Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 10 сар гаруйн дараа болох Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооноос спортын салбарын удирдлагуудад тус наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Энэхүү уулзалтад Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч, ЗБХ-ны Нийслэлийн дэд хорооны дарга З.Төмөртөмөө, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр болон албаны бусад хүмүүс байлцав.
Тамирчид, зочид төлөөлөгчдийг хаана байрлуулах, тэмцээн уралдаануудыг хаана хэрхэн явуулахаар төлөвлөж байгаа, наадмын уриа үг, лого, маскотыг хэрхэн сонгосон, нээлт, хаалтын ёслолын төлөвлөгөө, наадам зохион байгуулснаар Монгол Улсад орж ирэх эдийн засгийн өгөөж зэрэг олон чухал мэдээллийг зохион байгуулагч тал өглөө.
Сайд Б.Бат-Эрдэнэ төсөв мөнгөтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр анхаарал тавьж ажиллана гэдгээ энэ үеэр хэлэв. Зүүн Азийн залуучуудын наадамд есөн орны 1500 гаруй тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөнө. Дасгалжуулагч, албаны хүмүүс, хэвлэл мэдээлэл зэргийг тооцвол 4500 гаруй хүн наадмын үеэр Монголд хүрэлцэн ирэх урьдчилсан тооцоо гараад байна.
Сэтгэгдэл0
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com