sonin.mn

Бишкек хотоос 250км зайд байрлах Чолпон-Ата хотын "Газпром" цэнгэлдэх хүрээлэнд Дэлхийн нүүдэлчдийн наадмын бөхийн төрлүүд өнөөдөр эхэлж байна. Хуваарийн дагуу Монгол бөхийн барилдаан наадмын эхний өдөр зохион байгуулагдана.


Тус наадмын хөтөлбөрт анх удаа орж буй манай үндэсний бөхийн барилдаанд нийт 13 орны бөх зодоглохоор бүртгүүллээ. Тодруулбал: 


•Казахстан

•Узбекистан

•Тажикистан

•БНХАУ

•Киргиз

•Монгол 

•Пакистан 

•Туркменистан 

•Иран 

•Хорват

•Малайз

•ОХУ-ын тамирчид оролцоно. 


МҮБХ-ноос томилогдсон барилдаан зохион байгуулах баг барилдааны өмнө засуулууд болон оролцогчдод зориулж Монгол бөхийн дүрмийг танилцуулж, практик сургалт хийлээ. 


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО