Энэ жилийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарч Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис хэрэглэсэн нь албан ёсоор нотлогдоод буй. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, М.Бадарчийн барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураан, үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан билээ. Улсын Арслан цолыг хураах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албажуулна.
Үүнтэй зэрэгцэн М.Бадарчид өгсөн Үндэсний их Баяр наадмын түрүү бөхийн бай болон бусад байгууллага, хувь хүмүүсээс өгсөн шагнал, урамшууллыг яах бол гэсэн асуулт урган гарч буй юм.
Архангай аймгийн 100 жилийн ойн наадмын үеэр тус аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ, Хангайн клуб, Батлан хамгаалахын сайд, Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Сайханбаяр, Бөхбилэгт дэвжээ болон Архангай нутгийн гаралтай аж ахуй нэгж, компаниуд хамтран М.Бадарчид "Тоёота Ланд крузер-300"авто машин бэлэглэсэн бол түүний аав Мягмарын төрсөн нутаг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас суурь буюу 500 толгой хонь бэлэглэсэн.
Мөн “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас 10.000 доллароор шагнасан юм.
Энэ бүхнийг одоо яах вэ?
Хэрэв Мягмарын Бадарч Монгол бөхийн дэг ёс, жаяг, үндсэн тулгуур зарчмыг мэддэг бол, үгүй ядахнаа эр хүний жудаг байдаг бол бүх л бай, шагналаа буцаах нь зөв юм.
Учир нь Монгол бөхийн суурь зарчмын нэг нь үнэн хүчийг л үзэн, барилдах шүү дээ. Бөхийн алдар цол дуудах ёслол ч "үнэн хүчийг үзэн барилдъя гэв ээ" хэмээн төгсдөг. Тиймээс М.Бадарч допинг хэрэглэсэн гэдэг нь Монгол бөхийн суурь зарчмыг зөрчсөн гэсэн үг. Монгол бөхийн суурь зарчмыг зөрччихөөд бөхөө дээдэлдэг олон түмний хайраас үүдэлтэй бай, шагналыг авах нь өөрөө ёс зүйгүй үйлдэл болно. Иймээс ч М.Бадарч бүх бай, шагналаа буцаах ёстой!
Түүнчлэн бүх шатны шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь нотлогдсон л бол иргэд-татвар төлөгчдийн мөнгөөр бүтдэг Монгол төрийн баяр наадмыг будлиулсан этгээд элдэв хэл ам хийж, мэдэн будлилгүй ард түмнээсээ уучлалт гуйдаг болох нь зөв буй за.
Г.Бичээчбаатар
Сэтгэгдэл0
Butsaagaad ogchihoo, guraitsan hognuud goroigood uhehne
Мал хүүр минь чамд хэлэх муу үг ч олдохгүй нь
Бадарчийн шагналын тодорхой хэсэг нь МАН-ын дарга нарт очсон.Энэ бол МАН-ын бизнес .Монголын допингийн загалмайлсан эцэг,гол хорчин допингчин Бат-Эрдэнийг олимпийн сайдын суудлаас нь хөлнөөс нь чирээд гадаа гаргаж хаяагүй цагт допинг байсаар байх болно..Бат-Эрдэнэ, Сүхбат, Сумьяабазар гэсэн МАН-ын манж хятад амбангуудын бөхчүүдийн цол,шагналыг нь хурааж албан тушаалаас нь зайлуул..
Яах нь тэгж зовоож
Хойтон түрүүлсэн бөхийг допингтой болгоё илрүүльё тэгвэл олон бөх цол чимэг нэмж бөх жинхэнэ утгаараа хөгжих гээд байна энэ чинь бөх хөгжих нэг хэлбэр шүү дэ тэрний хойтон чинь гэсэн адилхан ! Одоо л үндэсний бөх хөгжүүлэх аргаа олсон байна Батэрдэнэ Сүхбат Сумьяабазар нарын зэрэг аваргын түрүүлсэн үёд нь тэд нарын допинг нь зарлаж олон бөхийг цолтой болгох боломжоо алдсан байна хайран цаг хугацаа !! Бадарчийн авсан шагналын тухайд Оюунболд Батсуурь Пүрэвдавга Пүрэвсайхан нарын зэрэг өмнөх допингтой бөхчүүд авсан шагналаа буцаагаад өгчихвөл Бадарч буцаагаад өгчихнө !
Бадарчийн шагналын тодорхой хэсэг нь МАН-ын дарга нарт очсон.Энэ бол МАН-ын бизнес .Монголын допингийн загалмайлсан эцэг,гол хорчин допингчин Бат-Эрдэнийг олимпийн сайдын суудлаас нь хөлнөөс нь чирээд гадаа гаргаж хаяагүй цагт допинг байсаар байх болно..Бат-Эрдэнэ, Сүхбат, Сумьяабазар гэсэн МАН-ын манж хятад амбангуудын бөхчүүдийн цол,шагналыг нь хурааж албан тушаалаас нь зайлуул..
зөв сайн зовоо муу мэхлэгч
ХАМГИЙН ГОЛ НЬ ТЭР ДОПИНГ ГЭДЭГ ЮМ АА ХҮМҮҮСТ САЙН ТАНИУЛААЧ ЭЭ. БӨХЧҮҮД ТҮҮНИЙГ МЭДДЭГ ЮМ УУ?
Увсынхны хор
Buruu huneer temdeg hiilgej tolgoidoo zaljee hoorhii.4 jil dorhnoo ongorno,aldaagaa zzalruulaad moroodoloo bieluuleerei
Үндэсний бөх утгаа алдлаа. Ямар олон улсын тэмцээн биш допингийн шинжилгээ хэрэггүй баймаар юм. Үүнээс болж манай олимпид оролцох эрхтэй тамирчид ОХУ шиг допинг хэргэлэдэг гээд олон улсад зарлагдчихлаа. Дараа жил нь бөхчүүдээс дахиад л допинг гарна шүү дээ.
Допингд Оюунболд онцгой их гай тарьсан хүн..Хэд дахин хэрэглээд баригдсан мөртлөө одоо хүртэл буруугаа хүлээж үнэнээ хэлээгүй харин ч өөрийх нь зөв, онцгой эрхтэйгээр хэрэглэж байх ёстой юм шиг зан гаргасаар ирлээ.Хэнтийн тэнэгүүд түүнийг өөгшүүлж сэвээд л зөв юм шиг сэтгэлзүйг нийгэмд төрүүлсэр ирлээ. Бадарч бол тэр тэнэг шиг эвдрээгүй учраас арай өөрөөр хандаж байна.
Зөв дөө !!!
зөв, буцаах ёстой
Zass ulsaa hudaldsan hulgaich Tom 2 darga nertei hulgaichuudaa ehleed hurengiig n huraa.Gazar nutag.eh orongui boltloo.ur udamaaraa ulniihan bolchood.neg muu behiig yasan iheer noolno ve.Turiin hulgaich.SU.Hurelbaatar.Sodbaatar.Javhlan bugd hulgaichuud.
Тэмээ гэхээр ямаа гэдэг мал бна даа
Нутгийн хүү нь алдаа л биз үнэн ч юмуу худалч юм уу бүү мэд элдэв яриа байж л байдаг. Ер нь Бадарч шиг , Оюунболд шиг бяр тэнхээ , барилдаанч байдлаараа түрүүлэх бөхийн жагсаалтад байнга дээгүүр үнэлэгддэг бөх шалгуулна гэдгээ мэдсээр байж ДОПИНГ санаатай хэрэглэх үү... асуудал шүү. Шагналыг нь буцааж авна гэдэг монгол хүний зан яав ч биш ялангуяа нутгийн олон нь нутгийнхаа хүүг хазайсан дээр эь түлхэнэ гэж байхгүй ээ горьд за юу нэрээ нуусан бичээчээ
Zuv bichij bn teneg amitan l bish bol medseer baij yu gej doping heregleh bilee urd ni beleehen Oyunbold bn shu de ene neg l ergelzee turuuleh yumdaa Nutgiin duu Badarch bol ugaasaa l turmul sain buh daanch yu bolchihovdoo haramsaltai bn odoo tegeed 2028 oni naadmaar l barildah ni de hol bn da hol bn ter ued garch irj turuuleh boltugai
Тэгээд нутгаас нь түрүүлсэн өөрийнхөө бай шагналыг нь буцаагаад өгчих хэрэгтэй.Монголчууд допингтой гарьд бөх л гэж хэлнэ.Харин архангайчууд допингтой арслан гэж хэлж онигоонд орно биз
Авбал луйвар малаа Өөрөө нэг луйварчин муу бөхөнцөр биз Хулгач бөх хоёртой наймаа хийдэггүй гэдэг үг мэдэх үү оркоо
hereglesen l bol butsaah l heregtei shd.guriatsan ch geh shg. ugasa bustaah n zuv
Тун харамсалтай. Бадарч уул нь сайхан бөх өө.
Нэг горимын санал байнаа,,,монгол бөхөд допинг хэргэлэхийг бүр албажуулаад хүлээн зөвшөөрчмөөр байнаа,,,,гоёшдээ,,,энэ жилийн шинэ арслан тийм тийм допинг хэрэглэлээ,,,дараа жил тийм допинг хэргэлвэл батаараа цол нэмнээ,,,гээд л цэнгэлдэх хүрээлэн дүүрэн зарлаад л,,,,нэгийн даваанд унасан улсын заан голоо цохин парацитомол уусан байжээ,,,,гээд л өвөрмөц гоё юм бишүү,,,дэлхий нийтээрээ гайхаад л,,,,
бөхчүүдийн жалга довны үзлээс болж нэгнийгээ бузарладаг муухай арга байсаар бга юм бна. Хадаа аваргыг яаж баллаж хаялаа. Оюунболдыг ч гэсэн хүчээр зайлуулсан. Одоо Бадарчийг. Хүчтэй, өөдөө гарах гэснээ ингэж хорлож болохгүй ээ. Энэ бичвэрээс харахад Бадарчийг дарах гэсэн захиалга цаана нь байна даа!
За Хадааг наад допингоор тэжээсэн Оюунболдтойгоо бүү зүйрлэ.Тэгээд ч Хадбаатарыг хэн зайлуулсан юм.Өөрөө адгуусны тачаалаа барьж чадахгүй дахин дахин хүчин хийсэн.Үүнд хэн ч буруугүй.Буруутай бол Ж.Мөнхбат л үргэлж хөөргөж дагуулж явсанаараа буруутай байх..Хэн яаж хорлосныг баримттай бич.Эцсийн эцэст бүгд өөрсдөө буруутай.
Бадарч яах нь өгсөн авсаны хороондын асуудал монгол орныг там болгож буй хулгайлж хандаггүй улс төрчид хууль шүүхийгнээс өмч хөрөнгөө хурааж шоронд нь хатаах хэрэгтэй ялангуяа ахин дахин сонгодож байгаа улайрсан уих.н гишүүд зг.н сайд нарыг шалгаж ялтан болгож эх орноо аврая
Бадарчаас гэж бич
Tsol xuraasan ch shagnal xuraadagguig Ouynboldoos jishee avsan xun bol shanstai jilee yamarch xamaagui argaar turuulchxeed amidraliinxaa batalgaag xangachixaad xooson tsoliig n butsaagaad shidchixee ulxun medex blgui !
Буцааж өхгүйн тулд л ингэж үхэл алдаад бгаа юмаа
500 толгой хонь бэлэглэсэн гэн үү. Ёстой солиорч өгчэээ
Өчнөөн бай шагнал, машин, байр бусдаас авах зорилгоор санаатайгаар допинг хэрэглэж залилсан, татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгөөр зохион байгуулсан Наадмыг хутган үймүүлсэн, Монголын ард түмнийг доромжилсон, хэргээ хүлээхгүйгээр үл барам бөөн зардал гаргуулан Солонгос явж Б сорьцоо задалсан гээд олон хэрэг байна. Жилээс жилд энэ заваарсан допингийн асуудалтай орооцолдох уу? Эрүүгийн хуулиар залилан хийсэн гэж шийддэг болох уу?
Бех нар ямар мулгуу юм бэ?!! Байнга л ийм зуйл гарах, ард тумэн, улс орноо хундлэх мэдрэмжгуй!!!
Бөх шдээ Тэнэгээрээ гайхуулсан малууд л байдгийн
Үнэн л дээ. Допинг хэрэглэж түрүүлээд байр, машин, хонь мал, мөнгө төгрөгтэй болно гэдэг чинь луйварын гэмт хэрэг хийж байгаа хэрэг мөн л дөө. Их гутамшигтай гэмт хэрэг хийж байгаа гэсэн үг. Бусад бөхчүүдээ хохироогоод, ард түмний итгэл үнэмшилийг гутаагаад
512 бөхийн допингийн шинжилгээг Монголдоо 7 сарын 9 хийгээд, 7 сарын 10 өдөр шууд хариуг нь гаргаад наадам хийдэг болцгоо. Ийм чадалгүй улс байгаа нь удирдагч нарын түмэн буруу мөн.
7 сарын 10 нд хэрэглэхэд бяр хүч орох уу? 12 -ны өдөр 5давангуут л шинжилгээ авах, тэгэхдээ бөхчүүдээр өөрсдөөр нь сорьц хийх савыг сонгуулаад өөрсдөөр нь лацдуулж тэмдэг тавиулж, цаашдаа Монголдоо шинжилгээ хийдэг болгоё!
Төрөөс өгсөн бай шагналыг буцаах нь зүй. Харин хувь хүмүүс компаниуд өгсөн шагналаа яах нь тэдний хэрэг.
Баянхонгорчууд Г . Занданшатараас суурь \ 500 000 ш \ хонио нэх . Нэг сумын наадам дээр Архангай руу 500 000 хонь туулгаад явуулж харагдсан \ телевиз \ ...
Энэ болвол цэвэр залингын хэрэг гэж байна лээ шүү тэр өмгөөлөгч хүн хэлсэн шүү
Бадарч яах вэ хульхины алдарт уяач нараа яах гэж байна аа уяач нар чинь морио бөөн тариога хийгээд л тарилгаар уралддаг алдарт уяач нахаа яах вэ
Наадмаас бөхийг хас...ха ха
Нэг зүйл анзаарч байна уу. Энэ бол увсынхны хийж байгаа хор шүү. Тэд энэ бүхний ард байгаа. Түрүүлсэн бөхөөс дохинг илрүүлдэг уламжлал тогтчихлоо
Адилхан 2 луйварчин кк
Бадарчийг эрх баригчдын даалгавраар хорлосон. Түүнд өгсөн шагнал урамшил өөрт нь үлдэх ёстой.
Үүнийг бичигч Бичээчбаатар сэтгэцээ шалгуулах болжээ.
Шагнал авах гэж л допинг хэрэглээ биздээ оюунболд шиг, нэр төр хамаагүй одоо шүүхдэн тэр нь Бадарчийн талд шийдэн
Уран мэх,авхаалж самбаа,эрбяраараа авсан шүү.
Жил бүр л түрүүлсэн бөхийг допинг хэргэлсэн гэдэг биздээ тэгээд цолыг нь хурааж байсимуу .өгсөн хүмүүс нь өгсөн юмаа ави гээгүй бхад хүний юманд шунаж байхаасаа ичдэггүй юм бхдаа энэ хүмүүс
Атаархаад үххэнээ новшнууд нэгийгээ ингэж доош нь хийгээд та нарт ямар ашигтай юм бэ
Өгсөн нь авна гээгүй байхад өгөөгүй оркууд хүний юманд шугахд яах бэ...германд очиж үигэилгнн өгөх хэрэгтэй байна...
Tuhain used ni DOLGINOJ o`gson shagnaluudiig yugii ni butsaadgiin!
Тэгвэл бүх бай шагналаа авах юм бол тухайн бөхөд маш их хүндрэл учирна. Шагналын найранд очсон зочид идсэн уусныхаа төлбөрийг төлөх үү
Өмнөх бөхөөс нь аваагүй юм биш үү. Авчираад Бапарчаас аваарай даа.сонгуулийн хөрөнгө нь дутаад бна уу ккк
Бадарчийн шагнал ч яахав бүгд л хандивын юм. Төрөөс, төсвөөс хулгай хийж, авилга авч баяжсан хүн аалзнуудын хөрөнгийг эхлээд хурааж авчхаад дараа нь Бадарчийн шагналыг буцаах тухай ярьцгаа
Одоо болийшдээ шинжилгээ авахыг мэдсээр байж санаатай тэгдэг хүн гэж юу байхав
Bai shagnalaa doping iin hariunii daraa ugch bmaariin