Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр болсон.
Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсэн.
М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан ба аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Мөн улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор болсон юм.
Үүнтэй холбоотойгоор бөх сонирхогчдын дунд гарсан яриа бол допинг хэрэглэсэн М.Бадарч Улсын Аварга О.Хангайг баллачихлаа гэдэг харуусал байв.
Ховд аймгийн харьяат Улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Нутгийн буян компанийн бөх Улсын гарьд М.Бадарч нар наймын даваад тунаж барилдсан.
Хэрэв допингтэй бөхөд өвдөг шороодоогүй байсан бол О.Хангай аваргад түрүүлэх ч магадлал өндөр байсан нь нууц биш. Энэ жил Улсын Аварга О.Хангай онцгой сайн бэлтгэлтэй, бяр тэнхээтэй байсан. Тиймдээ ч улсын баяр наадмын дараа болсон хоёр ч аймгийн 100 жилийн ойн наадмын барилдаанд итгэл төгс түрүүлсэн юм.
Допинг хэрэглэсэн бөх зөвхөн төрийн баяр наадам, ард түмний их цэнгэлийг гутаагаад зогсохгүй амжилттай сайн барилдах бөхийн замналд ч гай болдог ажээ.
С.Сарнай
Сэтгэгдэл0
Унасан бөхөд шалтаг мундахгүй
тэнэгүүдээ допинг хэрэглэсэн бол дахиж бүү барилдуул
Хангай чинь өөрөө эхэлж буруу мэх хийгээд өөрийнхөө мэхэнд унасан юм ! Бичлэгийг нь хараарай ! Энэ ёр эцэж цуцахгүй удаан барилдаад байгаа Бат өлзий Батсуурь Содном Хангай мэтийн нөхдүүд өөр төрлийн допинг хэрэглэчихсэн байх их магадлалтай тэр нь илэрдэггүй ! Бадарч допинг уугаад араас нь илрүүлдэггүй эмийг нь давхар уухаа мартчихсан байх магадлалтай допинг уух туршлаггүй юм чинь !
Оюунболд допингоор бордуулаад эцэж цуцахгүй байхаар төрчихсөн амьтан гээд л шуурцгаагаад байдаг. Үнэн хүчээрээ барилддаг Хангай,Бат-Өлзий, Батсуурь, Содном нарыг ийм хүчтэй байх ёсгүй гээд байдаг. Энэ ямар ёс вэ.
Одоо энэ үндэсний бөхөд төр оролцохоо болих хэрэгтэй бөхийн холбоо нь барилдаанаа зохион байгуулаад өөрсдөө цолоо олгоод шагнаж урамшуулаад явах нь зөв дөө. Бөяр наадмын хуулийг нь хүчингүй болгоод хаясан нь дээр. Допинг хэрэглэж байгаа нь энэ өндөр цол .тоо томошгүй бай шагнал.бүр цэргийн алдах цол авч байгаад л байгаа юм. Хуучин бол халуун сав.хивс.даага энэ тэрхэн байсан шүү дээ.Мөн одоо энэ Алдар.Хилчин.Аврагч.Сүлд спорт хороонд байгаа цэргийн өндөр цолтой улс.өймаг.сумын үндэсний бөхчүүдийг бүгдийг нь халөх хэрэгтэй ажилд очихгүй сул цалин авсан нөхдүүд. Хайран татвар төлөгч нарын мөнгө хий дэмий урсан байгааг засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй
Монголчууд бүгд оюуны хоосролд оржээ.. буруу мэх хийсэн өөрийнх н буруу ч гэх шиг.. допингтой хүн ямар их чадалтай болдгийм мэдэхгүй л дээ оюуны хоосролууд.. хөдөлсөр зүтгэлийн допингтой хүн булаагаад авдаг.. амьдрал дэвшлийн ардын намын луйварчмд булаагаад авдаг болжээ.. түүнийгээ чмэдэхгүй энэ сайн бөх энэ түрүүлсэн бол боллоо допинг хамаагүй ч гэх шиг энэ нам энэ ёрөнхийлөгч сайн гээд бодсон ядмаг оюун ухаантайгаа энэ нам д дээрэлхүүлээд дуусах хувь заяхтай амьтад.. улаан цайм ууж идээд дуусаад байхад найр наадам морь бөхөө ярисаар архиа уугаад ухаан н мунхарсаар байгаа ард түмэн.. бас ёрөнхийлөгчийн санаачилгаар архидалд багасчихаж гэчихжээ..үхсэн баас байр орц хонгмл худаг ус зах дэлгүүр бүрээр архичин хулгайё зомби бүлэг улам нэмэгдсээр байна малнуудаа..
Монгол бөхөд допинг хэрэглээд сураад хэвшчихвэл зүгээрдээ,,,маргаад байхгүй,,,амар зүгээр,,,
Оюунболдын аврага цолыг буцаан олгох үндэлэл гаргалгаа гэж харж байгаа шүү энэ допинг зөвшөөрье гээд бхйгааг.
Содномдорж л жинхэнэ будлианы эзэн.ухвал их юм гарна даа 17 оны билүү түрүү бөхийн байны машин допингийн төвийн нэг нөхөрт очсон гэдгийг МҮОХ сайн мэдэж байгаа даа
Үхсэн нь хайран байна аа
Ene bol zalilan!!! Shuud eryygiin yal ogoh estoi! Sanaaraigaar huurch mehelj busadiig horirooson!
Олон тэрбумын зардалыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гарган, маш олон хүний хөдөлмөрлөж урсаж байж тэмдэглэдэг Наадамд түрүүлж байр, машин бусдаас авахын тулд допинг хэрэглэж, залилан хийж байгаа бөхийг зүгээр өнгөрөөх юм уу? Дараагийн допингчин гарч ирэхгүй бол залилангийн хэргээр Эрүүгийн хариуцлага үүрүүлэх ёстой.
Ай, горьгүй ээ! Сайн нэрийг хүсэвч олдох бэрх, муу нэрийг хусавч арилахгүй! гэдэг ээ.
Ганц Хангай биш бүх хүний барилдааны эрэмбэд өөрчилт орж байгаа . Ганц допингч л Улсын наадмыг ХҮЧИНГҮЙ болгож байгаа хэрэг . Батэрдэнэ , Сүхбатаас эхлээд олонолон допингчидтой өмнөх онуудын наадамуудад бол эрэмбийн өөрчлөлт задиг замбараагаа алдсан . Цөм ХҮЧИНГҮЙ НААДАМУУД . Наадамбол зүгээр л их гарын муруйтай тоглоом буюу МОНГОЛ КАЗИНО болсон ш дээ . Их гарын муруйтай тоглоомын хууль гаргаж \ УИХ \ , цол олгодог улс монголоос өөр байдаг юм болов уу ... Морь ч ялгаагүй юм шиг байгаа юм , харин сур ямар юм бол ... ???
Яаж ч бодсон шинжилгээ өгөхөө мэдэж бгаа хүмүүс допинг хэрэглээд бмаарггүй л юм гайхамшигтай сонин юмаа
Энэ хорвоо хаашаа ороод явчихваа? Спорт, бох, бугд залилан допинг хэрэглээдл мэхэлчихнэ. Зээл худалдаа, бараа таваар, бас боон заль мэх, хуурамч бараа, хортой хямдхан ногоо жимс, уйлдвэрийн аргаар хийсэн хунс гэхэдл талхнаас эхлээдл суу, суун бутээгдэхуун, масло, аарц маарц бугд хулхи хиймэл пальмын масло холиод хямдхан уйлдвэрлээд дундааснь илуу орлого олоод байдаг болчихсон. Банкнаас зээл авахадл боон заль мэх, давхар давхар бодоод хийчихсэн нууц хувьтай зээл мээл чинь цэвэр утгаараа залилан болоод хувирчихсан. Аптек эмийн сангаар ороходл нийт эмийн 25-40%хулхи эмнууд байна гээл ДЭМБ бичээд байх ернь хуний амь нас эруул мэнд одор ирэх дутам унэ цэнээ алдаад юу болоод байнаа энэ хорвоод? Удахгуй цэаэр ус олодохоо больж, хунсний дутагдал цэвэр ус цэвэр агаараас болж дайн байлдаан болно гээд яриад байгаач ортойл болж таараад байнадаа.
Хангай аврага хайран бусад бөхчүүд хамаагүй юу.үнэхээр л тийм мундаг аврага юм бол нас залуу байна ирэх жил түрүүлнэ л биз.Аавын хүү алдаа л биз. ахиад 4 жилийн дараа гарч ирээд алаад өгөөрөй.эрийг бүү бас.
Энэ допинг бол бүр цайсан. Хамгийн гол юм нь энийг хэн зараад бна ямар сүлжээ бна гэдгийг л тогтоох нь чухал. Асар үнэтэй байгаа мэдээж том сүлжээ бий дээ. Зүгээр эмийн сангаар эсвэл уураг бэлдмэл шиг зарна гэж байхгүй дээ
Та бүгдийн ачаар хангай гуай энэ зун түрүүгээ гүйцээчихсэн . Одоо ахиж түрүүлэхгүй .