Барин тавин баримттай зүйлийг царайны хувиралгүй мэлийтэл худлаа яриад байх чинь жудгаа алдаж яваагийн гэрч бус уу ?
Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Упсын соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор Довдонгийн Данзантай “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Н.Гантулгын хийсэн ярилцлагыг тус сониноос зөвшөөрөл аван нийтэлж байна.
-Сүүлийн үеийн бас нэг шуугиан бөхчүүдийн хэрүүл, тэмцэл болоод байна уу даа. Д.Сумъяабазар аварга саяхан телевизээр яриа өгсөн. Түүний дараа А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын аваргууд, арслан Х.Мөнхбаатар нар мөн л цуврал лекц явуулж үзэгчдэд хүргэлээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-А.Сүхбат аварга, Х.Мөнхбаатар арслан нарын лекц яах вэ. Тэр хүмүүс лекцээ явуулж л байг. Харин Монгол Улсын аварга, дотночилж хэлбэл дүү Д.Сумъяабазарын телевизээр ярьсан, олон давтсан яриа хөөрөөний тухайд өөрийн бодлоо хэлье. Миний бие аваргын яриаг сонсоод эхэн үедээ нэг их ач холбогдол өгөөгүй. Ер нь ч тэгээд магтаалд хөөрч, шүүмжлэлд сөрвөлздөг нас минь нэгэнт өнгөрсөн болохоор төвөг цаашаа л гэж бодсон. Тэгтэл ойр дотнын бүхий л хүмүүс “Худал зүйлийг олон давтахаар үнэн болдог” шүү гэж сануулаад байна. Энэ нь намайг Сумъяа аварга-дүүгийн ярианд хариу өгөөч гэсэн үг хэмээн ойлголоо. Эрхэм дүүгийн яриа баахан бухимдангуй, гуниг харууслын аястай, уур уцаартай, омог шартай, бас ч шаггүй жүжиглэлтэй, нэг үгээр хэлэхэд баахан нисваанистай боллоо. Уур, мунхаг, шунал, атаархал, омог эдгээрийг нисваанис буюу сэтгэлийн таван хор гэдгийг манайхан мэднэ дээ. Нэгд, аваргын ярианд хүн үнэмшимгүй зүйл их, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн логик алдаа арвин байна. МҮБХ-ны хийсэн нэр төртэй олон ажил түмний нүднээ ил байгааг зориудаар үл анзаарчээ.
-Сумъяа аварга “Бөхийн ёс зүйг сайн сайхан болгохын тулд би санаачлан аваргуудын зөвлөл байгуулсан, аймаг цэргийн цолтой бөхийн барилдааныг Р.Сэддорж санаачилсан” гэсэн байна лээ. Энэ эрхбиш үнэн биз дээ?
-Худлаа. Үнэн нь гэвэл их өөр юм. Тэртээ 1973 оноос бөхөд элэгтэй хүмүүсийн санаачилгаар алдаг оног зохион байгуулж байсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдааныг 1990 оноос МҮБХ сургалтын шинжтэй болгон өөрчилж 17 жил тасралтгүй явуулсан. Үүний дараа 2007 онд аймгийн заан Р.Сэддорж гэдэг хүүг энэ барилдааны менежерээр авч үүрэгжүүлэхэд тэрээр барилдааны менежментийг шинээр хийж, маш сайн ажиллаж байсныг МҮБХ ямагт өндөр үнэлдэг. Харин мань хүн тодорхой шалтгааны улмаас МҮБХ-оос халагдсаныхаа дараа Д.Сумъяабазар нарын залуу аваргууд дээр очин “Аваргуудын зөвлөл” байгуулан МҮБХ-г удирдан ажиллаж болох тухай санал гаргаж дүрэм номыг нь боловсруулсан дуулддаг. Түүнийг нь Д.Сумъяабазар нар дэмжин ийм зөвлөл байгуулж бөхийн холбоог удирдлагадаа авъя гэж санал нийлсэн байдаг юм. Ийм болохоор аваргуудын зөвлөлийн санаачлагч нь хэн бэ гээд зохиогчийн эрх авах бол тэр нь Сумъяабазарт биш Сэддоржид очих ёстой. Бусдын санааг өөрийнх болгон ярих чинь нэгэн төрөл луйвар биз дээ. Өөр нэг залруулах зүйл нь аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдааныг Сэддорж санаачлан бий болгосон гэдэг нь бас л худлаа. Энэ барилдааныг судлаач, бөхийн тайлбарлагч Г.Баярцэнгэл санаачлан 1973 онд эхлүүлж улмаар МҮБХ 1990 оноос өвлөн авч хөгжүүлснийг Монголын оюуны өмчийн газраас баталгаажуулан Г.Баярцэнгэл гуай, бидэнд оновчтой саналын гэрчилгээ олгосон нь бий. Барин тавин баримттай зүйлийг царайны хувиралгүй мэлийтэл худлаа яриад байх чинь бүх юманд ийн ханддаг болж, жудгаа алдаж яваагийн гэрч болох бус уу. Ах хүний хувьд, эр хүний жудаг, шударга ёсыг цаг ямагт эрхэмлэдгийн хувьд ингэж сануулмаар байна.
-Монгол бөхийн хөгжилд ахиц дэвшил гараагүй. 1990 оноос өмнө бөх бодлогоор сайн хөгжиж байсан” хэмээн аварга үзээд байгаа. Үүнтэй санал нийлэх үү?
-Түүнийг хүүхэд байх үед буюу аавыг нь ид барилдаж байхад Долгорсүрэн гуай оролцсон 24,36,48, хааяахан 64 бөх Спортын төв ордон, Хоршоолол нийгэмлэгийн зааланд барилддаг байсан. Хорин хэдэн бөх, гучин хэдэн бөх гэдэг дэндүү цөөхөн биз дээ. Тэгвэл өнөөдөр улс, аймгийн цолтой бөхчүүд ахалсан барилдаанд 224-256 бөх, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаанд мөн 256, сумын цолтой болон залуу бөхийн барилдаанд 500-600 бөх барилдаж байна. Зориудаар хязгаарлаж байж ийм тооны бөхчүүд зодоглож байна. Энэ ахиц дэвшил биш үү. Мөн монгол бөх өөрийн ордонтой, өөрийн хэвлэлтэй, бөхчүүд цолны хишигтэй, ядарч зүдрэхдээ яваад очих байгууллагатай, орон тооны удирдлагатай, бүгдээрээ цуглаж хуралдаад өөрсдийнхөө асуудпыг шийдчихдэг дүрэмтэй, хуралтай, үндэсний бөхөд гаргасан амжилтаараа гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар болдог боломжтой боллоо. Энэ бас ахиц дэвшил биш гэж үү. За тэгээд бөхийн бай байна. Ерээд оноос өмнөх үед заал танхимд түрүүлсэн бөхийн бай 50 төгрөг байсан. Мөнгөний ханш энэ хугацаанд 1000 дахин унасан гэх яриа бий. Түүнийг би талх, гурил, мах, цагаан архи гээд олон зүйл дээр тооцож үзсэн. 1000 хүрэх ч үгүй юм билээ. Тэрхүү тооцоотоор аваад үзэхээр 50 төгрөг байсан түрүү бөхийн бай 50.000 төгрөг болох ёстой. Тэгвэл өнөөдөр түрүү бөх барилдааны зэрэглэлээс хамаарч 850 мянгаас хоёр сая төгрөг авч байна. Ханш уналтыг тооцоход бөхийн бай 17-40 дахин өсчээ. Энэ мэтээр дээр бичсэнээс өөр олон дэвшил монгол бөхөд гарсан. Тодруулбал ерэн оноос хойш 40 шинэ зүйлийг монгол бөхөд хийсэн юмаа, бид. Энэ тухай тусгай ном бий, түүнийг уншаасай гэж дүүд дахин дахин хүсье.
-Бөхчүүдийн найрааны асуудлыг бас л та хэдтэй холбодог доо?
-Эрхэм дүү ам нь халаад ирэхийнхээ үест “Найраа байсан, одоо ч байгаа, бөхийн нэр хүнд, монгол бөхийн үнэт зүйл хаачив, энэ бүхэнд МҮБХ буруутай" гэж ихээхэн уур хилэнтэй хэлж байна. Мэдэхгүй хүн харвал МҮБХ-г харааж, Сумъяабазарыг шагшихаар. Бид 1990 оноос эхлэн дүрмээр, бөхчүүдийн ёс зүйгээр, ухамсраар найрааг арилгах гэж янз бүрээр оролдсон. Улсын цолтой 35-аас дээш насны бөх наадамд шөвгөрвөл нэмэлт бай олгож үзлээ, цолны хишгийг улсад шөвгөрсөн амжилтын олон цөөнийг нь харгалзан ялгавартай олгодог журам мөрдлөө, алдрын залаа бий болгож, шөвгөрсөн амжилтыг нь олны нүднээ ил болгон сурталчиллаа, сонин сэтгүүлээр, яриа таниулгаар ухууллаа, ятгалаа, үр дүн санасанд хүртэл гарсангүй. Иймээс 2002 онд ихээхэн дуулиан шуугиан тарьсан шинэчлэл хийж, цол олгодоггүй байсан зургаа ба наймын давааг цолтой болгож, ижил цолтны илүү амжилттайг нь түрүүлэн ам авдаг болгож, наадмын дөрвийн давааг оноолтоор барилдуулсан суурь өөрчлөлт хийсэн. Уг шинэчлэл монгол бөхийг аварсан. Хавтгай найрааг 70-80 хувь бууруулж чадсан. Өмнө нь хэнийг цолонд хүргэхийг хэсэг хэсгээрээ нэгдсэн бөхчүүд цагаан сарын үеэс ярьж тохирон, наадам нэгийн даваанаас тусгай “зохиол”-оор явдаг жүжиг болсон байсан. Ийм байдлаар цолтон төрж ард түмэн бөхөө үзэхээ больж монгол бөх мөхлийн эрмэгт хүрээд байсан.
Одоо найраа 20-30 хувь байгааг бид хүлээн зөвшөөрдөг. Арилгах гурван арга бий. Үүний хоёрын тухай бишгүй ярьж, бичсэн дээ. Нэг нь бөхчүүд ухамсраараа болих, нөгөө нь төрийн хүчирхийлэл буюу хууль гаргаж хэрэглэх юм. Бөхчүүдийн ухамсарт найдаад засрахгүй нь харагдаж байна, бас хууль гаргах хялбар биш, тэгээд ч энэ асуудлыг хуулиар зохицуулах нь ёс суртахууны хувьд зохимжгүй. Иймээс гурав дахь аргыг хэрэглэх ёстой. Ирэх оноос ард түмэнтэйгээ хамтран хэрэгжүүлнэ гэж бодож байна. Эндээс мэдэгдэхүйц үр дүн гарна. Эрхэм дүү бөхчүүдэд хангалттай мөнгө өгч мөнгөнд шунахгуй болтол амьдралыг нь сайжруулах замаар найрааг зогсооно гэснээ Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж төрийн хүчирхийллээр зогсооно гэж өөрөө өөрийгөө үгүйсгэн хэлж байна. Бодит амьдрал дээр амаараа хэлж байгаа тэр их мөнгийг чинь хаанаас олох билээ, тийм мөнгөтэй болголоо гэхэд найраа хийхгүй гэхийн баталгаа нь бас хаана байгаа билээ. Сумъяа аваргын барин тавин хэлж байгаа шиг нэг бөхөд дор хаяж 200-300 сая төгрөг өгөөгүйдээ МҮБХ буруутан болох хэрэг үү. Ийн огт бодлогогүй зоргоороо ярьж болохгүй ээ. Харин түүнийхээ оронд уг асуудлыг хэрхэн шийдэх тухай тулхтай бодож үзэх ёстой. Ер нь тэгээд хүний шуналыг мөнгөөр хангаж дуусдаггүй юм. Давстай усыг уух тусам ам улам их цангахын адил шунал араас нь хөөцөлдөх дутам гүйцэгдэшгүй, барагдашгүй юм л даа. Сумъяабазар бөхийн холбооны ажлаас гэгээн юм олж харахгүй байгаа шигээ бас энэ үеийн бөхчүүдийг бүгдийг нь хавтгайруулан доромжилж байна.
-Тийм үү, наад яриагаа жаахан дэлгэрүүлээч?
-Бөхчүүдийг удаан барилддаг, зугтахаас өөр барилдаан мэдэхгүй, жудаггүй, бүгд найраа хийдэг, штангаас өөр юм хийдэггүй, 10 минут гүйгээд ир гэхэд чадах хүн нэг ч байхгүй, үүнийг би баттай батална зэргээр омогдлоо. Мөн их омогтой байна аа даа, аварга минь. Энэ зуурт хэлэхэд, омог бол өөрийгөө бусдаас илүү дээр гэж хөөрөн бодох буруу сэтгэл шүү дээ. Омогтой хүн бусдыг дандаа өөрөөсөө доош, муу гэж сэтгэн, юм болгонд дээрэнгүй муу сэтгэлээр хандан, өөрийнхөө буй байдлыг бусдаас илүү гэж үздэг. Омогт сэтгэлээс салахын тулд бусдыг өөрөөсөө илүү хэмээн сэтгэж, хүндэлж сурах нь чухал. Одооны зохих боловсролтой ихэнх бөхчүүд архи дарс, элдэв муу зуршлаас хол, олныхоо хайрыг даан сайхан барилдаж яваа бөгөөд залгамж үе нь хэдэн зуугаараа яралзан гарч ирж байгааг яагаад харахгүй, үнэлэхгүй байна вэ. МҮБХ-ны ажил сайн яваа, монгол бөх, бөхчүүдийн нэр хүнд өндөр, ирээдүй нь гэрэлтэй болохоор л залуус чөлөөт бөх рүү биш үндэсний бөх рүү хошуураад байгаа юм. Үүнийг чи буруугаар ойлгон МҮБХ чөлөөт бөхийн хөгжлийг тасалдуулж байна гэж хэлэв ээ дээ. Бид ч яахав, хүмүүс дүүг юу гэж ойлгох бол. Чамаар жишээд бөхчүүдийг юу гэж ойлгох бол гэхээс яс хавталзах юм. Мөн “Бөөрөнхий байшин барих юу ч биш, түүнийг ард түмэн 10 төгрөгтэй нь таван төгрөгөө, хоёр хоньтой нь нэг хонио өгч байж босгосон, төр мөнгө өгсөн, малгай залаа, тэмдэг юу ч биш, ном бичих шинэчлэл биш, 10.000 бөх барилдуулах юу ч биш, бөхийн өргөөг одоо хэдийг л бол хэдийг барина, бөхийн өргөөний тухай нухацтай ярина" хэмээн гараа савчин, шазуураа зуун, үзэн ядсан өнгөөр хэлж байна лээ. Ард түмний нэг болох заан цолтой ид барилдаж, мандаж байсан Сумъяабазар таван төгрөг ч өгөөгүйг, 40 сая малтай монгол 20 сая малаа Бөхийн өргөөнд өргөөгүйг, улсын хэмжээгээр 526 хүн л хандив өргөснийг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ард түмний хандивласан 200 хонийг сумын Засаг дарга Г.Батжаргал гэдэг хүн тууж ирж өгснийг, Хэнтий аймгийн Галшар сумаас хандивласан 16 адууг МҮБХ- ны ажилтан Ц.Үнэнбат очиж тууж ирснийг баримт түшин хэлье. Чи баахан доллар ярих дуртай болоо юу даа. Доллараас үнэ цэнэтэй зүйл байдаг юм шүү дээ. Ингэж их доллар ярьдаг хүн Бөхийн өргөөндөө таван төгрөг ч хандивлаагүйг, тийм сэтгэлгүйг би сая хэллээ. Нууцгүй үнэн ийм л байна. Ноднин бид 6016 бөх барилдуулж монгол бөхөө дэлхийн дээд амжилтаар бүртгүүлж амжсанаараа бахархаж явдаг билээ. Аваргад маань олон бөх барилдуулах амархан байгаа бол ирэх жил 20.000 бөх барилдуулаад дахин нэг дээд амжилт тогтоочихвол дэлхий бүр их гайхаж, монголчууд мөн ч их баярлана даа. Эрхэм дүү бас ном бичих юу ч биш, түүнийг ажил гэдэг юмуу гэж үзэн ядсан өнгөөр, ном бичдэг улс гомдмоор үг хэлж байна. Яаж ингэж болох вэ. Ном бичихийг ажил биш гэх нь алдас болохоор мунхаг зүйл биз дээ.
-Та бид хоёрын яриаг уншсан олон хэтэрхий нэг талыг бариад байна уу даа гэж ойлгох вий. Гэхдээ Сумъяа аваргын мэдээлэлд хариу өгч буйг ойлгож байгаа болов уу. Одоо танаас допингийн талаар асууя. Юу гэж асууж буйг та гадарлаж л байгаа байх?
-Эрхэм дүү биднийг “Бөхчүүдийг соён гэгээрүүлдэггүй, допингийн хор холбогдлыг хэлж өгдөггүй, та нар бөхчүүдээ анхаараач ээ, ажиллаач ээ, яасан арилчихсан дотортой улс вэ” гэж байна. Бид 2010 оныг “Бөхчүүдийн түгээмэл боловсрол, соёлын жил” болгон зарлаж, энэ хүрээнд танин мэдэхүйн дөрвөн цуврал ном гаргаж, барилдаж буй улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүддээ бүгдэд нь өгсөн. Боловсролоо түр хойш тавиад бөхийн бэлтгэлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа залуус маань орчин үеийн шинжлэх ухааны ололт, чиг хандлага, бурханы дээдсийн айлдвар, нэрт хүмүүсийн сургаал, ахмад бөхчүүдийн замнал, алдаа онооны сургамж, зөвлөгөө, допинг гэгч хорт бодисын хор хөнөөл зэргийн тухай энгийн ойлгомжтой өгүүлсэн шижир мэт зүйлүүд орсон эдгээр номыг уншиж байна. Үүнээс хэдэн жилийн өмнөөс их хамба Д.Чойжамц, гавж Ё.Амгалан, А.Эйнштейний нэрэмжит шагналт, онолын физикч, шинжлэх ухааны доктор О.Лхагва, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, XX зууны манлай спортын зүтгэлтэн, МУСГЗ Р.Нямдорж, допингийн эсрэг үндэсний төвийн захирал асан доктор О.Амарцэнгэл нараар давхардсан тоогоор 3000 орчим бөхөд лекц уншуулсан билээ. МҮБХ-нд бусад урлаг, спортын салбараас давуутай нэг зүйл байдаг нь “Бөх” хэмээх 10 хоног дутам тогтмол гардаг өөрийн сонин юм.
Бид сониндоо ахмад сайхан бөхчүүд, ид барилдаж байгаа бөхчүүдийн ярилцлагаас гадна Монголын нэрт эрдэмтэд, урлаг соёлын томчуудын яриа хөөрөөг байнга нийтэлж бөхчүүддээ хүргэж байна. Энэ соён гэгээрлийн ажил биш үү. Харин миний дүү чөлөөтийн бөхчүүддээ, циркчиддээ хэн нэг хүнээр лекц уншуулсан уу, ном, гарын авлага гар дээр нь тавьсан уу? “Допинг гэж юу вэ, түүнийг хориглохын учир”, “Допинг, түүнийг тойрсон асуудлаар дахин өгүүлэх нь", “Допинг: бөх, хууль, дүрэм, журам, сурталчилгаа, хариуцлага” гэсэн өгүүллүүдийг он дараалан “Бөх” сонинд нийтлүүлсээр ирлээ. Ер нь допинг хортой тухай шөвгөрөх анзаанд барилддаг 30 гаруй бөх байтугай жирийн ард иргэд ч мэдэхээр хугацаа өнгөрөөд байхад бөхөд допингийн хорыг нь ойлгуулсангүй хэмээн допинг хэрэглэсэн бөхийн бурууг бусдаас хайж суух нь аливаа асуудлын голыг олж чаддаггүй хүний ааш авир юм.
-Найраа хийж ард түмнийг доромжилсон хэмээн Дундговийн бөхчүүдийн цолыг хүчингүй болгосон. Гэтэл уг шийдвэрт аварга маань сэтгэл дундуур байгаа юм уу даа?
-Тийм юм шиг байна лээ. Ухаандаа энэ тухай танай сонинд ярилцлага өгч, ингэж бүхэл бүтэн аймгийн ард түмнийг доромжилж болохгүй гэж хэлснийг буруу зүйл гэж байна. “Найраа байна, бөхийн нэр хүнд унаж байна, найрааг устгах ёстой, устгахгүй даанч яав даа” гээд байгаа мөртөө найраа хийсэн бөхчүүдийг өмөөрч байгаа нь цаанаа бөхийн холбоог муутгах гэснээс биш, тэднийгээ өмөөрөөд байгаа юм биш байна л даа. МҮБХ, түүний удирдлага, ажилтнууд бөхөө хөгжүүлэхийн төлөө ажиллах, бөхчүүдийнхээ зөв сайн үйлсийг сурталчлах, алдаршуулахын зэрэгцээ болж бүтэхгүй байгаа, хууль дүрэм зөрчиж байгаа бөхчүүдэд арга хэмжээ авна, засаж залруулна, ийм ч үүрэгтэй. Тиймгүй бол МҮБХ байхын хэрэг юу байх билээ Бөхчүүдийн шударга бус, жудаг зөрчсөн үйлдэлд цаашид ч хатуу хандах болно гэдгээ энэ дашрамд дуулгая. Ам нээвэл уушги нээ гэдэг. Тиймийн учир ярианыхаа төгсгөлд аатай омогтой аваргадаа хандаж хэд гурван үг хэлэхийг хүслээ. Би гэдэг хүн 30 гаруй ном бичиж хэвлүүлсний дотор дан бөхийн сэдвээр бичсэн долоон ном бий. Бусад нөхдийнхөө 30 шахам номыг редакторложээ. Номондоо бусад зохиогчдын адил монгол бөх, бөхчүүдийг магтсан байхаас гадна тэднийгээ хайрлах, хамгаалах сэтгэлээр ёс зүй, жудаг чанар, архи тамхи, допингийн тухай илүүтэй бичсэн билээ. Монголд цор ганц байдаг “Бөх” гэдэг тэр найраглалыг ах нь бичсэн юм. Бөхчүүд цээжлээд уншиж явдаг юм билээ. Түүнд аавын чинь нэр бий. Миний дүү үг яриагаа жаахан бодолтой, хэнд юу хэлж буйгаа ойлгон ярьж байх хэрэгтэй шүү.
Эх сурвалж: “Бөх”
Сэтгэгдэл0
Nyamdorj ta 2 zugeer l zaigaa taviad ogooch. Undesnii ulamjlalt tsenguun, sportiig business ergelted oruulah nereer nairaag gargaj irsen huvalzuud. Zailaad og.
Buhiin terguun hun bol zugeer buh barildadag baih albagui hamgiin gol ni shunalgui enerengui eh oron ch hun baih eostoi.Mongoliin ard tumend doppindodog shunald dontodog humuus l buhiin terguun bolj baahan nachinii nairaa hiij buun dollor oloh yum l bodoj baina.Neg eosondoo zugeer suuj baigaad hun daramtalj mungu oloh gej baina.Zaluu hunii sanaa zuv yum shig bolovch ergeed harhad buhel buten 2222 jiliin tuuhtei undesnii soel gants hoer dontonguudiin balagaar bur musun ustah ayul baigaag avrga geed baigaa Suhbat,Sumyabazar metiin aav bolon hadam aaviinhaa nereer talh olj idej baigaa buh nertei bahnuud zugeer aytaihan baigaarai gej ene udaa sanuulya iheehen durgui hurgeed baival ATG-gazraar shalguulj Enhbayrduulna shuu gedegiig helie.
zaigaa tawij og .ogtsor
Нямдорж Данзан 2монгол бөхөд их зүйл хийсэн хүмүүс гэхдээ одоо юундаа зууралдаад байгаа нь их сонин байна үүнийг шалгуулах хэрэгтэй юм байна.эртний уламжлалт ард түмний өмчийг өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн хөдөлгөж байгаа нь үнэн шүү дээ ашигсонирхолын зөрчлийн тухай хууль гарч хэрэгжиж байгааг мэдэж байгаа биздээ. Нямдорж хуулийнхаа чиглэлээр Данзан физик чиглэлээрээ явж болно шүү дээ үнэхээр шунаагүй бол дараагийн залуучуудад өгөөд үз л дээ бөхийн өргөөг үе удам дамжуулж эзэмших гээгүй юм бол
Ёстой мундаг ухаантай, хүлээцтэй, асар их хийсэн юмтай мундаг хүн байна. Сумъяабазар харин энэ хүнээс жаахан ч болов суралцмаар юм даа.
Данзан гуай минь уул нь та тэр сурсан физикийнхээ ухаанд амжилт гаргаж нээлт хийвэл арай сайн зүйл болох байсан юм аа бөхөд бол нэг их гавьтай зүйл хийгээгүй ээ
Сүүлийн үед МҮБХ, бөхчүүдийн дунд нилээд самуунтай байна даа. Нэг нь үндэсний бөхийн төлөө мөн ч их юм хийж байна, олон залуус барилдах болсон нь бидний гавъяа гэх, бөхчүүд нь Нямдорж, Данзан нар бөхийн өргөөг өмчлөөд, бөхчүүдийг нухчин дардаг, нутаг усаар нь ялгаварладаг гээд л баахан гомдоллох болж. Үнэхээр монгол бөх хөгжөөд байна уу, барилдах залуучуудын хүсэл сонирхлоор энэ хэдэн хүмүүс бизнес хийгээд байна уу гэдгийг ялгаж салгаж ойлгох л хэрэгтэй юм. Нямдорж, Данзан нарыг өөрчлөөд МҮБХ-гоо шинэчлэх гайгүй хүмүүсээр удирдуулж болохгүй юу. Тэр допинг хэрэглэсэн гэгдээд байгаа бөхчүүддээ адил тэгш арга хэмжээ авч чадахгүй, нутгийнхаа бөхчүүдийг болохоор \Соронзонболд г.м.\ зүгээр өнгөрөөчихдөг, бусдыг нь элдвээр гоочилдог нь олон түмэнд таалагдахгүй байгаа шүү дээ.
Ид барилдаж байгаа залуучууд бөхөд хорхойтой ард түмний хүсэл сонирхолоор бизнес хийгээд удаж байна шүү бөхийн өргөө болохоос биш драмын театр биш шүү дээ зайгаа тавьж өг
Danzan guai mundag hun bnaa. Yariltslagaas ni tegj medregdlee.
Sumyabazariig demjij bna.. Bukhiin holboo ogtsorvol taarna.
Buhiin terguun hun bol zugeer buh barildadag baih albagui hamgiin gol ni shunalgui enerengui eh oron ch hun baih eostoi.Mongoliin ard tumend doppindodog shunald dontodog humuus l buhiin terguun bolj baahan nachinii nairaa hiij buun dollor oloh yum l bodoj baina.Neg eosondoo zugeer suuj baigaad hun daramtalj mungu oloh gej baina.Zaluu hunii sanaa zuv yum shig bolovch ergeed harhad buhel buten 2222 jiliin tuuhtei undesnii soel gants hoer dontonguudiin balagaar bur musun ustah ayul baigaag avrga geed baigaa Suhbat,Sumyabazar metiin aav bolon hadam aaviinhaa nereer talh olj idej baigaa buh nertei bahnuud zugeer aytaihan baigaarai gej ene udaa sanuulya iheehen durgui hurgeed baival ATG-gazraar shalguulj Enhbayrduulna shuu gedegiig helie.
buhiin orgood buh uzeheer agaarjuulalt baihku,gants jorlon bituu utaa hogiin gazar bolson bn lee,unen aimshig gamshig
МҮБХ монгол бөхийг мэргэжлийн спортын зэрэгтэй болгосон нь нэг талаас сайшаалтай боловч лам нартай адил нийгэмд баялаг бүтээдэггүй бөх гэсэн ханхарчуудын армийг бий болгочихлоо. Хот, хөдөөгийн хамаг сайхан залуучууд ажил хийхээ больж бөхийн ордон хавиар шавилах болсон нь сайн хэрэг биш. МҮБХ хэт сайн, заримдаа хэтрүүлэн гойд ажиллаж байгаа санагддаг. Түүнийг өнөөгийн дарга нараас нь булаан авах гэж Баянмөнх аваргынхан олон жил зүтгэсэн, одоо Долгорсүрэн зааныхан татагдан орж байгаа юм болов уу? Найрааг багасгах гэж бөхийн холбоо хичээж байгаа боловч бүрэн арилгах хэцүү. Мэргэжлийн болчихсон энэ олон бөх чинь үүгээр амьдарч байна шүүдээ. Өмнөговийн Сумъяаг начин болгоод Доржсамбуу 170 саяыг авлаа гээд байсан, тийм зууш орж ирж байхад авахгүй яах юм бэ? бөхийн холбоо яах юм бэ? ийм нөхцөлдд. Найрааны загалмайлсан эцэг чинь Мөнхбат аварга, хатуу гарт байсан социализмын үед хүртэл яаж ч чаддаггүй байсан юмыг МҮБХ нэг мөсөн арилгачихна гэж байхгүй. Допинг эндээ шинжилж чадахгүй бол болимоор юм. Гэхдээ нэгэнт шинжлээд илэрсэн бол арга хэмжээ авах нь зөв. Ноднин 2 бөхийн эрхийг 3 жил хассан наадмын комисс энэ жил яагаад чимээгүй байна? Оны өмнөх баридаанд Мөнхбаатар, Өвөрхангайн том хоёрыг гарч ирэхэд тэгж бодогдож байлаа.
ер нь яахав МҮБХнд хийсэн зүйл бий эндээс буюу бөхчүүдийн хөлс хүчнээс хоолоо идэж яваа нь үнэн дээ. тийм байтал яагаад бөхийнхөө эсрэг юм яриад хийгээд байдгийн наадах чинь бөхчүүдийн эрх ашиг түүний аж амьдралын төлөөх төрийн бус байгууллага биз дээ та нарыг бөхчүүдэд цалин өглөө гэж дуулаагүй юм байна тэгээд яагаад эрх ашигт нь нийцэхгүй зүйл тулгаад байдаг юм тэр шагнал байг чинь зохион байгуулж байгаа газар л гаргадаг биз дээ эсхүл та нар гаргаад өгдөг юмуу. за тэр яахав гэхэд монгол түмний минь мянга мянган жил авч уламжилж ирсэн монгол бөхийн маань барилдах ёс жаяаг дүрэм цолонд өөрчлөлт оруулдаг та нар хэн бэ
данзан ахаа таныг энэ сэтгэгдэлийг уншаасай гэж бодож байна. ТА өөрөө хэн вэ яагаад хэлсэн ярьсан тань хийж байгаа үйлдлээсэй зөрдөг байна хуц ухна хүртэл өтлөөд ирэхийн цагт цаацлагддаг. нямдорж та 2 ажлаа өгч болдоггүй юм уу хэрэлдээд л байгаад байх юм тийм хичнээн олон жил өөрсдөдөө сэтэр зүүж наанаа хорогдох гэсэн юм та нар үг үсэг утга санааны алдаатай хэдэн ном гаргахаас өөр юу хийсэн юм залуучууд тэртээ тэргүй шинэчлэлтийг хүсэж байна.түүний нь хийлгэл дээ та нар хэзээ ийм олон лекц уншуулсан гэж танай өргөөнд байгаа эмч чинь допингийн бодис орсон эмээ ч мэдэхгүй л байна лээ тэгээд нэгл гэгээрсэн юм ярьсан хүн алдаа эндэгдлээ хар л даа харцага гарьд цолны чинь хэрээр найраа явагдаж байна монгол бөхийн шинэчлэл биш мөхөл рүү нь та 2 оруулж байна гуйж байна ашиггүй л юм бол ажлаа өг л дөө хэрүүл хийлгүй яагаад
Энэ 2-г зайлуулах цаг нь болсон.
Sumiyabazariin buruu, bukhiin holboo sain ajillaj chaddag sh dee. Harin tom tsoltoi holduu tolgoinuud ni yu ch bodoh bolovsrolgui baij demii yum yarij onigoo boloh yum daa!!!
sumtai sumyabazar shut up fuck off
ªíººäºð õàìãèéí ñàéí ìåíåæìåíòòýé ñïîðòûí õîëáîîã îëîîä èð ãýâýë ¯íäýñíèé áºõèéí õîëáîî ,Æ¿äîãèéí õîëáîî õî¸ð ë áàéãàà þì óó äàà,õàðààä áàéõàä.Æ¿äîãèéí õîëáîî áîë àðãàã¿é èõ ìºíãºòýé õ¿ì¿¿ñ òîëãîéëñíû õ¿÷èíä ÿâæ áàéõ øèã áàéíà.Õàðèí Íÿìäîðæ,Äàíçàí õî¸ð áîë èõ ìºíãºã¿é ÷ ìåíåæìåíòèéã íü çºâ õèéãýýä áàéãààãààñ îäîî òîì òîâèð áèåòýé ë áîë çàëóó÷óóä þóí ÷ºëººò,æ¿äî,ñàìáî,áàðàã ë á¿ãä ¿íäñýýð áàðèëäàõ ãýäýã áîëñîí þì áèø ¿¿.Ìóó àæèëëàäàã áàéñàí áîë èíãýõ ¿¿. ¯ã¿é ë áîëîâ óó.Áºõ÷¿¿ä ÷ íèéãýìä èõ òîîãäîõ áîëæ.Óðüä áºõ ãýäýã ÷èíü áàðàã ë õýí ÷ áèø øàõóó áàéñàí þìäàã.Îäîî ÷ áàðàã ë õàìãèéí ¿íýòýé ìàøèí óíàæ,õàìãèéí òàíñàã áàéðàíä àìüäàð÷,¿íýòýé á¿õíèéã ýäýëñýí íî¸ä õààä øèã ë áàéõ áîëæ.Àðä ò¿ìýí ÷ èõ õ¿íäýëäýã áîëæ.Õàðèí íºõºä ººðñ人 àðä ò¿ìíèé õàéðûã äààõã¿é ýëäýâ ìóó þìàíä èõ îðîîöîëäîõ áîëîîä áàéãàà íü õîëáîîíûõ íü óäèðäëàãûíõ áèø õàðèí ¸ñ ç¿éã¿é áºõ÷¿¿äèéíõ íü áóðóó ãýæ áîäîæ áàéíà.Äàíçàí äîïèíã õýðýãëýñýí íîâøíóóäûí àìàíä äîïèíã õ¿÷ýýð öóòãààã¿é ãýäýãò èòãýæ áàéíà.õàð áàÿíìºíõ ë áèðäèéí øóíàëäàà õºòëºãäºæ,ÓÂÑ íàìûíõàà áîäëîãîîð ̯ÁÕ-ã àâàõ ñàíààòàé ç¿òãýýä áàéíà óó ãýæ õàðäàæ áàéíà.Ñ¿¿ëèéí ¿åä áºõ÷¿¿äòýé çýðýãöýæ ñóõàà áîëèîä äàðãà íàðûí ñóóäàë õàâèàð ë ¿çýãäýýä áàéõ áîëæ.Ìàãàäã¿é,ººðºº ýñ ÷àäàâ÷ óëñ òºðèéí ãîëîãäîë áîëñîí ãàíòîãòîòîõäîî þì îëæ ºãºõ ãýæ ÿâàà áîëîâ óó.ñ¿õáàò ,ñóìüÿà õî¸ð áîë ç¿ãýýð ë ÿëàà ãýäãýý ìýäýõã¿é èõ äàëäàãàíàæ áàéíà àà.Òà õî¸ð õ¿íèé çóóø áîëîõ õýðýã áàéíà óó.
manaihan ali ali ni uuhaantai baildaa alda onoogoo denseleh yahav odoo mongol bohod nen derguund tulgaraad baigaa durmiin asuudal durmee oorchiohgui bol het targallat, uushig,ue moch, zureh sudasnii ovchololt, ene olon bohchuudee yanaa shinjleh uhaanii undestei durmee oorchil tsagaan avargiin buhimdaad baigaa zoviig ni olj haraach mongol bohiin ded terguunee
Sumyabazar sda zailaaaa alia yum bnga heruul yadaj bhad emegtei hun zoddog hahahaa
Монгол бөхийн өв, уламжлал, жудагийг хадгалах гэж бөхийн холбооны удирдлагууд ихээхэн хөдөлмөрлөж байгаагийн үр дүнд бөхийн чанар чансаа өндөр төвшинд гарсан нь үнэн. гэтэл Үгүйсгэгч,атаархагч яасан олон болсон юмбэ дээ.Долгорсүрэнгийнхэн 5 төгрөг ч хандивлаагүй байх юм аргач үгүй биздээ тэр үед хэдэн бор бандийгаа хоолонд хүргэх гэж хэдийвээр тойгтныг сөхрүүлж явсан заан ч гэсэн тойгтны өмнө бөхөлзөж хэрэгтэй тустай хүн хаана байна хэмээн тндгннрийг нэг ашиглаад л хаядаг заан байлаадаа. Ер нь жудаггүй талдаа явсан даа хөөрхийс.Юм хийж байгаа улсуудтай бүү арсалд. нүгэлтэй ажил бүү хий. гэнэт баяжих насаэд цөвтэй байдагдаа.
neg baiguulagiig 20 jil udirdan gej vu baihav dee.ylzarch duuslaa udirdaj baigaa hvnen hvrtel 70 say togrog bariad hvvdee zol guigaad yvj bna.danzan bol saiah yrihaas oor zvil hiigeegvi baihaa.shinchleh zag n bolsoon.6 jileer neg udaa songood oorchloltiig hiigeeed yvah heregtei.tegvel arai oor boloh baih,
энэ хэдэн мулгуу бөхчүүд бидэнд юу хийж гийгүүлэв ээ, эдэнд зориулж төсөвлөсөн мөнгө, байр, машнинаар Монгол улс олон олон ШУ-ний төв, судалгаа шинжилгээний газрууд гэх мэт, мөн сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгүүд барьж босгох байлаа. Хайран мөнгө хөрөнгийг энэ махан толгойт, усан олгойнуудыг идэж уух, унгах цэнгэх, зодож танхайрахад үр ашиггүй зарцуулж байна. Төрөөс урлаг спортын 10 хүнд шагнал урамшуулал хайрлаж байхад ШУ, Боловсол, анагаахад 1 л хүн байна. Монголын эмгэнэл. Энэ усан тэнэгүүдийг ингэж бичихээ больцгооё сэтгүүлчид минь. Үүний оронд нэг сайхан дорвитойхон Танин Мэдэхүйн нийтлэл бичих нь бидний үр хүүхдүүдэд үр өгөөжөө өгнө.
Amjiltaar n erembledeg um chin harcaga garid tsolnii hereg baina uu ?
Danzan guai uneheer hiisen buteesen zuiltei uhaantai medlegtei turshlagatai jinhene ah hun shig hariultiig ogson baina. Bayar hurgeye amjilt husye
Монгол бөхийн хөгжил уналтанд орсон. Бөхийн холбоо амьдралаас хөндий монгол бөхийг гутаасан олон шийдвэр гаргаж дүрэм бий болгосноос болж байгаа юм. Бөхчүүд барилдахаа больж барц хүлээгээд зогсдог болсоор удаж байна. Жин нэмж таргалсан залуусыг бяртай суурьтай гэх мэтээр худлаа магтах юм. Тэр Сугаржаргал, Эрдэнэхүү нарыг хэн бөх гэх вэ Махан тарганууд тэдний адил хүмүүс харин бөхийг зовоож хөгжилд нь саад хийж байна. Бөх гэдэг бол зовлоог биш харин уран мөх ухаан бодол, тэгш сайн бие бялдар юм даа. Данзан Нямдорж нар одоо монгол бөхөөс холдох ёстой цаг болсон байгааг ухаараач Сумъяа Сүхбат нар харин ард түмнэ баясгаж монгол бөхөө өргөж байсан юм шүү дээ
Sumya pusand bolson aziin togloltond dopingtoi ni todorson. Dahij cholootoor barildaagui. Suhbat ch gesen dopingtoi ni ilerch Erdenebat zaantai barildaad gemtej emchilgee ih hiilgesen gej guisaar baigaad daragduulsan. Iimerhuu ul buteh humuuseer holboog udirduulah yum bol shorootoi ni hutgah bailguidee. Shinechleh oorchloh yum baina gehdee Nyamdorj Danzan naraas iluu menejment hiij chadah shudraga uhaalag hun hen baina garch ireed sanalaa heleed huralaaraa orood ireldee. Ene 2 terguunee nas ahij buid sanaa zovoh yum. Gehdee sain zaluu garah bailgui l gej harj bn
ЗА ЗА ИНГЭЖ ХЭРЭЛДЭЖ БАЙЖ БӨХЧҮҮДЭЭ ХООЛГҮЙ БОЛГОВ ЦААНА ЧИНЬ ЁПОРТ ХОРООДЫГ ТАТАН БУУГДУУЛАХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА БӨХ Ч ҮГҮЙ ӨРГӨӨ Ч ҮГҮЙ БОЛОХ ВИЙ ДЭЭ МӨНГӨГҮЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ ҮГҮЙ БОЛ ХЭН БАРИЛДАХ ВЭ ХЭРЭЛДЭЖ СУУХААР ЭНЭ БӨХЧҮҮДДЭЭ АНХААРАЛ ТАВЬ
СПОРТ ХОРООД ШҮҮ
Buhchyyd shunaliin tulam idej uuh hanaj tsadahiig medehgui deer ni buriin urguug abah gej yaj ulairch bn aa Mongol ulsad ta nar yu hiij byteesen yum be ain 100 tugrugnii nemer bolohgyi deg
Данзан допинг хэрэглэсэн новшнуудын аманд допинг хүчээр цутгаагүй гэдэгт итгэж байна.хар баянмөнх л бирдийн шуналдаа хөтлөгдөж,УВС намынхаа бодлогоор МҮБХ-г авах санаатай зүтгээд байна уу гэж хардаж байна.Сүүлийн үед бөхчүүдтэй зэрэгцэж сухаа болиод дарга нарын суудал хавиар л үзэгдээд байх болж.Магадгүй,өөрөө эс чадавч улс төрийн гологдол болсон гантогтотохдоо юм олж өгөх гэж яваа болов уу.сүхбат ,сумьяа хоёр бол зүгээр л ялаа гэдгээ мэдэхгүй их далдаганаж байна аа.Та хоёр хүний зууш болох хэрэг байна уу.