Ам.доллар суларч, оронд нь хөрөнгө оруулагчид алтыг сонгож байна. Орос, Украины дайн, Ойрхи Дорнодын мөргөлдөөн зэргээс болоод олон улсад санхүүгийн тогтворгүй байдал үүссэн. Мөн Хятад, Орос, Энэтхэг зэрэг орнууд ам.долларын нөлөөг бууруулахын тулд алтны нөөцөө эрс нэмэгдүүлэх болсон.
Сүүлийн үед хөрөнгийн зах зээл уналтад орж, эдийн засгийн удаашрал бий болсон. Чухам, эдгээр нь алтны үнэ өсөж, эрэлт нэмэгдэх гол хүчин зүйл нь болжээ.
Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өсөж, эрэлт нэмэгдээд байгаа юм. Харин Монгол Улс энэ үеийг ашиглалгүй, алтны ордуудаа дарж хэвтсээр ирсэн юм. Ер нь бол, Монгол Улсын хувьд алтны хангалттай нөөцтэй. Өдгөө дэлхийн зах зээл дээр адтны үнэ байнгын өсөлттэй байна. Гэтэл бид газрын хөрсөн доорх валютын нөөцөө ашиглаж чадалгүй эдийн засгаа улам хумиад байгаа юм. Харин өнгөрсөн баасан гаригт Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тэрээр “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилт туссан.
Геополитик, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа энэ үед нөөц нь тогтоогдсон алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь экспортын орлого, гадаад валютын улсын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж танилцууллаа.
Шуудхан хэлэхэд, Засгийн газраас өргөн барьж байгаа “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоол цаг хугацааны хувьд оройтож байгаа юм. Энэ юунаас болсон нь ойлгомжтой. Төслийг өргөн барингуут уул уурхайн төслүүдийг эсэргүүцдэг бүлэглэлүүд шаагилдаад л эхэлж байна. Гэхдээ, тэдний эсэргүүцэхдээ барьж авдаг асуудлыг шийдэх гарцыг уг тогтоолын төсөлд оруулсан байна. Тодруулбал, ордуудын талбайтай давхацсан хэсгийг Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагаас хасаж, хасах талбайн эргэлтийн цэгийн солбицол, хэмжээг хавсралтаар батлахын зэрэгцээ шинэчилсэн хилийн заагийг газар дээр нь тогтоож, бүртгэлийг шинэчлэх, орд тус бүрийн нөөц, тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, төрийн оролцоо болон Монгол Улсад ногдох өгөөжийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, санхүүгийн баталгааг хангах, олон нийт болон орон нутгийн иргэдийн оролцоог бүрдүүлэх арга хэмжээг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Нөгөөтэйгүүр, алтны үнэ дэлхийд өссөнийг ашиглаж орд газруудаа эргэлтэд оруулахыг УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх Засгийн газрууд мөрийн хөтөлбөртөө оруулсан. Харин хэрэгжүүлэх оролдлогууд дээрх мэтийн шалтгаанаар унасаар ирсэн.
Өмнөх хоёр Засгийн газар “Алт-3” хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэж байжээ.
Улсын хэмжээнд хайгуул хийж, ашиглахад бэлтгэгдсэн гурван тонноос дээш нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж, УИХ, Засгийн газарт танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулах, төрийн мэдлийн алтны нөөц бүхий төслүүдийн ашиглалтыг нэн даруй эхлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр ашиглах саналыг боловсруулах, Монголбанкинд алт тушааж байгаа томоохон нөөц бүхий алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн татвар ногдуулах босгыг нэмэгдүүлэх, Орон нутагт хуулийн дагуу ажиллаж байгаа алт олборлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах талаар Засаг дарга болон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөсөн. Гэвч, дээр хэлсэнчлэн популизмд даруулаад хөдөлгөж чадалгүй өнөөг хүрсэн. Харин энэхүү “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихдаа Тэргүүн Шадар сайдын хэлж буйгаар, Монгол Улсад 494.3 тонн алтны нөөц бүртгэгдсэн. Алтны 597 тусгай зөвшөөрөл олгогдсон. Үүний 83 хувь нь шороон, 17 хувь нь үндсэн ордод хамаардаг. Түүний зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт 95.5 тонн алтны нөөц байршиж байгаа тул байгаль орчин, түүх, соёлын өвийн хамгаалалтыг эдийн засгийн үр өгөөжтэй тэнцвэртэй уялдуулсан шийдэл шаардлага үүсжээ.
Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2024 онд 16 тонн, 2025 онд 10 тонн болж буурчээ. Энэ оны эхний таван сарын алтны экспорт 2.5 тонн болж өмнөх оны өдий үеэс 27 хувиар буурчээ.
Учир нь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбай Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхацсан. Үүний улмаас төслүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ. Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй. Хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлснээр нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юм байна. Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд дөрвөн тонн хүртэл алт тушааж, 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой юм байна. Хөрөнгө оруулагчаас “Төслийг төрийн 34 хувь, хувийн хэвшлийн 66 хувийн оролцоотой хэрэгжүүлэх, 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэнээс хойш найман сарын дотор олборлолтыг эхлүүлье” гэсэн саналыг Засгийн газарт ирүүлжээ. Урьдчилсан тооцоогоор төслийн хугацаанд Үндэсний баялгийн санд 3.56 тэрбум ам.доллар төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн байна. Түүнчлэн Эрээн-Баавгайтын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд нэг тонн орчим алт тушааж, 120-150 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх, Хөгжлийн банкны 19 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулах эх үүсвэр бий болгох зэрэг боломжтой. Урьдчилсан тооцоогоор Үндэсний баялгийн санд 883 сая ам.доллар төвлөрүүлэх тооцоолол гарчээ.
Ер нь бол эдгээр төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд нийт таван тонн орчим алт тушаах, экспортын болон татварын орлого, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засаг, ажлын байр, Үндэсний баялгийн сангийн орлогод эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэх юм байна.
Монгол Улс ганц алт гэхгүйгээр уул уурхайн бүх түүхий эдийнхээ ашиглалт, экспортод онцгой анхаарах цаг болсон. Аль нэг ордтой холбоотой, уул уурхайн шийдвэр гарахаар улстөржүүлэн зогсоодог байдаг газар авсан. Албан тушаалтнууд улс төр, популизмаас айгаад зориглож шийдвэр гаргаж чадахаа больсон. Үүнээс болоод сүүлийн жилүүдэд уул уурхайн хайгуул ч зогсонги байдалд орж, бодлогын хоцрогдолд оржээ. Тэр дундаа алтны хайгуул, олборлолт, экспорт “тэг” зогссон нь Тэргүүн Шадар сайын танилцуулгаас хангалттай харагдаж байна. Тиймээс, шийдвэр гаргагчид янз бүрийн улс төр, популизмаас эмээлгүй улсын эрх ашгийн төлөөх шийдвэрийг зоригтой гаргаж байх ёстой юм. Түүний хүрээнд өмнө нь нэгэнт судлагдчихсан, тусгай зөвшөөрөл бүхий алтны үйлдвэрлэлүүдийг эргэлтэд оруулах нь нэн чухал юм. Улс төр, популизм хоёроос эмээгээд алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл5
Казакстан гэж улсын ерөнхийлөгч Токаев манай мангар ерөнхийлөгчтэй уулзахдаа хуурч залилан консул нэрээр Монголыг хувааж газар нутаг таслах бодолтой явдаг нь ил боллоо. Улсын удирдагчид нь манайд яаж хандахыг мэдэх амар биш. 2022 оны 1 сард казакстанд бослого гарч оросын цэрэг ирж бослого дарахад оролцсон. Олон казак босогч алуулсан. Токаев болон казакстан улсын удирдагчид Монголын газар нутагт шунаж, Баян-Өлгийн казакуудыг ашиглах, мөн гадаад харилцаа хэмээх шууд харилцах хаалгаар дамжуулж яс хаях замаар Монголд ноходын дунд яс хаяж байна. Энэ яснаас болж Монголчууд алалцахад бэлэн гэж тэд бодсон байна. 1991 онд байгуулагдсан Казакстан гэж улсыг Назарбаев хэмээх нөхөр удирдаж байхад Токаев нь гадаад харилцаагаар дагнаж байсан хүн юм. Токаев нь хятад хэлтэй ба хятадад 1991 оноос өмнө суралцаж, улмаар тэнд элчин сайд хүртэл хийж ирсэн ийм хүн. Энэ хүний дотор хятадад байхдаа уйгарын бослого тэмцлийн хорлон сүйтгэлийг хэрхэн ашиглаж газар нутаг олж авах вэ гэдэг бодлого үргэлж байжээ.
Монголын дотор байгаа казакуудыг зориуд тэтгэж, урвагч нарыг олж монголын гадаад харилцааны яаманд шургуулсан байна. Үнэхээр ноцтой айхтар бодолтой хүн бол Токаев мөн. Казакстан бол сайн харилцаатай байх боломжгүй улс юм байна. 1991 онд үүссэн энэ улсыг буруу хүмүүс удирдаж байгаа нь тодорхой боллоо. Манай монголын казакууд дотор урвагч нарыг бэлдэж олон муу ажлыг Баян-Өлгийд хийжээ. Иймд Казакстантай ойртох шаардлага огт байхгүй. Консул байгуулахыг зөвшөөрч болохгүй. Казакстантай холбогдох гээд гүйх хэрэггүй. Казакууд Баян-Өлгийд газар нутгийг минь хайрлахгүй ухаж байгаа. Тэд алтыг нь аваад, авдарыг нь хаяж байна. Монголоос мөнгө олж аваад монголын эсрэг туршуул хийж амьдарч байгаа казакуудыг бидний харанхуй төр зүгээр хараад сууж байна.
Баян-өлгий аймагт цагаачилж байгаа хасагуудын мөрөөдөл монголд хоёрдагч казакстан улсыг байгуулах. Цагаач хасагуудыг монголын газар нутгаас хөөж явуулах цаг болсон.
Алт 3 хөтөлбөр гэж шаагаад Ноён уулыг ухах гэж байгаа юмуу ! 2000 гаруй булш бий шүү дэ ! eрдөө 20 ыг л ухаж үзсэн ! Анхных нь Козлов ухсан ! хүннү ширдэг алт мөнгө нь Эрмитажид бий ! Одоо Ноён уулыг алтны кампаниудад өгвөл үхтлээ баярлах байх ! баярласандаа болоод зарим нь үхчих байх ! Эхний ээлжинд Жадамбын Энхбаяр өөрийн кампани юмуу найзынхаа кампанийг оруулах байх ! тэгэхгүй бол утгагүй хэрэг болно ! Нинжагууд өөрсдийнхөө ээлжинд нэг дайрна ! Гацуурт Чинбат өөрийн хэсгийг бүрэн ухна гэж Энхбяртай мууяадана ! бусад өлөнгүүд завсраар нь дайрна оролцоно ! бөөн найр болно ! бас зодоон болно ! Ух ух ! Харин гарсан ганц нэг ширдэгийг Чингэсийнхээ музeйд хандивлахаа мартав да ! Бусад нь гадаад ру !!
Хулгайчдыг ГЯНДАНД хашиж - МАН - ыг татан буулгаагүй цагт ямарч ордыг эргэлтэд бүү оруул - байж л байг , хойч үе минь өмчтэй үлдэг ...