Монголын Үндэсний Олимпын Хорооны дэмжлэгтэйгээр Гоёл Кашмер компанийн урласан “Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцсон Монголын багийн ёслолын хувцас бүтээлч салбарын хамгийн нэр хүндтэй олон улсын наадам болох “Cannes Lions International Festival of Creativity”-ийн шилдэг бүтээлийн жагсаалт (Shortlist)-д шалгарлаа.
Энэ нь Монгол Улсаас “Cannes Lions” наадмын Shortlist-д шалгарсан анхны тохиолдол болж буйгаараа онцлог юм.
Түүнчлэн тус шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 1000 гаруй бүтээл өрсөлдөж, ердөө шилдэг 10 хувь нь энэхүү нэр хүндтэй жагсаалтад багтсан байна. Монголын өв соёл, үндэсний онцлогийг дэлхийн тайзнаа сурталчилж, спорт, олимпизмыг тууштай дэмжин ажиллаж буй Гоёл Кашмер компанийн хамт олонд талархал илэрхийлье.
Баасан - 06 сарын 26,
2026

Сэтгэгдэл0