sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Грекийн Афин хотноо 2021 оны 3 дугаар сарын 10-12-нд болох /Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны 137 дахь удаагийн чуулган хуралдаан болно. Энэхүү шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл лхагва гарагт /01.27/ хуралдах үеэр гаргасан байна.
“COVID-19” цар тахлын тархалтыг зогсоох, өвчлөлтийн тоог бууруулах чиглэлээр дэлхий даяар хэрэгжүүлж буй хатуу арга хэмжээг хүндэтгэх үүднээс уг шийдвэрийг гаргажээ. Энэ нь ОУОХ-ны 2020 оны 7 дугаар сарын 136 дугаар хуралдааны дараа алсаас буюу цахимаар зохион байгуулах 2 дахь удаагийн хуралдаан болох юм.
Тус чуулганы хөтөлбөрт ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг багтаах бөгөөд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн тэргүүн Томас Бах ганцаараа нэрээ дэвшүүлсэн байна. Иймд өрсөлдөгчгүй дахин сонгогдож бүрэн эрхийн хугацааг сунгахаар байгаа юм байна. Чуулганы цаг, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд мэдээлж дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ. Томас Бах 2020 оны 7 дугаар сард болсон өмнөх чуулган дээр дахин нэр дэвшихээ мэдэгдсэн юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг