Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн XIX наадмын байт харвааны төрлийн сонгодог харвааны ганцаарчилсан ангилалд шөвгийн 8-д өрсөлдөж улмаар Индонезийн Агата Салсабиллаг 6:0-ээр ялж хагас шигшээд шалгарсан Б.Отгонболд өөрийн өрсөлдөгч Казахстаны Илфат Абдуллиныг 6:2-оор ялж шигшээд шалгарлаа.
Ийнхүү финалд шалгарснаар “Парис 2024” олимпод оролцох эрхээ авч байгаа юм.
Н.Саранчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0