Хятадын Худалдааны яам саяхан “‘Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл’ гэх асуудлаарх Хятадын байр суурь” гэх баримт бичгийг гарган, Хятадын талаар дэвшүүлж буй “Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл” гэх үндэслэлгүй буруутгалуудыг системтэйгээр няцаасан гэв. Үүнтэй холбогдуулан Хятадын Төв Радио Телевиз: CGTN суваг дэлхийн интернет хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар оролцогчдын 81.7 хувь нь зарим улс орон геополитик болон худалдааны ивээх бодлогын зорилгоор “Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл” гэх ойлголтыг дур мэдэн өргөжүүлэн тайлбарлаж, бусад улсад тулган хүлээлгэхийг эсэргүүцэж, эдийн засаг, худалдааны асуудлыг улс төржүүлж, үндэсний аюулгүй байдлын асуудал болгон хэт дөвийлгөж буй үйлдлийг шүүмжилжээ.
Санал асуулгын дүнгээс харахад “Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл” гэх тайлбар нь эдийн засгийн үндсэн хууль зүй тогтлыг бүрэн зөрчиж байгаа бөгөөд ийм нийтлэг ойлголтгүй тайлбар нь өөрийн аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар буурсныг нууж чадахгүй байна. Судалгаанд оролцогчдын 87 хувь нь зах зээлийн эдийн засгийн нөхцөлд эрэлт, ханган нийлүүлэлтийн тэнцвэр нь зөвхөн харьцангуй ойлголт бөгөөд тэнцвэргүй байдал нь хэвийн үзэгдэл гэж үзсэн бөгөөд урт хугацаанд тогтвортой тэнцвэртэй үйлдвэрлэлийн хүчин чадал гэж байдаггүй гэжээ. Мөн 84.7 хувь нь улс орнуудын үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтын зохистой түвшин харилцан адилгүй байдаг тул дэлхий нийтэд нэгэн ижил үнэлгээний шалгуур байх боломжгүй гэж үзсэн байна.
Сүүлийн жилүүдэд “Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл” гэх эдийн засгийн ойлголтыг улам бүр улс төржүүлэн өргөжүүлж байна. Зарим улс орон үйлдвэрлэлийн хөгжлийг зах зээлийн эрэлт, ханган нийлүүлэлтийн өөрчлөлтөөр бус, харин өөрийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөний дарамт, худалдааны алдагдал, тэр ч байтугай аж үйлдвэрийн бодлогын өөрчлөлтийг хүртэл “Хятадын илүүдэл хүчин чадал”-тай холбон тайлбарлаж, улмаар худалдааны саад тотгор бий болгож байна. Судалгаанд оролцогчдын 76 хувь нь худалдааны ашигтай тэнцэл нь дэлхийн үйлдвэрлэлийн хөдөлмөрийн хуваарь болон эрэлт, ханган нийлүүлэлтийн бүтцийн хамтын үр дүн бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн хүчин чадал илүүдсэн гэсэн үг биш гэж үзжээ. Харин 81 хувь нь төрөл бүрийн худалдааны ивээх арга хэмжээ дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж, олон улсын худалдааны хэвийн харилцаа, дэг журмыг ноцтой алдагдуулан, дэлхийн үйлдвэрлэлийн хүчин чадлын оновчтой урсгал, байршлыг сүйтгэж байна гэж үзсэн байна.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (United Nations Conference on Trade and Development, UNCTAD)-ын олон тайланд дурдсанаар, сүүлийн таван жилд дэлхийн хэмжээнд аж үйлдвэрийн бодлогын тоо эрчимтэй өсөж, шинээр хөгжиж буй салбаруудад судалгаа, хөгжүүлэлтийн татаас олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, бага хүүтэй зээл олгох нь олон улсын нийтлэг практик болжээ. Харин Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг тууштай мөрдөж, олон улсын жишигт нийцсэн аж үйлдвэрийн дэмжлэгийн тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгож, татаасыг зах зээлийн өрсөлдөөнийг гажуудуулах бус, шинжлэх ухаан, технологийн инновац, ногоон хөгжил болон нийтийн ашиг сонирхлыг дэмжихэд чиглүүлсээр ирсэн.
Үүнтэй холбоотойгоор санал асуулгад оролцогчдын 80.6 хувь нь зохистой аж үйлдвэрийн татаасын бодлого нь зах зээлийн алдааг засах, технологийн шинэчлэл, байгаль орчныг хамгаалах, ядуурлыг бууруулах, тэнцвэртэй хөгжлийг дэмжихэд тустай гэж үзжээ. 84.5 хувь нь томоохон эдийн засагтай орнуудын аж үйлдвэрийн бодлого хүчтэй гадаад нөлөө, үлгэр жишээ үзүүлэх чадвартай тул татаасыг урвуулан ашиглах, ялгавартай татаасын бодлогыг эсэргүүцэхэд манлайлах ёстой гэж үзсэн байна. Мөн 81.5 хувь нь ДХБ-ын гишүүн орнууд шударга, хүртээмжтэй, ил тод татаасын тогтолцоог нийтээрээ эрмэлздэг бөгөөд томоохон улсууд татаасын дүрэм журмыг мөрдөх тал дээр үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж үзжээ.
Энэхүү санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний платформуудад нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 3703 интернет хэрэглэгч санал өгч, үзэл бодлоо илэрхийлжээ." гэсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 07 сарын 30,
2026
Сэтгэгдэл0