хөдөөний оркуудын буруу. Эрүүл сэтгэдэг, хэрсүү монголчууд коммунистуудаас болж олон асуудал хуримтлагдсаныг хэлээд байгаа. Эзэнт гүрэн задран унасан бол одоо эзэнгүй монгол задран унах болсон байна.
Энэ бол бодит үнэн л дээ. Тэгээд гарц байна уу. Байх л ёстой. Тухайлбал: Бү хэрэг зөрчилийн илэрүүлэлтийг мөнгөн урамшуулалтай болгочих ч юм уу. Мөрөөрөө амьд явах хэцүү болжээ.
Ямар гашуун үнэн бэ
Нам аар талцаж намаар тэжээлэгч хүмүүсээс хар амиа бодогч өчүүхэн тархитай ухвар мөчид хүмүүс маш олон
Нам аар талцаж намаар тэжээлэгч хүмүүсээс хар амиа бодогч өчүүхэн тархитай ухвар мөчид хүмүүс маш олон
Хамгийн үнэн зүйл
Хамгийн үнэн зүйл
ОРОС БА ХЯТАД ТАЛЫГ БАРЬСАН СЭТГЭХҮЙТЭЙ НЭГ ХЭСЭГ МОНГОЛЧУУДАА МОНГОЛ ГЭСЭН ГАНЦХАН УХААНД ШИНГЭЭЖ ЧАДВАЛ МОНГОЛЧУУД ГОЛЬДОРТОО ОРООД ЯВЧИХНА..ТЭГХЭЭР МОНГОЛ ГЭСЭН ГАНЦХАН ЗҮРХНИЙ ТӨЛӨӨ БҮХ МОНГОЛЧУУД СЭРЖ ӨНДИЙЖ ЗҮТГЭХ ТҮҮХЭН МӨЧ ИРЭЭД БАЙНА...
Үнээн үнэн
UNEN
Их аваргын маань Залаатын аманд хоносон шөнө ийм юм болсон хэрэг үү ...
Монголчуудын харж хөдөлж байгаа нь үнэн инээдэмтэй. Баатрын хувцас өмссөн жүжигчид бол Сооско халтараас эхлээд бүгд авах юмгүй. Бүгдээрээ өөрсдийгөө Чингис өвөө гэж андуурцгаачихна. Ерөнхийлөгч нь мафи гэж өөрийгөө боддог нярай үндэстэн арга ч үгүй юм уу доо.
xaxa
орсын эзэнт гүрэн цагаан хаант орсын үед байгаль нуур буриад монгол амур мөрөн алс дорнот порт артур дальный -одоо хятадын далянь орсын газар нутаг байв 1905 онд аанай л япон порт артурын боомт руу довтолж орсын усан флотыг устгаж владивосток руу араас тусламж авах аргагүй болгож америкийн пийр л харбор шиг довтолж флотыг устгасан орсын варяг кореец хөлөг хэдэн арван японы хөлгийг устгаад живж байсан байлдаж амид гарсан орос матрос "манжуурын вальс " гэдэг дууг зохиосон Орсын ардын дуучин Людмила зыканаа амидруулж дуулсан нь орос монгол хүмүүсийн сэтгэлд мөнхөрсөн юм 1932 - 1939 оны хооронд манжийн үеийн том толгой лам нар монголын лам нарын бослого хөдөлгөөн монголын төрд урвагчид идэвхжиж халх гол хамар даваагаар японы тоглоомын засгийн газар манж үе үе хил зөрчиж довтолж байсан 1939 онд Сталин Чойбалсан халх голоор довтолсон японд хэдэн сарын турш байлдаж бууж өгсөн гарын үсэг зурсан юм 1945 онд манжтайгаа хамт устсан
Тийм ээ, бид үеийн үед өөрсдөөсөө л болж нурж унасаар ирсэн шүү. Одоо бид бүгдээрээ нэгдэж эх орныхоо ирээдүйн төлөө тэмцэх цаг болжээ.
Энэ ман ан ыг уллайран дэмжигчид хэзээ ч эх орончдыгг төрд оруулахгүй вирустчихсэн хүмүүс
цагийн эрхээр зөвлөлт гүрэн унаагүй СССР [СЭСЭСЭЭР] задрахад жишээ нь нэг үйлдвэрийг 16 СЭСЭЭР улс 12 социалист орнуудаас цех хэсэг эд анги материал хангамж авч бүрдэж үйлдвэр ажиллаж байв Үүнийг социалист хятад польш герман бүр пост зөвлөлтийн украйн грузин улс мэдээд санаатайгаар нураасан шүү дээ хятадын жоу эн лэй денсяпон гэдэг гадаад том гүрэнд төгссөн удирдагчид нэг хятад хоёр систем гэсэн онол гаргаад хунвэйбин дацзы бао гэсэн өнгөт хуьсгал хийгээд хятадын өвөрмөц социализм гээд оростой тэрсэлдээд гараад явсан хятадын батлан хамгаалхын сайд лин био орос монгол руу байлдааны онгоцоор зугтаж монгол руу ирж яваад орсын пуужингаар сөнөсөн хятад хөрөнгөтөнтэй нийлж орсыг бутраасан илүүдэл бараагаа зарж цэргийн аж үйлдвэр үй түмийг байгуулсан украйн нь хятадт орсын байгаа бүх зэвсэг пуужин зарсан ЗХУ өөрийнхөө украйны нутаг дээр том том хотууд байгуулж харьков донецк луганск днепропетровск киев полтав львов одеесса гэх мэт хот байгуулж пуу
ЗХУ нуран унаснаар монгол улс тусгаар улс болсон гэж худал ухуулахаа болио ЛЕНИНИЙ УЛААН ЦЭРЭГ ИХ БУУ БИРДААН БУУ СУМ ГРАНАТ СҮХБААТАРЫН Ардын журамт уэргийг зэвсэглэж хамтын хүчээр хятадын гамин бароныг монголын нутаг дэвсгэрээс хөөсөн нэг тусгаар тогнол юм СТАЛИН ЧОЙБАЛСАН япон германыг хоёр удаа ялж хятадыг чөлөөлөөд ялтын 3 Сталин Черчель Рузвельт улсын гэрээгээр монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулав ЛЕНИН СТАЛИНЫ Чойбалсан Цэдэнбалын тавьсан суурь дээр Тайван биш БНМАУ НҮБ-ИЙН гишүүн болж социалист орнуудтай хамтын нөхөрлөлд оров 90 он хүртэл аж үйлдвэр хаа орон болов 20 хон жилд үсрэнгүй хөгжин босч 30хан жилд авлагаач хүний толгой залгигч авилгаач шуналтан ардчилагч нэртэй АН-н дээрэмчдэд дээрэмдүүлж төр улс мөхийн даваанд хүрч түмэн ард ПУТИНД захиа бичиж сууна
Үхэр дүнзэн толгойтой хүнд ус алт алин ч адил ккк Дэлхийн ихэнх улсад тоглоомын болон колонийн улс бжээ.Одоо ч тэр тоглоомын улсын статустайгаа хөгжихгүй бсаар ккк
монгол ахан дүүс минь эрт орой нэгэн цагт сэхээрэх байх гэж бат итгэн" байгаа бол 100 жил үргэлжилсэн тархи угаагч оросын колонийн боловсролын системээ бүрэн хая. Японы боловсролын системийг хуулан ав.
unen uy unen ter unen
Туурга тусгаар Монгол улсын нэг хэсэг газар буюу Оюутолгойн ордыг харийн эзлэн түрэмгийлэгчид булаан эзлэж авлаа. Яг л танк, хуягт, нисэх онгоц, явган цэрэгтэй арми бусдын газар нутгийг булаан эзлэж авдаг шиг улаан цайм булаан эзлэж аваад эд баялагийг (алт зэсийг нь) нь нүдэн дээр нь өдөр бүр дээрэмдэж байна. Гэтэл туурга тусгаар улс орных нь нэг хэсэг газрыг харийхан булаан эзлэн аваад байхад УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, зэвэсэгт хүчин нь яагаад булаан эзлэгчдээс эх орноо хамгаалахгүй айгаад чичрээд суугаад байна. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин, улс төрчид эх орноосоо, ард түмнээсээ урважээ.
Засгийн газарт эрх мэдэл өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр өгсөнтэй яг адил гэж нэрт улс төрч Рукке нэгэтээ айлджээ. Энэ юутай үнэн үг болохыг Монголын амьдрал батлав, нотлов.
14 тэрбум доллар гараад байхад сохор зоосны ч ашиггүй шалгах хянах ч эрхгүй ХАРИЙН ДЭЭРЧИДЭД дарлагдаад сууж байдаг чинь АУГАА ИХ ЭЗЭН ЧИНГИСИЙН мах цусны тасархай гэжүү ... МОНГОЛЧУУДАА ... бүх ард иргэд ерөнхийлөгчөөс эхлээд бүх нам эвсэл хөдөлгөөн нэгдэж эх орноо харийн луйварчидын савраас аварч хамгаалахгүй бол хожим харамсаад ч барахгүй эмгэнэлт гаслант хувь заяа хүлээж БАЙНА УХААРЧ СЭХЭЭРЦГЭЭ ... ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ... БОСЦГООЁ ... ЭНЭ САЙХАН ОРОН ЗҮГЭЭР БИДЭНД ИРЭЭГҮЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ МАХ ЦУСААР ЗОЛИН БИДЭНД ИРСЭНГ ИНГЭЖ ХАРЖ СУУГААД АЛДАХ ГЭЖҮҮ ... ХОЙЧ ҮР АЧДАА ЧИЧЛҮҮЛЭХ НҮГЭЛ БҮҮ ХИЙТҮГЭЙ
Үнэн шүү дээ, энэ янзаараа байвал сөнөнө дөө
yadag muu hujaa ve chi
Үнэн.Монгол маань ийм байгаа нь гаднаасаа биш дотроосоо л болсон. Болж л байгааг хатуу ухамсарлах хэрэгтэй.
Аз жаргалыг дотроосоо
Аз жаргалыг дотроосоо
Аз жаргалыг дотроосоо
Манж го улс байгуулагдвал монгол гурван улстай хиллэдэг болно
Манж го улс байгуулагдвал монгол гурван улстай хиллэдэг болно
Манж го улс байгуулагдвал монгол гурван улстай хиллэдэг болно
Манж го улс байгуулагдвал монгол гурван улстай хиллэдэг болно
Манж го улс байгуулагдвал монгол гурван улстай хиллэдэг болно