sonin.mn
Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултанд хариулав.
 
Энэ үеэрээ:  "Улсын Арслан М.Бадарчийн шинжилгээний Б сорьцийн хариу албан ёсоор ирсэн. Одоо салбар хороо хуралдаад, хуулийн дагуу шийдвэр гаргана. М.Бадарч Арбитрын шүүхэд хандаж байгаа юм байна лээ. Гэхдээ яг юунд үндэслэж, хандсаныг мэдэхгүй байна. Олон жилийн ужгирсан асуудал явж байсан байж магад. Гэхдээ асуудлыг салгаж авч үзэх хэрэгтэй.
 
Би сүүлийн 2 жил энэ асуудлыг хариуцаж байгаа. Шинжилгээний хариуг солих, шээс солих, хэн нэгний өмнөөс оруулахгүй байлгахын тулд бүх дүрэм, журмуудыг өөрчилсөн. Өнөөдөр допингийн шинжилгээг хяналттай өгч байгаа.
 
Хоёрдугаарт, ямар нэг эд зүйл нууж, авч орж, шинжилгээгээ солих бололцоог байхгүй болгосон. Хуучин малгайныхаа дотор, дээлэн дотроо янз бүхийн байдлаар авч ордог байсан юм байна лээ.  Одоо бол нэг удаагийн нимгэн хувцас өмсөж ордог болсон. Бид жаахан ёс жудагтай баймаар байна. М.Бадарч ярьж байгаа зүйлээ нотлох хэрэгтэй. Энэ бол төрийн наадам. Энэ наадмыг татвар төлөгчдийн мөнгөөр зохион байгуулдаг. М.Бадарч бусад бөхчүүдийг хохироогоод, нийгмийг талцуулаад байх хэрэггүй." гэсэн юм.
 
С.Сарнай