"Парис 2024" Олимпын наадмыг дэнслэх анхны эрхийг хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл хүртлээ. Манай шүүгч Л.Одгэрэл өмнө нь "Жакарта 2018" Азийн наадам, "Буэнос-Айрес 2018" Залуучуудын Олимп, "Токио 2020" Олимп зэрэг томоохон наадмуудад шүүгчээр ажиллаж байсан арвин туршлагатай билээ. Тэрбээр мөн 2 хоногийн дараа нээлтээ хийх "Ханжоу 2022" Азийн наадамд хүрэлцэн ирж, туйванчдын тэмцээнийг шүүх юм.
Сэтгэгдэл0
дэнслэнэ гэдэг чинь зөв бурууг тунгаан шүүнэ гэсэн үг биз дээ, спортод тохирохгүй үг. шүүнэ гэдэг нь илүү тохиромжтой